x

Амьд донороос элэг шилжүүлэн суулгах “iLDLT Colloquium” группийн олон улсын хурал Улаанбаатар хотноо боллоо

Амьд донороос элэг шилжүүлж буй дэлхийн хөгжлийг сурталчлах, гишүүн орнуудын элэг шилжүүлэн суулгах багуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг International Living Donor Liver Transplantation Group нь хоёр жилд нэг удаа олон улсын хурлыг зохион байгуулдаг.

2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй тус групп өмнө нь  БНСУ, АНУ болон Белгийн Вант улсад хурлаа зохион байгуулж байсан энэ удаад Монгол Улсад ээлжит ‘’International LDLT Collquium -2023’’ Олон Улсын хурлыг 2023.05.26-ны өдөр зохион байгууллаа.

Тус хуралд дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНЭУ, Бельги улсуудаас 14 зочин профессор оролцов. Зочдын дунд Амьд донороос элэг шилжүүлэн суулгах групп (International Living Donor Liver Transplantation Group)-ийн ерөнхийлөгч, профессор Хирото Эгава байсан бөгөөд тэрбээр илтгэл тавьсан юм.

Олон улсын энэхүү нэр хүндтэй хурлыг Монгол Улсад “урьж”, зохион байгуулсан нь маш чухал ач холбогдолтойг тус хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэсэн. Тэрээр Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Монголд нутагшуулахад гар бие оролцож байсан хүний нэг, мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтын төлбөргүй болгож, Эрүүл мэндийн даатгалаас зардлыг бүрэн даадаг болох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлуулахад хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан юм.

Олон улсын хурлын үеэр тэрээр “Элэг солиулах мэс засал 120 сая төгрөгийн өртөгтэй. Хамтын төлбөрийн дагуу иргэн 40 орчим сая төгрөгийг төлж, үлдсэнийг нь Эрүүл мэндийн даатгалаас төлдөг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг бүрэн даадаг болсон. Иргэд амьжиргааны зардлаа яах вэ гэж байхад эмчилгээ хийлгэнэ гээд 40 сая төгрөг гаргана гэдэг маш их санхүүгийн дарамт болдог. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн даадаг болсон нь зөв зохицуулалт. Нөгөөтэйгүүр хорт хавдар, архаг өвчний эмчилгээ удаан үргэлжилдэг. Байнгын эм уудаг учраас санхүүгийн асар их эрсдэлд оруулж, ядууралд хүргэх аюултай байдаг. Тийм учраас УИХ-аас барьж буй том бодлого бол иргэдээ өвдсөнөөсөө болж ядууралд өртдөггүй байх тогтолцоог бэхжүүлэхээр эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Нэг жишээ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг хамтын төлбөргүй болгож өгсөн энэ тогтолцоо юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.   

Дашрамд дурьдахад, Монгол Улс дэлхийн санхүү, эдийн засаг, техник технологийн өндөр хөгжилтэй, улсуудад хөгжсөн, анагаах ухааны оргил технологи болох элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг эх орондоо хийж эхлээд 10 гаруй жил өнгөрчээ. Манай эмч нар өндөр технологийг эмнэлзүйн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн дэлхийн 45 дахь улс болсон бөгөөд энэ хугацаанд амьд болон тархины үхэлтэй, цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг насан хүрэгсэд болон хүүхдэд нийт 290 гаруйг хийгээд байгаа юм.

Олон улсын  хуралд оролцохоор Монголыг зорьж ирсэн зочдыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулсан. Зочин эмч нар энэ үеэр Монгол Улсын Төрийн ордонд зочилж, монголчуудын амьдрал, түүх, ахуй соёлтой Төрийн ордон дахь уран зураг, эх бүтээлүүдээр дамжуулан танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлж байв.

Хавдар судлалын үндэсний төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багууд ‘’International LDLT Collquium -2023’’ олон улсын энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 15 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 3 цаг 44 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 3 цаг 59 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 4 цаг 49 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 5 цаг 7 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 22 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч... Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top