Амьд донороос элэг шилжүүлэн суулгах ОУ-н нийгэмлэг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хамтран “ILDLT colloquium- 2023 Ulaanbaatar” эрдэм шинжилгээ, онол практикийн Олон Улсын хурлыг зохион байгуулж байна.
Манай иргэд элэг шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг санхүүгийн маш их дарамттайгаар гадаад улсад хийлгэдэг байсан бол эрүүл мэндийн даатгалын шинэчлэлтэй холбоотойгоор 2021 оноос эхлэн хавдрын эмчилгээ тусламж үйлчилгээ, элэг шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний төлбөрийг 100 хувь эрүүл мэндийн даатгалаас олгодог болсон.
Зөвхөн сүүлийн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалаас 143 хүний эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний санхүүжилтийг олгожээ. Иргэдээ монголдоо эмчилдэг, өвдсөнөөсөө болоод байгаа бүхнээ зарж үрэн санхүүгийн дарамтад ордоггүй байх тийм л боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.
Эрт илрүүлж- Эрүүл амьдарцгаая!