Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг өчигдөр орой хятад иргэдийн хамт архидан согтуурч, мөрийтэй тоглож байна гэх мэдээллийн ASU.MN сайт олон нийтэд мэдээлсэн.
Энэ асуудлаар сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа тайлбар хийж, шууд дамжуулалт хийсэн нэр бүхий мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл тухайн байдлыг газар дээр нь сурвалжилсан Сэтгүүлч н.Урнаа өөрийн цахим хуудаснаа мөн мэдээлэл бичжээ.
Тэрээр "Сайд тайлбар хийж, шүүхэд өгнө гэжээ.
Өнөөдөр 7 цагт Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар мөрийтэй тоглоомын ширээний ард Хятадуудтай сууж байна гэсэн мэдээлэл ирэв. Тал талаас мэдээлэл цуглуулаад очтол үнэхээр байж байдаг шүү.
11 давхарт буутал том найрын ширээн ард дуулалдаад орилолдоод сууж байсан. 10 давхарт сууцгааж дээшээ 11 давхар руу шатаар гарч вип өрөөнд мөрийтэй тоглохоор бэлдсэн байв.
Сайд өөрийн амаар макет үзүүлж Хятад хүмүүстэй хөрөнгө оруулах талаар ярьж, дуулж, долигнож байхыг хардаг би мөн АЗГҮЙ хүн юм даа. ХАРАМСАЛТАЙ ШҮҮ.
7 цагаас хойш 10.40 хүртэл тэд олуулаа найргиж цэнгэсэн дээ. Хаалгаа дотроосоо түгжсэн байсан тул хүлээж байгаад яриа авсан. Бүхэл бүтэн сайд хүн оройн цагаар найрын ширээнд найрлаад ямар тохироо, ямар наймаа хийсэн байх уу???
Манай улсад зарах юм нүүрснээс өөр байгаа юу? Хятадын хөрөнгө оруулсан мөнгө яг МОНГОЛЫН ард иргэд рүү очих уу? Монголын эдийн засгийг өөд татах уу? МАН ынхан дээгүүрээ хувааж идээд өнгөрнө шдээ. Хаана байна тэр өмнөх зээл, хөрөнгө оруулалт, том төслүүд чинь САЙД аа????
Засгийн газрын яриа найрын ширээний ард хундагны үгтэй хамт ЯРИГДСААР… ард иргэдийн амьдрал өдөр өдрөөр муудсаар л байна. Энэ хоёр асар том ялгаа заагтай шүү. За ШҮҮХДЭЛЦЭНЭ дээ" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (2)