x

Дамбадаржайлин хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн тайланг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш танилцуулав.

Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, соёлын үл хөдлөх газрын хамгаалалтын бүс, өмчлөлийн асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулжээ.

Дамбадаржайлин хийд нь Богдын хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал юм. Тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулсан. Хийдийн лавиран, гэрэлт хөшөө, цогчин дуган зэргийг сэргээн засварлаж байгаагүй, хадгалалт, хамгаалалт муу, зарим барилга эвдэрсэн, шатсан бөгөөд барилгыг сэргээн засварлах шаардлагатай байгаа юм.

Ажлын хэсгийн дүгнэлтээр иргэн Б.Туяа, Монголын Бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж нар нь ямар нэгэн гэрээ хэлцэл, зөвшөөрөлгүйгээр Дамбадаржайлан хийдэд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Миний бие Ажлын хэсэгт орж ажилласан. “Дамбадаржайлан хийд” ТББ хийдийн үйл ажиллагааг сэргээн, одоог хүртэл авч яваа гэж байгаа боловч нэг ч удаа засвар хийлгүй өнөөг хүрсэн. Энэ хийд бол нийслэлийн өмч, соёлын өвд бүртгэлтэй. Соёлын өвд бүртгэлтэй газар барилга барихдаа заавал зөвшөөрөл авах ёстой байтал НИТХ-аас баталсан тогтоолын дагуу гэсэн нэрээр нэг лам хуучныг сэргээн засварлаж байна гээд цогчин дуган барьсан. Гандантэгчинлэн хийд, төрийн бус байгууллага, дотор нь үйл ажиллагаа явуулдаг лам нар гээд олон талын өмчийн маргаантай. Хийдийг аав нь охиндоо өвлүүлж өгсөн асуудал хүртэл гарсан” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нийслэл, улсын өмч энэ мэт эзгүйдэж байгаад анхаарал хандуулах цаг болсныг онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хийдийн барилга, байгууламжийг албан бусаар ашиглаж байгааг буцаан авч, холбогдох хууль, журмыг мөрдүүлэн ажиллах, хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлж, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалын эргэлтэд оруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 20 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 3 цаг 49 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 4 цаг 3 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 4 цаг 53 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 5 цаг 11 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 26 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч... Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top