x

М.Тулгат: АН барууны үзэл баримтлалтай залуусыг олноор элсүүлж, намаа шинэчилмээр байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгаттай ярилцлаа.

-Нийгмийн тодорхой хэсэг Ардчилсан намыг эргэлт, сэргэлтийн үе дээрээ ирлээ хэмээн дүгнэж буй. Тиймээс энэ үед Ардчилсан нам яг ямар шинэчлэл хийх хэрэгтэй гэж та харж байна?

-Өнгөрөгч хоёр жил хагасын хугацаанд манай нам хүнд замыг туулсан. АН дотооддоо гүнзгий шинэчлэл хийх ёстой байсны нэг үр дагавар нь энэ. Тиймээс өнөөдөр бид дотооддоо том реформ хийж, иргэд дээр очих ёстой. Ингэж байж сонгогчдод итгэл төрж, биднийг дэмжинэ. Ер нь улс оронд реформ хийх гэж байгаа бол нам эхлээд өөртөө шинэчлэл хийх ёстой гэж бодож байна. Гэхдээ манай намын нэг зовлон нь олон намын нэгдлээс үүдэлтэйгээр манайд олон янзын үзэл баримтлалтай хүмүүс холилдсон. Үзэл санаа гэдэг бол хөгжлийн бодлогын суурь нь. Гэтэл үзэл санаа холилдсоноос болж хөгжлийн өөр өөр бодлого ярьж, зөрчилдөөд байна. Энэ нийгэмд ойлгомжгүй харагддаг. Намын нэг гишүүн “Оюу толгойг хөгжүүлэх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой” гэж яриад байдаг. Гэтэл өөр нэг нөхөр үүний эсрэг зүйл яриад байхаар олон нийт АН-ыг ойлгохгүй байна шүү дээ. “Халамжаа тана, баялаг бүтээгч иргэдэд боломж олгоё” гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө талд нь тэтгэврийн зээлийг тэглэх тухай яриад байхаар ойлгохгүй байгаа юм.

-Ийм нөхцөлд яах ёстой вэ?

-Огцом шинэчлэхээс илүү намаа бүрэн бүтэн байлгахад намын дарга Лу.Гантөмөр ач холбогдол өгч байна гэж харж байгаа. Ер нь нам бодлогын ялгаагаараа фракц, бүлэг болоод хуваагдчихдаг. Фракц гэдэг бол улс төрийн судлагдахуун болчихсон, олон улсад байдаг зүйл. Өөрөөр хэлбэл, албан тушаал хуваалцдаг бүлэглэл гэдэг утгаар бус бодлого, арга барилын ялгаа гэдэг мөн чанараар нь хөгжүүлэх ёстой. Хэд хэдэн фракцын хамтын ажиллагааны үр дүнд нам цааш явах ёстой гэж бодож байна. Жишээлбэл, би “Open democracу”-ийн "Од" клубт байдаг. Нэлээд барууны чиг баримжаатай, хувь хүний эрх чөлөөг хамгаалах чиглэлд нягтарчихсан залуус энэ клубт байдаг л даа. Хэрвээ нам эрс шинэчлэлийг хийхэд хүндрэлтэй байгаа бол бид намынхаа шинэчлэлийг дэмжиж, манлайлж, үзэл санаагаа түгээж, идэвхтэй ажиллая гэсэн бодолтой байгаа.

Манай намын нэг том асуудал нь улс төрийг бизнес гэж ойлгодог, дотоод сонгуулийг мөнгө гэж хардаг, эсвэл дээд шатны удирдлага, сонгуульт гишүүдээс бэлэг сэлт авах, дайлуулж халамжлуулахыг хүсдэг гишүүдтэй болчихсон. Иймээс нам доторх улс төрд их зардал гардаг. Уг нь тэр зардлыг нийгэм, улс орон, эсвэл бодлого судалгаанд зарцуулмаар байгаа юм. Нам доторх улс төрд их зардал, их цаг зав гаргадаг, дотоод асуудал их байдаг зэрэг манай намд олон жил хуримтлагдаж ужгирсан зовлон бий. Бидний хийх ёстой өөр нэг чухал зүйл нь үүдээ цэлийтэл нээгээд шинэ залуу, барууны үзэл баримтлалтай хүмүүсийг намдаа олноор оруулж ирж шинэчилмээр байна. 100 хувь биш юм гэхэд аль болох шинэчилж, байх ёстой үзэл санаан дээрээ очих нь чухал. Мөн илүү судалгаанд суурилсан байх хэрэгтэй байна. Дунд, анхан шатны намуудад дотоод ардчиллыг нь илүү хангаж өгөх зэрэг асуудлууд байна. Зүүний, социалист, большевик маягийн үзэлтэй хэсгээс салж, хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн хамтын удирдлагын зарчмыг хангах хэрэгтэй. Хамтын удирдлагын зарчим гэдэг нь хэн нэгэн дарга, түүнийг тойрсон хүрээлэл дангаар ноёрхож бүхнийг шийддэг бус хүчтэй бүлэг, клуб, зөвлөлүүд гарч ирэх хэрэгтэй. Харин тэдгээрийн бодлого, үгийг намын дарга нь сонсож дундын зөвшилцлөөр шийдвэр гаргахыг хэлж байгаа юм.

-Нэг талаар намын дотоод ардчиллыг хангах ёстой гэсэн үг үү?

-Дотоод ардчилал гэдэг бол арай өөр ойлголт л доо. Өөрөөр хэлбэл, нам өөрийн дүрэмтэй. Тэрхүү дүрэмдээ ардчиллын үндсэн зарчмуудыг хангасан байх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд манай намд тохиолдсон зүйл нь, намын дарга сонгогдож ирэхдээ дүрмээ өөрчилсөөр байгаад хэмжээлшгүй эрх дархтай, дангаараа ноёрхсон байдалтай болчихсон байсан. Мөн дүрэмд байхгүй зүйлийг гаргаж ирж дүрмийг уландаа гишгэсэн асуудал гарч байсан. Энэ бол дотоод ардчилалгүй байгаагийн шинж. Нэгдүгээрт, дүрэм нь ардчиллын зарчмыг хангасан байх ёстой. Хоёрдугаарт, намын дарга, нөлөө бүхий хүмүүс дүрмийг сахиж хамгаалдаг манаач нь байх ёстой. Ингэж байж дотоод ардчиллаа хангана.

-Тэгвэл намын дүрмийг тогтвортой байлгахын тулд яах ёстой вэ?

-Дүрэмд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх ёстой. Гэхдээ хэзээ вэ гэдэг нь чухал. Өнөө маргаашдаа дүрэмд өөрчлөлт оруулахаас илүү дотоод зохион байгуулалтаа цэгцлэх нь чухал байна. Дунд, урт хугацаандаа дүрэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Та бид хоёрын дараагийн ярилцах сэдэв ҮХНӨ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд та ямар байр суурьтай байна?

-АН 2015 онд Үндсэн хуульд өөрийн төслийг боловсруулсан. Тэрхүү өөрчлөлт 2019 оны ҮХНӨ-д тусгагдаагүй. Тиймээс тухайн үед АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхиж гарч байсныг олон нийт санаж байгаа байх. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоотой болох асуудлыг тухайн үед АН дэвшүүлж байсан. Одоо оруулах гээд байгаа өөрчлөлт бол АН-ын хувьд шинэ зүйл биш. Парламентын засаглалыг төгөлдөржүүлж бэхжүүлье гэсэн үзэл санаанаасаа АН өнөөг хүртэл хазайгаагүй байгаа. Одоогийн хэлэлцэгдэж байгаа ҮХНӨ-ийн төслийн талаар баримтлах АН-ын байр суурийг саяхан Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцсэн. Дэвшилтэт энэ өөрчлөлтийг өмнө ч дэмжиж байсан. Өнөөдөр ч дэмжиж байгаа. Харин гишүүдийн тоог 152 болгох нь үндэслэлгүй гэж бид үзсэн. 1992 онтой харьцуулахад хүн амын өсөлт 60-аад хувь байна. Тиймээс энэхүү өсөлтөд тохирсон тоогоор ахиулах нь зөв. Хүн амын тоо цаашид өснө гээд одоогийн УИХ-ын гишүүдийн тоог 100 хувиар өсгөх шаардлагагүй.

Энд нэг зүйлийг хэлэхэд, Үндсэн хуульд 2019 онд, мөн 2022 оны наймдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнөөдөр дахин оруулах гэж байна. Энд өрнөж байгаа процесст санаа зовж байна. Учир нь дарангуйллын тогтолцоотой орнуудыг харж байхад Үндсэн хуулиа байн байн өөрчилсөөр байгаад нэг мэдэхэд дарангуйлагчтай болчихдог. Тухайлбал, ОХУ Үндсэн хуулиа бага багаар өөрчлөгдсөөр байгаад аварга том мангасыг бүтээсэн. Үндсэн хуулийг анх өөрчлөхөд иргэд эмзэг ханддаг, нийгмээрээ шуугьдаг. Харин сүүлдээ дасаад, тоохоо больдог. Дахин хэлэхэд, Монголын Үндсэн хуулийг 2019 онд, 2020 онд өөрчилсөн. Өнөөдөр дахиад өөрчлөх гэж байна. Үүнийг хүнээр жишээлбэл, байсхийгээд л гэдсийг нь хагалаад байгаагаас өөрцгүй хэрэг шүү дээ.

Үндсэн хууль бол дан ганц парламентын дархлааны асуудал биш. Тусгаар тогтнолын дархлааны асуудал. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зохицуулалтыг эцэг хуульдаа тусгаж хэрэгтэй. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан тухайн заалтад найман жилийн хугацаанд гар хүрэхгүй хэмээн заасан ч “хүчгүйдээд” байна. Нэгэнт өөрчлөлт оруулж байгаа бол нэг хэсэгтээ өөрчлөлт оруулахгүй байх зохицуулалтыг өнөөдөр хиймээр байна.

Үүнээс гадна манай Үндсэн хуульд хүний эрхийн баталгаажуулалт нь дутуу дулимаг байна. Энэ асуудлыг АН хөндөж, өөрсдийн өгсөн саналд оруулсан. УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр юу болохыг харж байна. Нэгэнт өөрчлөлт оруулсных чухал өөрчлөлтүүдийг нэг мөсөн тусгах шаардлагатай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 8 цаг 25 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 8 цаг 25 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 55 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 10 цаг 23 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 10 цаг 30 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 10 цаг 40 мин 1968 оны Чехословакийн хавар 11 цаг 7 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 11 цаг 21 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 55 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 13 цаг 4 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 13 цаг 25 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 14 цаг 15 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 14 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 15 цаг 4 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top