ХХБ-ны IPO танилцуулах арга хэмжээ болохтой зэрэгцэн анхдагч арилжааны захиалга дүүрлээ. Арга хэмжээний онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
Гүйцэтгэх захирал О.Орхон:
- ТОП-100 аж ахуйн нэгжийн 94 нь манай олон жилийн хамтын ажиллагаатай, үнэнч харилцагч байгууллагууд.
- ХХБ Монгол Улсын макро эдийн засгийн чухал тусгал.
- Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төсөл, хөтөлбөр тус бүрдээ 250 сая ам.доллар хүртэлх хамтын санхүүжилтийг татна.
- Монгол Улсын нийт гадаад баталгааны 27 хувийг, импортын аккредитивын 26 хувийг дангаар бүрдүүлж байна.
- Олон улсад дахин бонд босгож, гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
- 2022 онд манай 494 жижиг, дунд бизнесийн байгууллага том аж ахуйн нэгж болж өсөн дэвжлээ.
- Жижиг, дунд бизнес болон иргэдийн зах зээлээ тэлэх маш том орон зай бий.
Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Банзрагч:
- Гаднын мэргэшсэн удирдлагуудаар менежментийн багаа шинэчлэлээ.
- Дэлхийд тэргүүлэгч систем TEMENOS-г нэвтрүүлснээр жил бүрийн орлогын өсөлт 10-40% байна.
- Дэлхийд тэргүүлэгч GENESYS цогц программ хангамжийг нэвтрүүлж нэгэн зэрэг 75 дуудлага хүлээж авдаг боллоо.
- Хиймэл оюун ухаанд суурилсан NEXT BEST OFFER болон CCP SYSTEM нэвтрүүлэв. Ингэснээр харилцагчийнхаа хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, хүний оролцоогүйгээр асуудлыг илрүүлдэг боллоо
- Жижиг, дунд бизнес болон иргэдийн зах зээлээ тэлэх ИХ ӨСӨЛТИЙН гараанд бид бэлэн.
- 2023-2027 онд нийт активын хэмжээ жилд дунджаар 17 хувиар өснө гэж таамаглаж байна
- Банкны цэвэр ашиг ирэх 5 жилийн хугацаанд дунджаар 24 хувиар өсөх хүлээлттэй байна