x

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг.

Энэ хүрээнд Нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

2022 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ;
  • “Хуавейтехноложи” ХХК;
  • “Соргийн говь” ХХК;
  • “Нарантээг ” ХХК;
  • “Энержи-Интернэшнл” ХХК;
  • “Сэйлэс энд сервис” ХХК;
  • “Юни оффис менежмент” ХХК;
  • “Пролианс” ХХК;
  • “И Эс Би солар энержи” ХХК;
  • “Энхийн шүүдэр” ХХК шалгарсан байна.

Шагнал гардуулах ёслолд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал нар оролцов.

Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал "Татвараа хугацаанд нь төлдөг, тайлангаа үнэн зөв гаргадаг, хууль тогтоомжийг даган мөрддөг зэрэг олон үзүүлэлтээр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг.

Нийслэлд 184 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь Монголын Улсын хэмжээнд 75 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Өнгөрсөн онд улс, нийслэл, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар татан төвлөрүүлсэн байна" хэмээлээ.

"Татвар төлөгчийн өдрүүд"-ийн хүрээнд тавдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Татварын газар, шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт замд буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн талбайд 300 мод тарьж, "Шилдэг татвар төлөгчийн төгөл" байгуулах юм.

Дашрамд, энэ жилийн хувьд "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг "Цахимаар үйлчлүүлье" уриан дор тэмдэглэж байна.

Тодруулбал, Монголын татварын алба татвар төлөгчдөд үзүүлдэг бүхий л үйлчилгээгээ 100 хувь цахимаар үзүүлдэг болсон бөгөөд үүнтэй холбогдуулан И-Баримт аппликэйшнээр иргэн бүрд цахим талархал илгээсэн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 2 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 2 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 32 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top