x

С.Зориг агсны эхнэр Б.Булган: Би юу ч яримааргүй байна

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 20-25 жилийн ял сонсоод байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар өнгөрсөн сард олон нийтэд зарласан юм.

Ингэснээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч, хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг дахин шинээр эхлүүлэхэд хүрч байгаа юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон орлогч прокурор Г.Эрдэнэбат энэ талаар манай сонинд байр сууриа илэрхийлэхдээ “Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй хүн байсан гэж зарлаж байгаа хүмүүс тухайн хүмүүсийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ” гэсэн нь анхаарал татаж буй.

Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол гэрч гэгддэг Б.Булган нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг хэрхэн хүлээж авч буй нь сонин. Бид энэ тухай Б.Булгантай ярилцахаар холбогдоход “Би одоо юу ч яримааргүй байна” гэсэн хариулт өглөө.

Б.Булганы хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт анх яллагдагчаар татагдаж, сүүлд хохирогчоор шүүх хуралд оролцож байсан юм. Түүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүү шүүлтийн хэргийн шүүх хурал 2019 оны наймдугаар сарын 18-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн сум дундын шүүхэд болоход Б.Булган оролцож байлаа. Энэ үеэр түүнтэй Өдрийн сонин ярилцаж байсан юм. Тус ярианы хэсгийг эргэн сануулъя.


Б.Булган: Миний тэвчээр үнэхээр алдагдаж байна

-Танаас ганц зүйлийг л тодруулах гэсэн юм. Та одоо ер нь энэ хэрэгт гэрч болоод байна уу, эсвэл хохирогч уу, яллагдагч уу?

-Анх яллагдагч байсан. Одоо хохирогчоор орж байна. Гэхдээ одоо ч яллагдагч хэвээрээ байгаа шүү. Ер нь явж, явж өөрөө ч хэн болчихоод байгаагаа мэдэхгүй байна. Нарийн зүйлийг манай өмгөөлөгчөөс асуусан нь дээр.

Яллагдагчаар татсан учир нь захиалагчтай холбоотой хэрэгт татсан, хуралд оруулахгүйгээр. Энд бол хохирогчоор явж байна.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болохоор уу?

-Би ч бас шүүгдчихсэн байна шүү дээ.

-Таны бие зүгээр үү? (гараа гипсдчихсэн байв)

-Муу, муу. Надад сайн юм байхгүй. Би баахан гарын үсэг зурчихсан байгаа юм. Амаа нээгээд л хэрэгт орчих гээд байдаг.

-Тийм ээ, мэдэж байна...

-Гэхдээ миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Тэвчиж л байна. Ямартай ч энэ асуудал дуусаг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн шинэ нөхцөл байдал үүслээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль зөрчсөн асуудал байгаа... гэснээр бидний ярилцлага өндөрлөж байв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 52 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 52 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 14 цаг 22 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 50 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 57 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 15 цаг 7 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 34 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 48 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 17 цаг 22 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 31 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 52 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 42 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 52 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 31 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top