x

Н.Ганибал: Унгарын парламенттай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой

Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлогийн манай улс дахь албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Энэ талаар УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Монгол, Унгар хоёр орны хамтын ажиллагаанд хоёр улсын парламент, түүний дотор найрамдлын бүлгүүд  ямар үүрэг оролцоотой байгаа вэ?

-Би 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа Монгол-Унгар парламентын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, түүний дотор парламентын түвшин дэх хамтын ажиллагааг сайжруулахад өөрийн эрх, үүргийн хүрээнд анхаарал тавин ажиллаж байна.

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Тухайлбал, хоёр талын харилцааны эрхзүйн орчныг бүрдүүлэх нь парламентын үүрэг.  

Найрамдлын бүлгийн даргын хувьд 2021 оны зургадугаар сард Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын Тамгын газар хоорондын шууд харилцаа ихээхэн ач холбогдолтой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн.

Тухайлбал, хоёр талын парламентын Тамгын газрын мэргэжилтнүүд туршлага солилцох, хоёр улсын парламентын дэргэдэх судалгааны төвүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, Унгарын Үндэсний Ассамблейн номын сантай танилцах, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх зэрэг саналаа илэрхийлсэн. Ласло Хорват дарга ч дэмжсэн. Энэ чиглэлээр тодорхой алхмууд хийгдэж байгаа.

-Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 73 жил болж байна. Аль салбарт илүү амжилттай хамтран ажиллаж байна.  Цаашид ямар салбаруудыг тэргүүлэх чиглэлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна?

-Унгар бол зүүн Европ дахь манай чухал түнш. Одоогоор хоёр орны хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь боловсролын салбар гэж хэлж болно.

Унгар улс жил бүр монголын 200 орчим оюутан залуусыг Засгийн газрынхаа тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, маш үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийж байна.

Мөн эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд хэд хэдэн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хоёр улсын гадаад худалдаа тийм ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Цаашид Унгар улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хүнс боловсруулах технологийн туршлагаас нь судалж, харилцан ашигтай байдлаар  хамтран ажиллахад түлхүү төвлөрөх шаардлагатай гэж үздэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 53 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 53 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 14 цаг 22 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 50 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 58 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 15 цаг 7 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 35 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 49 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 17 цаг 23 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 32 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 53 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 43 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 32 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top