Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасан.
Үүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон нийтээс санал авахаар танилцуулж байна.
Та бүхэн журмын төсөлтэй холбоотой саналаа urnuun.i@mongolbank.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Журмын төсөлтэй ЭНД дарж танилцана уу.