x

Л.Ганхөлөг: Рекетүүд албаар биднээр ямар нэгэн үйлдэл хийлгэх гэж оролдсон. Хэрэв харилцан зодоон, биеэ хамгаалах үйлдэл хийвэл шууд хорих ял авна

“No double standart” болон “No war” хөдөлгөөний залуус өчигдөр шүүхийн шийдвэрийн дагуу цахим бугуйвч зүүлээ. Энэ талаар Л.Ганхөлөгтэй ярилцлаа.

-Та бүхэн шүүхийн шийдвэрийн дагуу цахим гав зүүчихлээ. Энэ талаарх байр сууриа илэрхийлээч?

-Эрх баригчдыг шүүмжилснээс болоод л өнөөдөр бидний таван залуу цахим гав зүүж байна. Цахим гав зүүх явцад бөөн үйл явдал боллоо. Гадаа нь рекетүүд ирчихсэн, Одког барьж авч заамдаад, Билгүүнийг мөргөөд албаар биднээр ямар нэгэн үйлдэл хийлгэх гэж оролдсон.

Цахим гав зүүсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар нийтийн хэв журам зөрчиж болохгүй юм байна. Жишээлбэл, бид тэр хүмүүстэй харилцан зодоон хийх, биеэ хамгаалах үйлдэл хийх л юм бол шууд хорих ял авах юм байна л даа. Өмнө нь биднийг заналхийлж “Танай галерейг шатаана” гэж байсан нөхөр шүүхийн гадаа бүлэг этгээдтэй ирж, биднийг албаар хэрэгт унагах үйл явц өрнөж байгаа юм. Бид 12:00-15:40 цаг хүртэл нийт гурван удаа цагдаа дуудсан. Гэвч цагдаа ирээгүй. Иймэрхүү байдалтай цахим гав зүүх үйл явдал өрнөлөө. Дээрээс нь Билгүүн бид хоёр Сүхбаатар дүүрэг рүү шилжиж байгаа.

Гэтэл шүүхийн шийдвэр, шүүх, прокурор гурвын харилцан уялдаагүй ажиллагаанаас болоод Билгүүн бид хоёр орох оронгүй, байх газаргүй гадаа хоног төөрүүлэх болчихлоо. Прокурор бид хоёрын хүсэлтийг хангатал гадаа гудамжинд хэд хонох юм шиг байна. Тиймэрхүү байдалтай л байна.

-Хэд хэдэн сарын хугацаатай зүүж байгаа вэ?

-Э.Одбаяр 13 сар, бусад нь 12, 12 сарын хугацаатай зүүж байгаа.

-Энэ хооронд ямар нэгэн зөрчил гарвал иргэн Д.Монголхүүгийн кейсийг давтах нь ээ?

-Тийм. Яг л тэр процессийг бидэн дээр хэрэгжүүлэх гээд байна.

-Цахим гав зүүж байх хооронд өөр зүйл тохиолдов уу?

-Сая Чинбат дүүрэг дотроо байхад нь “Дүүргээс гарлаа” гэсэн мессэж ирсэн гэнэ. Одбаярыг гэртээ байж байхад нь “Яаралтай залга” гэсэн гэнэ. Цахим гав зүүсэн тохиолдолд маш эрсдэлтэй л юм байна. Байнгын л шоронд орох вий гэсэн айдас дагах юм байна.

-Та бүхэнд цахим гавыг зүүж байхад ямар нэгэн сануулга болоод хийж болохгүй үйлдлүүдийг танилцуулсан уу?

-Энэ ерөөсөө л үйлдэл болгон л шоронд орох эрсдэлтэй. Батарей дууслаа, шорон. Эвдэрлээ, шорон. Цахим гавтай айхавтар болгоомжтой, дээд зэргийн хяналттай л харьцахгүй бол бүх зүйл нь зөрчил үүсгэгдэнэ. Зөрчил үүсгэвэл тэгээд л хорино гэсэн зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулаад л зүүлгэж байна даа.

-Эвдэрч гэмтсэн тохиолдолд нөхөн төлбөр өгөөд буцаагаад зүүнэ гэсэн зүйл байхгүй юу?

-Эвдрэл гэмтэл нь юунаас болсон бэ гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай ярилцах юм шиг байна. Тэр нь гадны нөлөөтэй бол торгуулиа төлөөд дахин худалдаж авах ч юм уу тиймэрхүү байдалтай байх бололтой. Шууд хэлэхэд ямар ч зохион байгуулалтгүй, ямар ч зохицуулалтгүй л зүүлгэлээ.

Энэ чинь уг нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлж буй хөнгөн төрлийн ял шүү дээ. Цахим гав гэдэг нь хөнгөн ялыг хүнд ял болгож хорих зориулалттай л зүйл юм байна. Дээрээс нь Монголын ихэнх иргэн тодорхой хаяггүй, байр түрээслэдэг. Гэтэл би өнөөдөр Сүхбаатар дүүрэг рүү шилжих хөдөлгөөн хийснээр бараг л банкны зээл авах гэж байгаа юм шиг тайлбарлаж байж дүүрэг шилжүүлэх бололтой юм шиг байна.

-Та аль дүүргээс шилжиж ирж байгаа вэ?

-Баянзүрх дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү шилжиж ирж байгаа.

-Танд нэмж хэлэх юу байна вэ?

-Цахим гав зүүнэ гэдэг маш аюултай л юм байна. Хамгийн аюултай нь нэг хоног цахим гав зүүх нэг хоног шоронд суух нь ялын хувьд яг адилхан байхгүй юу. Нэг тэнцүү нэг. Үүнийгээ маш хөнгөн ял оноож байна гэж байгаа боловч цаагуураа цахим гавыг цэнэггүй болгох, эвдлэх, дээрээс нь сая Одбаяр руу бүлэг этгээдүүд дайрлаа шүү дээ. Тэдгээр хүмүүсээс биеэ хамгаалсны төлөө хорих санкц руу шууд шилжүүлэх маш аюултай үйл явц л болоод байна. Нэг илүү үйлдэл хийхэд л биднийг шууд хорино.

Өөрөөр хэлбэл, бид тэсрэх бөмбөг биедээ агуулаад явж байгаатай адил болчихлоо. Тэр дэлбэрлээ л бол шууд хорих ял. Жишээ нь, би хэнд ч халдаагүй, хэнд ч хохирол учруулаагүй, ямар ч ял эдлэх зүйл хийгээгүй мөртлөө 12 сар буюу бүтэн жил хорих ангид хоригдох ийм ял үүрэхээр болчихлоо.

Дараа жилийн энэ өдөр миний ял дуусна. Дээрээс нь энэ хуулийн хийдэл гэх юм уу, эсвэл бусдад бэлтгэж өгсөн занга гэх юм уу хэний явуулга гэдгийг нь сайн мэдэхгүй хүмүүс үүнийг ашиглаад, нийтийн хэв журам зөрчих буюу тэр үйлдлийг хийсэн тохиолдолд биднийг маш амархан хорих анги руу явуулах боломжийг бусад хүмүүст бүрдүүлж өгсөн байгаа юм. Энэ бол дахиж сайн ярилцах ёстой зохицуулалт юм байна.

Хуулийг дахин магадлах ёстой. Цахим гав Монголд туршилтын журмаар явж байгаа. Маш олон хүн үүнд туршигдаж байгаа. Үүгээр хорих ял авдаг байдал утгаа алдсан юм байна. Үүнийг л бид хэлж мэдэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 28 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 28 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 57 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 25 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 33 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 42 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 10 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 24 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 58 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 7 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 28 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 18 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 28 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 7 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top