x

ОХУ-аас хүлээн авах транзит чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлнэ

ОХУ-ын тээвэр логистикийн үйлчилгээний хамгийн том үзэсгэлэн болох “Trans Russia-2023” Москва хотноо болж өндөрлөлөө.

28 дахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэнд 22 орны 430 байгууллага оролцож, 47 орны 18688 хүн зочилжээ.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан бага хуралд “УБТЗ” ХНН-ийн төлөөлөгчид оролцож, компаниудтай хамтран ажиллах, УБТЗ-аар тээвэрт оролцогч вагон эзэмшигч компаниуд болон ОХУ-ын төмөр замын холбогдох алба, хэлтэстэй транзит тээврийн талаар уулзалт хийсэн юм. Уг уулзалтын үр дүнд:  

  • Оросын төмөр замд нэвтэрсэн хагас вагонд дамжин өнгөрөх чингэлэг ачих ажлыг нэвтрүүлэхээр Оросын төмөр зам болон Оросын компаниудтай хамтран ажиллахаар тохиролцов. Мөн зориулалтын бус хагас вагонд чингэлэг ачих техникийн нөхцөлийг бий болгох санал дэвшүүлж, хамтран судлахаар тохиров.
  • УБТЗ-ын Улаанбаатар хэсэглэлд буй хоосон чингэлгүүдээс хоног бүр нэг  хоосон чингэлгийн галт тэргийг бүрдүүлж чадсан тохиолдолд улсын урд хилээр биш хойд хилээр хүлээлгэн өгч урд хилийн ачаатай галт тэргийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой болсон. Мөн транзит тээврийн үйл ажиллагааг сайжруулах тодорхой саналуудыг “Оросын төмөр замууд” НХН-ийн Хөдөлгөөн удирдлагын төвд тавьж, хамтран ажиллахаар боллоо.
  • УБТЗ-ын орлогыг нэмэгдүүлэх талаар Олон улсын тээвэр зуучлалын төвөөр транзит чингэлэг илгээх, Европоос ирэх ачаатай чингэлгийн тээврийг зохион байгуулахад Орос, Хятад, Европын компаниудтай уулзалт зохион байгуулж, эргэн холбогдож ажиллахаар болов.
  • Тавдугаар сарын 1-ээс ОХУ-аас хүлээн авч буй транзит чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлж, Наушки өртөөнөөс хоногт таван галт тэрэг хүлээн авахаар тохиролцов. Энэ нь Замын-Үүд боомтод хуримтлагдсан транзит чингэлгийг бууруулах гол хүчин зүйл юм.

Үзэсгэлэнгийн үеэр Оросын төмөр замын харилцагч байгууллагуудын дунд тээврийн салбарын IT шийдэл, өөрчлөлтийн эринд чингэлэг тээвэрлэлт, агуулахыг автоматжуулах, цахим бичиг баримт, төмөр замын оператор компаниудын ажлын орчин цагийн нөхцөл, санкц хэрхэн тээвэр логистикт нөлөөлж байгаа зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөжээ.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 8 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 8 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 38 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top