Ажиллах хүчний арилжаа солилцоог хөдөлмөрийн зах зээл гэж үзэж тайлбарлажээ. Олон хүний хувьд энэ харилцаа нь орлогын цорын ганц эх сурвалж, аж төрөх баталгаа болдог онцлогтой. Гэхдээ нийлүүлэлтийн үед захиалагч хамгийн өндөр мэргэжилтэй буюу хамгийн бага зардалтайг нь сонгох магадлалтай. Захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах шаардлага нийгэмд урган гарч ирдэг. Түүнийг мэргэжлийн хэллэгээр бол ажиллах хүчнийг бэлтгэх гэж хэлдэг. Эндээс хөдөлмөрийн зах зээлийн эрэл, нийлүүлэлт гарч ирнэ. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн дээрх хэлбэрийг авч үзье.
Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр БНСУ руу 188, Япон улс руу 28, нийт 216 хүн 2023 оны 1 дүгээр улиралд зуучлагджээ.
Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэд:
Хүйс:
- 158 (73.1%) нь эрэгтэй,
- 58 (26.9%) нь эмэгтэй байна.
Нас:
- -30-34 насныхан /28.2 хувь, хамгийн их/
- 45-54 насныхан /0.9 хувь хамгийн бага /
Боловсрол:
- 118 (54.6%) нь бүрэн дунд,
- 79 (36.6%) нь бакалаврын дээд,
- 18 (8.3%) нь техникийн болон мэргэжлийн,
- 1 (0.5%) нь магистр, доктор
Ажиллах салбар:
- 188 (87.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт,
- 18 (8.3%) нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа,
- 6 (2.8%) нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барих, ан агнуур,
- 4 (1.9%) нь барилга
Манай улсад 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын 5.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготой хөдөлмөр эрхэлж байна.
Хүйс:
- 4.9 (85.2 %) мянга нь эрэгтэй,
- 0.8 (14.8%) мянга нь эмэгтэй
Харьяалагдах улс:
- 43.0 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс,
- 8.9 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс,
- 6.4 хувь нь Оросын Холбооны Улс,
- 5.9 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс,
- 4.7 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улс,
- 4.4 хувь нь Америкийн Нэгдсэн Улс,
- 4.4 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улс,
- 3.1 хувь нь Австралийн Холбооны Улс,
- 2.8хувь нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс,
- 16.4 хувь нь бусад улсын харьяат байна
Нас:
- 35-39 насныхан хамгийн их буюу 950 (16.6 %),
- 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 65 (1.1%)
Байршил:
- 2.9 (50.0%) мянга нь Улаанбаатарт,
- 1.7 (30.4%) мянга нь Төвийн бүсэд,
- 0.7 (13.0%) мянга нь Зүүн бүсэд,
- 213 (3.7%) нь Хангайн бүсэд,
- 166 (2.9%) нь баруун бүсэд ажиллаж байна.
Боловсрол:
- 2.9 (50.1 %) мянга нь дипломын болон бакалаврын дээд,
- 1.6 (27.8 %) мянга нь техникийн болон мэргэжлийн,
- 526 (9.2 %) нь бүрэн дунд,
- 499 (8.7%) нь тусгай мэргэжлийн дунд,
- 154 (2.7%) нь магистр, доктор,
- 89(1.5%) нь суурь боловсролтой байна.
Ажил эрхлэлтийн хэлбэр:
- 2.9 (50.3%) мянга нь мэргэжилтэн,
- 1.1 (18.5 %) нь техникч болон туслах/дэд мэргэжилтэн,
- 694 (12.1%) нь менежер,
- 622 (10.8%) нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан,
- 243 (4.2%) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч,
- 135 (2.4%) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан,
- 58 (1.0 %) нь контор, үйлчилгээний ажилтан,
- 39 (0.7%) нь худалдаа, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.
Салбар:
- 1019 (17.8 %) нь боловсролын,
- 666 (11.6 %) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
- 651 (11.3%) нь барилгын,
- 519 (9.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн,
- 451 (7.9%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны,
- 220 (3.8%) нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны,
- 526(9.2%) нь бусад салбарт ажиллаж байна.
Гадаад иргэдийн тоог өмнөх улиралтай харьцуулахад:
- барилгын салбарт 422 (2.8 дахин) хүнээр,
- боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 354 (3.1 дахин) хүнээр,
- уул уурхай олборлолтын салбарт 338 (25.0%) хүнээр нэмэгдсэн нь хамгийн их байна.
Ажиллаж буй байгууллагын хариуцлагын хэлбэр:
- 5.0 (86.8 %) мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид,
- 208 (3.6%) нь төрийн бус байгууллагад,
- 159 (2.8 %) нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар,
- 47 (0.8 %) нь төсөвт байгууллага,
- 17 (0.3%) нь хувьцаат компани,
- 328 (5.7%) нь бусад байгууллагад ажиллаж байна.