x

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-той холбоотой олон асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ

Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-СӨХ-ны тухай хуулийг шинэчлэн найруулах үндэслэл, шалтгаан юу вэ?

-СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хууль 2003 онд батлагдсан. Энэ хуулийн зохицуулалтууд нь нэлээд ерөнхий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Сайн ажиллаж буй СӨХ-д мэдээж бий. Гэхдээ иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчныг бүрдүүлэх, хүний өмч болсон орон сууцны үнэ цэнийг алдагдуулахгүй байх тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа олон тохиолдол байна.

Тухайлбал, Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь л орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан. Бусад нь хийх ёстой ажлаа хийхгүй орхигдуулж, хайнга хандаж байна гэсэн үг.

Гэтэл хотын оршин суугчдын хувьд хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны газрын тохижилт, тоглоомын талбай, ашиглалт юм. Тийм учраас сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Бид хуулийн төсөл боловсруулах ажилд СӨХ-д болон оршин суугчдын оролцоог сайн хангаж, саналыг авч, идэвхтэй, хурдтай, нямбай хамтарч ажиллана.

-СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу вэ?

-СӨХ оршин суугчдын төлж буй төлбөрийг хэрхэн, юунд зарцуулж байгаа нь ил тод, нээлттэй бус байх, тохижилт, засвар, үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэхгүй, тогтвортой ажиллахгүй байх, төлбөрөө хугацаандаа бүрэн дүүрэн авч чадахгүй байх зэрэг асуудал байна. Үйл ажиллагаа нь тогтвортой, ил тод бус, хангалтгүй байгаа нь олон оршин суугчид төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй байхад нөлөөлж байгаа.

Мөн барилгын компаниуд СӨХ-г оршин суугчдад хүлээлгэн өгөхгүй байх, оршин суугчдын төлсөн төлбөрийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдол гарч байна. Ажлаа хангалтгүй гүйцэтгэж буй СӨХ-ны удирдлагад хариуцлага тооцох, хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа тохиолдолд тавих хяналт, хариуцлагыг ч тодорхой, боловсронгуй болгох шаардлага байна. Түүнчлэн дундын өмчийн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж буй СӨХ хуулийн этгээдийн эрхгүй, статус нь тодорхой бус байгаа нь олон асуудлыг шийдвэрлэхэд саад болж байгаа. СӨХ үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй тайлагнах, хурлаа оновчтой аргаар шуурхай зохион байгуулдаг болох шаардлага бий.

-Хуулийн төсөл боловсруулах хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Юун түрүүнд СӨХ-ны үйл ажиллагаанд тулгардаг асуудал, бэрхшээл, алдаа, дутагдал, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор ажиллана. Энэ хүрээнд СӨХ-д болон оршин суугч, иргэдийн саналыг авч, гадаад улс, хотуудын сайн жишгийг судална. Хуулийн төсөлд иргэд, олон нийт болон холбогдох талуудын саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авна. СӨХ-дод тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлгүүдийг ирэх долоо хоногоос зохион байгуулж эхэлнэ.

-Хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?

-Товчхондоо, иргэд, оршин суугчдад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Хуулийн зохицуулалт тодорхой болоод ирэхээр нийслэл, дүүргийн зүгээс СӨХ-той хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Нөгөө талаас, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, СӨХ-ныхоо үйл ажиллагаанд хяналт тавихад ахиц гарна гэж харж байна. Тухайлбал, төлбөрөө удаан хугацаанд төлөөгүй оршин суугчдад авах арга хэмжээ, хариуцлага тодорхой болно. Хариуцсан ажлаа зохих ёсоор хийгээгүй, үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад хэн, ямар хариуцлага тооцох, СӨХ-ны үйл ажиллагаанд технологийн шийдлийг ашиглах зохицуулалт ч энэ хуулиар бий болох юм.

Орон сууцны барилгын элэгдлийг багасгах, өнгө үзэмжийг сайжруулах, ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор хуримтлал үүсгэх, түүний удирдлага, менежментийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал ч чухал. Тэгэхээр тодорхойгүй, шийдэлгүй байгаа энэ мэт олон нөхцөл байдлыг зохицуулах заалтуудыг хуульд шинээр тусгах ажил одоо эхэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 13 цаг 57 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 13 цаг 57 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 15 цаг 27 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 15 цаг 55 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 16 цаг 2 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 16 цаг 12 мин 1968 оны Чехословакийн хавар 16 цаг 39 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 16 цаг 53 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 18 цаг 27 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 18 цаг 36 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 18 цаг 57 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 19 цаг 47 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 19 цаг 57 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 20 цаг 36 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top