x

Монголын ноолуурын салбарынхан Францын компаниудтай хамтарна

Монголын ноолуурын компаниуд дэлхийд алдартай Францын “Шанел”, “Гермэс” брэндтэй хамтын ажиллагааны гэрээ эхлүүлж байгааг Бүгд найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену онцоллоо. 

Тэрээр, энэ сарын 7-9-нд манай улсад албан ёсоор айлчилсан юм. Энэ нь Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын манай улсад хийж буй анхны айлчлал байв. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Францын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Францаас өндөр ашиг шимт мал импортлон махны чиглэлийн үхрийн эрүүл бүс байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг оюутнууд туршлага судлах сургалт зохион байгуулах, газар зүйн заалтад нутгийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж, хамгаалах асуудлаар санал солилцов. Мөн хөдөө орон нутгийн хөгжил, мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан нэмүү өртөг шингээх, ялангуяа гүүний хатаасан саам, саамын тос зэрэг бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг таниулахад хамтран ажиллах тухай ярилцлаа. 

Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену, “Монгол Улс өргөн уудам газартай, уламжлалт мал аж ахуйн нөөц бололцоотой гэдгээрээ Франц Улстай адилхан. Францын мон биллиард үүлдрийн үхрийг монголчууд мэддэг, ялангуяа мах, сүүний үүлдрийг импортлох сонирхолтой байна. Мөн Францын тал сургалтын чиглэлээр, малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчийн ширээнд хүртэлх шат дамжлагын эрүүл ахуйг хангахад хамтарч ажиллах боломжтой. Монголд маш сайн бүтээгдэхүүн олон байгааг хилийн чанадад таниулах ёстой. Франц Улс газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг хамгаалах талаар 90 жилийн туршлагатай. Энэ нь нэг талаас мэргэжлийг, нөгөө талаас тухайн бүс нутгийн бүтээгдэхүүнийг хамгаалдаг. Монголын сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг гадаадад таниулснаар хол, ойрын хөршүүддээ бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой” гэв. 

Уулзалтаар ярьсан нэг чухал зүйл нь “1000-д 4” буюу хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдлийг бууруулах, органик бодисуудыг хөрсөнд нь хадгалах тухай олон улсын санаачилга юм. Монгол, Францын хооронд энэ онд хэд хэдэн томоохон айлчлал төлөвлөсний эхнийх нь ийнхүү хөдөө аж ахуйн салбараас эхэлсэн. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд байгаа ч эдийн засгийн харилцаа, худалдааны хэмжээ, ялангуяа хөдөө аж ахуй, хүнсний салбарын чадавхыг бүрэн дүүрэн ашиглахгүй байгааг харгалзан “Захиргааны зохицуулалтын хэлэлцээр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 31 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 31 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top