x

Тухайн улсаас иргэншил аваагүй, орогнол хүсээгүй бол оргон зайлсан этгээдийг авчрах боломжтой

Санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаяртай ярилцлаа.

-Энэ цаг үед авлигын эсрэг томоохон акцууд өрнөж байна. Засгийн газраас авлигатай тэмцэх "5Ш" ажиллагааг танилцуулсан. АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Үндэсний хөтөлбөр юунд зорьж байна вэ?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 онд батлагдсан. Хэрэгжилтийн хоёрдугаар шатны хугацаа энэ онд дуусаж, хөтөлбөрийг шинээр боловсруулах хэрэгцээ гарч байгаа. Үүнийг нэгд, Монгол Улсын "Алсын хараа" урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, хоёрдугаарт, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдтэй зэрэгцэн, хуульд заасан үндэслэлээр бие даасан хөтөлбөр болгож боловсруулж байна.

Төслийг 2023 оны УИХ-ын хаврын чуулганаар Авлигатай тэмцэх багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх байх гэж харж байна.

-Нэг зүйл сонирхож асуухад энэ үндэсний хөтөлбөрийг "5Ш" ажиллагааны хүрээнд боловсруулсан гэж яригдаж байгаа?

-Үндэсний хөтөлбөрийг ФАТФ-ын өгсөн зөвлөмжийн хүрээнд Үндэсний авлигатай тэмцэх стратеги болгож батлах нь зүйтэй. Гэхдээ "5Ш" ажиллагааны хүрээнд үйл ажиллагааг хязгаарлаж боловсруулаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь авлигатай тэмцэх үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд зөвхөн нэг Засгийн газрын санаачилгыг барих боломжгүй. Энэ бол үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр буюу авлигатай тэмцэх дунд хугацааны бодлогын баримт бичиг. Засгийн газрын санаачилгыг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа байхгүй. Яах вэ, гэхдээ илүү өргөн цар хүрээтэй, урт хугацаатай хөтөлбөр болно.

Өмнөх төсөл болох "5Ш" ажиллагааны хүрээнд боловсруулагдсан байсан үндэсний хөтөлбөрийн төсөл ихээхэн шинэчлэгдэж өөрчлөгдсөн. Илүү алсыг харсан, АТГ-ын үйл ажиллагааг чанаржуулах, үндэсний тогтолцоог бий болгох, мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглах, эрсдэлээс хамгаалах чиглэлтэй, иргэдэд ялгамжтай байдлыг бууруулж, оролцоог нэмэх. олон улсын авлигатай тэмцэх туршлага, чиг хандлагыг нэвтрүүлэх мөн иргэдийн хүсээд байгаа олон асуудлыг оруулж ирж байна.

Жишээ нь гамшиг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авлигын асуудал сөхөгдөж ирлээ, одоо ч шийдэгдээгүй, ил тод болоогүй хөрөнгө мөнгөний асуудал байна шүү дээ. Зөвхөн төсөв биш олон улсын зээл тусламж, санхүүжилтийн зарцуулалт, төсвийн ил тод байдал хангалтгүй байлаа. Дайн, хөл хорио, хил хаах гээд гэнэтийн төлөвлөгдөөгүй нөхцөл байдал бидэнд үүсэхгүй гэх баталгаа алга.

Гэнэтийн цаг үед худалдан авалт хийхэд авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх гэдгээс эхлээд саарал эдийн засгаа хумих, төрийн албан тушаал дагаж бий болох хулгай, хамаатан садны нэр дээрээ үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг шийдэх олон өөрчлөлтийг нэмж тусгасан. Энэ шинэчлэгдсэн үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг цаашид үргэлжилнэ.

-Өмнөх хөтөлбөрийн үр дүнг сонирхож болох уу?

-2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдахад Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо 38 байсан. Гэтэл сая долоон жил хэрэгжсэн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 75 хувьтай байна гэж гарлаа. 75 хувь гэдэг бол онцгой сайн хэрэгжилт.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ингэж хэрэгжээд байхад авлига буурч, авлигын төсөөллийн оноо өссөн байх ёстой биз дээ. Гэтэл энэ жилийн байдлаар авлигын индексийн оноо таваар буурч, 33 оноотой. 16 байр ухарсан дүр зурагтай байна.

Дүгнэхэд өмнөх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн арга хэмжээ огт оновчгүй байсныг харуулаад байна. Тийм учраас одоогийн үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг эрсдэлд суурилсан, ирээдүйг харсан, тав, арван жилийн дараа авлигатай тэмцэх тогтолцоо хаана очсон байх вэ гэдэгт чиглэсэн шинэлэг байдлаар боловсруулж байна.

-Засгийн газрын “5Ш” ажиллагаанаас “Шувуу” ажиллагаа олны анхаарлыг татаж байгаа. Гэмт хэргийг шалгах явцад гадаад руу оргон зайлсан иргэдийг буцаан авчирна. Ийм жишгийг гадны улсууд ч хэрэгжүүлдэг. Тухайлбал, БНХАУ гэхэд "Үнэгний ав" гэх ажиллагааг хэрэгжүүлж, авлига авсан олон арван иргэдээ бөөн бөөнөөр нь авчирч байсныг олон улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Бидний хувьд гаднаас иргэдээ авчрах боломж ямар байна вэ?

-"Шувуу" ажиллагааны хүрээнд авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. мэдүүлэг өгөөгүй, эх орноосоо зугтаасан иргэдээ олж авчрахаар байна. Энэ хүрээнд олон улс орны жишээ байдаг. Жишээ нь. Филиппин, Малайзын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгайлсан бодлогууд байна.

Манай хувьд өмнө нь ч хийгдэж байсан л ажил. Гэхдээ одоогийн онцлог нь нэлээд далайцтай. тусгайлсан ажил болгож. зохион байгуулалттайгаар хийж байгаа нь ололттой тал гэж харж байна. Энэ хүрээнд хүний эрхийн өмнө гарч байсан зөрчил давтагдахгүй байх гэж найдаж байна. Хүн өөр улсаас буцааж авч ирнэ гэдэг бол зүгээр хоёр хүн хоорондоо хэлэлцэж байгаад аваад ирдэг ажиллагаа байхаа больсон. Өмнө нь хяналт дутуу. мэдээлэл технологи ингэж их хөгжөөгүй байсан. Тэр үед алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. Одоо бол тэгэх ямар ч боломжгүй.

Одоогийн байдлаар манай улс бусад оронтой 23 орчим харилцан туслалцаа үзүүлэх хүчин төгөлдөр гэрээг байгуулсан байна. Гэхдээ яллагдагч шилжүүлэн авч ирэх хэрэгтэн шилжүүлэхтэй адил биш учраас одоогийн хүчинтэй эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг шинэчлэх, зарим зүйл, заалтыг өөрчлөх. тодотгох, гэрээний тоог нэмэгдүүлэх хэрэгцээ бол бий. Үүний зэрэгцээ НҮБ-ын авлигын эсрэг конвенцод дэлхийн 197 орон нэгдсэн. Үүний нэг нь манайх.

Конвенцод нэгдсэн 197 орон хоорондоо харилцан бие биедээ туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр аливаа иргэн тухайн улсын иргэний харьяалалтай болчхоогүй эсхүл орогнол хүсээгүй л бол энэ гэрээ конвенцын хүрээнд хүнээ авчрах бүрэн боломжтой.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэншил хүссэн гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд манай тал ямар алхам хийх вэ?

-Тухайн улсын иргэн болсон, эсвэл хүсэлт гаргасан, ногоон карттай, орогнол хүссэн түүнийг нь шийдвэрлэх процесс явагдаж байгаа зэрэг таны хэлдгээр жишээ нь манай улсын Ерөнхий сайд байсан хүн АНУ-д иргэншил хүссэн нөхцөл байдалтай тохиолдол байгаа. Энэ тохиолдлын хувьд харилцан туслалцаа үзүүлэх бие даасан хоёр улсын хооронд гэрээ байх шаардлагатай.

Бусад тохиолдолд иргэдээ аль ч улсаас заавал бие даасан харилцан туслалцаа үзүүлэх гэрээ шаардлагагүйгээр авчирч болно. Процессын хувьд төвөг багатай байхад харилцан туслалцаа үзүүлэх гэрээ нэмэр болдог.

-Харилцан туслалцаа үзүүлэх гэрээний үйл явц удааширдаг гэв үү?

-Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ бол урт хугацааны процесс байдаг. Дунджаар гурван жил орчим шаардагддаг. Манай талд гэхэд Засгийн газар. УИХ-аар орж батлагдаад явах бол нөгөө талд, жишээ нь АНУ гэхэд конгресс, сенатаар орж, ерөнхийлөгчөөр нь баталгаажна. Үүнээс өмнө хоёр талын Гадаад харилцааны яам хоорондоо мэдээллээ солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний нөхцөлийг тодорхойлох гээд хугацаа их шаардагдана.

Ер нь иргэний, эрүүгийн, хөрөнгө буцаахтай холбоотой, хэрэгтэн солилцохтой холбоотой чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулах боломж байдаг. Авлигатай тэмцэх үндэсний стратегидаа бид аль болох олон улстай, олон чиглэлээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах асуудлыг тусгаж өгөх ёстой.

-Тэгвэл НҮБ-ын авлигын эсрэг конвенцоор иргэнээ авчрах хугацаа хэр удаан үргэлжлэх вэ?

-Процессын хувьд манай талаас тухайн улсын ЭСЯ-аар дамжуулж хүсэлт гарган ихэвчлэн Хууль зүйн яамтай нь холбогдож, яамны процесс, манай процесс бүрэн шийдэгдээд дуустал хэдэн сарын хугацаа шаардагдах байх.

-Иргэдээ авчирлаа гэхэд гадаад улс руу оргон зугтаасан гэдгээр хүндрүүлэх нөхцөл байдал нэмэгдэх үү. Эсвэл өмнө нь шалгаж байсан хэргээ үргэлжлүүлээд шалгаад явах уу?

-Яллагдагчаар татагдаад мэдүүлэг өгөөгүй оргон зайлсан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага нэмэгдэж орж ирнэ.

Сая Эрүүгийн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг орууллаа. Гэхдээ энэ өөрчлөлт бүрэн хийгдэж чадсангүй. Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээд яллагдагчаар татагдсан хугацаандаа оргон зайлсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь түр зогсоох концепт орж ирсэн боловч Эрүүгийн хуульд заасан бусад заалтууддаа өөрчлөлт оруулаагүй учраас хэрэгжилт дээрээ гацахаар нөхцөл байдалтай байна.

Ялын бодлого гэдэг өөрөө маш чанартай дагалдах судалгаатай, бодитой хэрэгжихүйц байх ёстой. Сая Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтийг 48 цагийн дотор боловсруулаад батлуулахдаа олон талын санал аваагүй, судалгаа дутуу оруулж ирснээр гадаад руу оргон зайлсан улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд бодит байдалд хүндрэл гарахаар байна.

-Хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үү?

-Хүний эрх талаасаа харвал Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын гишүүн орны хувьд конвенцын дагуу зарим төрлийн тусгай нөхцөл үйлчилж болох нөхцөлүүд байдаг. Тэр нь нийтийн алба хашиж байгаа этгээд татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдэг утгаар нь бусад иргэдээс арай өөр нөхцөлтэйгөөр хариуцлага хүлээлгэх нөхцөл тусгаж, тусгайлсан хориг тавих, ялыг дотоодын хууль тогтоомжид ялгамжтай байдлаар томьёолж, тусгасныг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үздэг.

Харин тэр боломжийг бид дотоодын хууль тогтоомжид суулгаж өгөхдөө хэрэгжихүйц байлгах ёстой. Гэтэл одоо бол хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал үүсэхээр харагдаад байгаа юм.

-Авлигатай тэмцэх хөтөлбөрийг олон улс хэрэгжүүлдэг. Ярианы эхэнд та Малайз, Филиппинийг дурдсан. Яг тэнд ямар хөтөлбөр хэрэгждэг талаар жишээ болгож ярихгүй юу?

-Өнөөдөр та бид хоёр ярилцаж байхад "Summit for Democracy" гээд бүсийн хурал дөрвөн газар зэрэг болж байна. БНСУ-д зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалтад манай улсаас ХЗДХ-ийн сайд оролцож, үг хэлж байна. Энэ хурал ардчиллыг дэлхий нийтээрээ байж л байсан, байх л ёстой, бид юу ч хийхгүй байсан ч ардчилал байдаг зүйл гэдэг ойлголтоор явж ирсэн нь эрсдэл үүсгэснийг онцолж, ардчилалд заналхийлэл учруулж байгаа асуудлыг хөндсөн хурал юм. Өөрөөр хэлбэл, хүний аюулгүй байдал, үндсэн эрхэд халдсан нөхцөл байдал дэлхий нийтэд үүсэж байгааг авч хэлэлцэж байгаа гэсэн үг.

Мөн энэ үед Малайзын Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг “5А зарчим” хөтөлбөрийн үр дүн, цаашдын бодлогыг тусгайлан танилцуулж байна. Малайзын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2019-2023 оны хооронд хэрэгжсэн эхний гурван жилийн хугацаанд Малайз улс авлигын индексийн оноогоо дөрвөөр ахиулж, авлигын төсөөллийн индексээ 10 гаруй байраар урагшлуулж чадсан байна. Гурван жилийн хугацаанд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа сайн туршлага бол Малайз гэдгийг харуулж байна.

Малайз олон зүйлээрээ бидний туршлага судалж болохоор орон. Өндөр хөгжилтэй орны тоонд ордоггүй, авлигын асуудалд нь манайд тулгамдаж байгаа зарим ижил төстэй асуудлууд харагддаг. Ялангуяа төрийн өмчийн авлига, худалдан авалт. ханган нийлүүлэлтийн шахаа, хэсэг бүлэг хүнд давуу байдал үүсгэсэн. цөөн хэдэн хүн тусгай зөвшөөрөл хэт төвлөрүүлж монополичилсон гэх мэтээр ижил төстэй тал бий.

Тэгэхээр сайн туршлагыг судалж. үндэсний хөтөлбөрөө бид авлигатай тэмцэх үндэсний стратегийн хэмжээнд авч үзэн, асуудлаа оновчтой харж, тодорхойлох, гол нь хэрэгжилтийг бодитоор гүйцэтгэхэд анхаарах нь чухал байна. Түүнээс тунхаг бичиг үйлдвэрлэдгээрээ бол манайх амжилттай л явж байх шиг санагддаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 13 цаг 53 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 13 цаг 53 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 15 цаг 23 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 15 цаг 51 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 15 цаг 58 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 16 цаг 8 мин 1968 оны Чехословакийн хавар 16 цаг 35 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 16 цаг 49 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 18 цаг 23 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 18 цаг 32 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 18 цаг 53 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 19 цаг 43 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 19 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 20 цаг 32 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top