x

Лу.Гантөмөр: Хамгийн сайн эв нэгдэл бол "ойлголцол"

ТВ8 телевизийн “Уулзах цаг” нэвтрүүлэгт АН-ын дарга Лу.Гантөмөр уригджээ. Түүний ярилцлагыг нийтэлж байна.

-АН-ын даргаар сонгогдсон танд баяр хүргэе. Нөгөө талаар энэ намын үе үеийн дарга нарын туулж ирсэн зовлон тань дээр ирлээ?

-Энэ бол хариуцлага бас үүрэг. Улс төрийн амьдрал сонгосон хүн үүнийг зовлон гэж харж болохгүй.Тэгэхээр бид үүргээ ухамсарлаж, хариуцлагаа хүлээх ёстой. Ачаагаа үүрнэ.

-Хөндлөнгөөс харахад АН-ын дарга нар фракцуудынхаа учрыг олох гэж ихээхэн зовдог, барьцаалагддаг шиг санагддаг. Үүнийг зовлон гэдэг утгаар асуулаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-1992 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн бүгд тусдаа ороод ялагдаж байсан. МҮАН, Шинэ дэвшилт нам, Социал демократ нам /МСДН/, Үндэсний дэвшлийн нам, Бүгд найрамдах нам гээд...Энэ хүмүүс тодорхой хугацааны дараа буюу 1996 онд эвсэж ороод сонгуульд ялсан. Эдгээрийг ардчилсан хүчний намууд гэж болно. Анхнаасаа коммунист нам нь хэвээрээ. Ингээд Монгол Улс олон намын тогтолцоо руу шилжихээр олон нам байгуулагдсан. Тэр намууд тусдаа явахаар МАХН буюу одоогийн МАН-ын нэг багц санал хуваагдсан. 1996 онд эвсээд ялалт байгуулсан ч нэг суудал дутуу. Яагаад гэвэл парламентын ирц 51-ээр бүрддэг. Ардчилсан эвсэл 50 суудал авсан. Тэгэхээр сөрөг хүчинтэйгээ зөвшилцөхгүй бол ажил явдаггүй. Ийм байдал Монгол Улсад 1996 оноос эхэлсэн.

2000 онд дахиад салсан, бутарсан. Сонгуульд ороод ялагдсан. МҮАН нэг суудалтай, тэр нь Ж.Наранцацралт гуай. “Эрэл”-ийн нам нэг суудалтай, Б.Эрдэнэбат. Социал демократ нам суудалгүй. Л.Гүндалай бие дааж, ИЗНН С.Оюун ганцаараа гарч ирсэн.

2001 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар эвсэх хэрэгтэй болсон. Энэ эвсэл томоор явагдсан. МСДН, МҮАН, Монголын ардчилсан хүчний нам, Шашинтны нам, МУНН байсан санагдана, энэ намууд нэгдээд 2000 онд Ардчилсан намыг байгуулсан. Таван намын эвсэл, нэгдэл үндсэндээ хоёр удаа явагдсан. Тиймээс угшлыг нь харахад нөлөө бүхий лидерүүд, манлайлагчид нь энэ таван намын удирдагчид байсан. МСДН-д Б.Баабар, Р.Гончигдорж, Ардчилсан нам нь Э.Бат-Үүл, С.Зориг, МҮДН нь Да.Ганболд, Ардчилсан намын нэг лидер нь М.Энхсайхан байсан. Тэрийг фракцын зохион байгуулалттай гэж хараад байдаг. Манай намын дүрэмд тийм зүйл байгаагүй. Явж байгаад хуучин угшлаараа нийлээд байдаг. Гэхдээ энэ бол 2016 оны сонгуулийн ялагдлын дараа үндсэндээ тарсан. 1992 оны намууд 2016 онд бараг 20 жилийн дараа дахиад найз нөхдийн хүрээллээ хадгалаад явна гэдэг байдал бий болсон. Тиймээс 2017 оны намын даргын сонгуульд явахад фракцгүй нам болно гэдэг зарчим тавьсан. Өөрөөр хэлбэл, хуучин лидерүүдээсээ татгалзаж байна гэсэн үг. Харамсалтай нь манай хуучин лидерүүд нийлж байгаад С.Эрдэнийг намын дарга болгочихсон. Ингээд хуучин хэвээрээ үлдсэн, үе солигдоогүй гэж болно. Гэхдээ тэр нь явж байгаад сая хоёрдугаар үеийн партизанууд ялалт байгуулж байна. Үүнээс цааш нэг их айхтар үзэл санааны фракцалдаг байдал байхгүй болно. Би тэгж бодож байна. Тодорхой сонирхлын нэгдэл бол байж болно. Залуучууд, боловсрол шүтдэг хүмүүс, эсвэл аж үйлдвэр сонирхогчид, нийгмийн тодорхой лобби маягийн бүлэг, тухайлбал малчдын төлөө байдаг хэсэг байж болох юм. Тэр бол хаа сайгүй байгаа. Ардын нам дотор ч байгаа. АН дотор ч бий. Тэр бол нэг их айхтар зовлон гэхээс илүү миний хувьд намын даргын байр сууриас бодлогоо зарлахдаа маш ойлгомжтой хэлсэн шүү дээ. “Эв эеийг эрхэмлэнэ. Эрүүл шүүмжлэл өрнүүлнэ. Нээлттэй шударга байна” гэж. Хамгийн сайн эв нэгдэл бол ойлголцол. Тэгэхээр 2023 он АН-ын хувьд ойлголцлын жил болно.

-Ойлголцол гэдэг нь?

-Нэг үгээр хэлбэл, саналуудаа нэгтгэе гэж байгаа юм. Нэгдсэн санал руу очъё. Олонхоо хүндэлье. Олонхын саналыг дэмжье. Цөөнхөө хүндэтгэе. Цөөнхийнхөө тодорхой саналыг ажил хэрэг болгоод явъя. Эв нэгдэл гэдгийг хоёр зүйл дээр хараасай гэж бодож байгаа. Ер нь бол ойлголцол явах юм байна. Нөгөөх нь шударга байх.

Шударга байна гэдэг бол намуудын проблем явсаар юу болдог вэ гэвэл парламентад хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал. Үүн дээрээ шударга байх хэрэгтэй. Судалгаагаар явъя. Тойрогтоо ажилласан хүмүүс дэвш. Ард түмний итгэлийг авч чадаж байгаа хүнээ сонгуульд нэр дэвшүүл. Энэ бол зарчим.

-Та бутарсан намаа нэгтгэе гэж гарч ирсэн. Тиймээс ч танай ҮБХ-ны гишүүд санаачилга гаргаж, Их хурлаа хуралдуулж, таныг сонгож батламж гаргасныг УДШ бүртгэлээ. Тэгэхээр таны том үүрэг, хариуцлага эвлэрэл. Гэхдээ яг нэг цул болсон зүйл ажиглагдахгүй байна. Нөгөө талд С.Эрдэнэ янз бүрийн зүйл яриад яваад байдаг. Та бүлгийн гишүүдтэйгээ хамт суугаад “Хэн ч тойргийн гадна үлдэхгүй” гэсэн мэдэгдэл хийж байсан. Гэтэл тойргийн гадна хэн нэгэн үлдэх гээд байна. Жишээ нь, С.Эрдэнэтэй яаж учир зүйгээ олох вэ?

-Саяын зарчим л байхгүй юу. Би намын гишүүнээс хэнийг ч хөөгөөгүй. Гэхдээ хөөхгүй гэж байна гэдэг нь эвлэрэл бий болгохын тулд албан тушаал өгдөг явдал байж болохгүй. Энэ бол зарчим. Би ямар зарчим дээр нэгдье гэж байгаа вэ гэвэл, ад үзэхгүй. Энэ нам хуваагдлаа, эвлэрлээ гэхэд өмнөх түүхээ мартъя. Маргаашийн төлөө С.Эрдэнэ Баянгол руу зүтгэж байгаа бол тэр Их хурлын сонгуульд нэр дэвших эрхтэй. Үндсэн хуулиар олгосон эрхийг чинь нам доторх маргаанаас болоод хяргахгүй, хавчихгүй, гадуурхахгүй. Өөрөөр хэлбэл, тэр хүн аль нэг тойрог дээр боломжтой. Ард түмэн хүрээлж байгаа тохиолдолд нэр дэвшүүлнэ. Дэвшүүлэх нь тодорхой.

Хүрээлэхгүй байгаа тохиолдолд бол уучлаарай, чи боломжгүй л гэнэ. Судалгаа ил байна. Жишээ нь, С.Эрдэнэтэй хэн өрсөлдөх юм, тэр тойргийг сонирхож байгаа хүн нь түүнээс илүү байх юм бол “Уучлаарай, та ялагдахаар байна. Энэ залуу бол ялахаар байна, иймд түүнийг нэр дэвшүүлье” гэдэг зарчим тавина, шударга л байх ёстой. Энэ зарчим дээр нэгдэл явна. Үүнийгээ ойлголцъё ээд байгаа юм.

Бидний өнөөдрийн энэ олон ялагдлын ар дээр юу харагдаж байна гэхээр бид хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй болжээ. Нэгдүгээрт, бид эрх ашгийн эрэмбэ гэдэг юмаа тодорхойлох ёстой. Түүний эхнийх нь Монгол Улсын том эрх ашиг байна. Үүн дээр хатуу зогсоно. Ингэж байж бид сонгуульд болоод Монголын хөгжилд хувь нэмрээ оруулна. Сонгуулийн амжилт ингэж гарна. Монголчуудын эрх, эрх чөлөө баталгаажна. Монголын тусгаар тогтнол баталгаажна.

Эхэнд нь улс орны эрх ашиг явна. Хоёрт нь намынхаа эрх ашгийг тавина. Улс төрийн нам бол шилэн, зарчимтай, хариуцлагатай, үүргээ хүлээдэг, бодлого гаргадаг, нээлттэй, хамтын удирдлагатай ийм л байна.

Түрүүн фракцын асуудал гээд ярьж байна. Тодорхой бөөгнөсөн хүмүүс дээр би очиж уулзаж байгаа. Тэгээд нэг л зүйлийг хэлж байгаа. Эрх ашгийн эрэмбээ бичээд ханан дээрээ хадчих. Та нарын сонирхол бол дөрөвт байна шүү. Хамгийн эхнийх нь Монгол Улсын эрх ашиг шүү. Үүний төлөө тууштай байна. Ямар ч асуудал гарсан шийдэхдээ улс орноо нэгдүгээрт тавина.

Хоёрдугаарт, улс тарийн намын эрх ашгаа тавина. Үзэл санаа, үнэт зүйлээ яаж монголчуудад ойлгуулах вэ, хүлээн зөвшөөрүүлэх вэ. Энэ бодлого бол хоёрт шүү. Гурав дахь нь та нарын асуудал байна гэхэд болж байна гэж хүлээж авч байна. Тэгэхгүйгээр энэ эрэмбийн  эхэнд бүлэг, фракцынхаа эрх ашгийг тавьчихаар улс төр бүдгэрч эхэлдэг. хулгайч нар тэндээс төрдөг. Худал ярьж эхэлдэг. Зөвхөн албан тушаалын өрсөлдөөн болж эхэлдэг. Ингээд эрх мэдлийн төлөөх уралдаан болдог. Тэр нь хэтрэхээр зодоон болдог. гэтэл энэ зодоонд хохирдог хохирогчид нь Монголын ард түмэн. тиймээс бид эрэмбээ зөв тавиад явъя гэсэн, ийм л бодлоготой байгаа.

-Таныг ингэж хэлэхээр нөгөө тал юу гэх вэ?

-Тэгье л гэж байгаа. Одоо бол бидэнд байсан эрх чөлөөний цамаан цаг алга болчихлоо. Үүлэн чөлөөний нар монголчуудад байлаа. Хүн төрөлхтөн бүгдээрээ нэг талдаа  байлаа. Ер нь бол эрх чөлөөний төлөө капитализмын талд дэлхий даяараа шилжих нь гэсэн үзэл 20 жил явлаа. ОХУ-ын задралаас хойш тэр үзэл бодол  явсан. Энэ хугацаанд монголчууд бие даасан бодлоготой, бие дааж олон улсын бодлогод оролцдог ийм үе байсан. 2014  оноос хойш монголчуудын эрх ашиг, монголчуудын үг хэлэх эрх чөлөө, монголчуудын өөрийгөө хамгаалах нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Яагаад гэвэл хойд хөрш дайн тулаан руу орж эхэлсэн. Одоо ч  том дохио байна. Өөрөөр хэлбэл,  100 гаруй жилийн өмнөх үйл явдал монголчууд дээр дахин тохиох гэж байна. Хоёр хөрш хөдөлгөөнтэй, агаарын болон бусад зам, санхүүгийн боломж, хүмүүсийнх нь хандлага, бизнесийн эрх чөлөө гээд энэ бүхэн дайн тулаанд зориулагдаж эхэлж байна шүү дээ. Яаж бид дайн тулаангүй, том гүрний идэш болохгүй үлдэх вэ. Ийм сорилт бидэн дээр ирж байна. Үүнийг хүмүүс ойлгож байна. Одоо бид “Би” гэдэг өвчнөөсөө салахгүй бол энэ цагийг давахгүй. Үүнийг манай гишүүд бол ухамсарлаж байна, тодорхой түвшинд.

-Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын намын гэгддэг И.Мөнхжаргал  тэргүүтэй хүмүүс танд намын байрны батламжийг хадган дээр тавьж өгч байсан. Тэгэхээр та тэр хүнтэй учир зүйгээ олсон гэсэн үг үү? 

-Бидний хооронд ямар нэгэн зөрчил байхгүй. Өнөөдөр бол Ерөнхийлөгч асан  Х.Баттулга дээр намын тамга, гэрчилгээ  хадгалагдаж байна. Тэрийг наашаа шилжүүлэх үйл явц явж байгаа. Түүнээс тэр хүн надтай албан тушаалын наймаа ярихгүй. Яривал бодлого л ярина. Жишээ нь, үйлдвэржилтийн бодлогоо яаж явуулах вэ гэж ярина. Уулзахад тийм л зүйл ярьсан. Үйлдвэржилтийн бодлого чинь яаж явах бэ, ард түмнээр яаж зөвшөөрүүлэх вэ. МАН-тай сөрөг хүчин шиг байж чадах уу гэсэн. Түүнээс та нарын харж байгаа шиг, квот,  ямар нэгэн генсекийн наймаа, дэд даргын тохироо гэх мэт зүйлийг хашир бол  хийхгүй шүү дээ. Тийм зүйл ярихгүй. С.Эрдэнээс ч гэсэн тийм санаа гарахгүй. Зарчим дээрээ тохирцгооё л гэсэн. Гэхдээ С.Эрдэнийн ярьж байгаа зарчимд ганц хоёр ойлголцохгүй зүйл гарах юм байна лээ, тэрийг дараа ярья.

-Нэг мөсөн яриач, ярья л даа...?

-Би тэр хүнтэй ойлголцохын тулд чамд далан булчирхайгаа тоочих албагүй шүү дээ.  Хэлэлцээр гэдэг ширээний ард явагддаг. Ярьж гараад өөр газар яриад байж болохгүй. Тэгэхээр нэг зүйлийг ойлгоорой, экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээр хийх, ямар нэгэн наймаа тохироо тэр хүн ч надтай ярихгүй, би ч тийм зүйл  ярихгүй. Тэр хүн чинь Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Ерөнхийлөгч байна гэдэг Монголынхоо бүхий л нөхцөл байдлыг харж байгаа, ойлгож  ч байгаа. Намын дарга бүртгэгдсэн бол байр савыг нь суллаж өгөөрэй гэсэн чиглэл өгсөн. Тэр дагуу И.Мөнхжаргал намын ХЭГ-ыг хүлээлгэж өгсөн. Хэвийн үйл ажиллагаа явуулахад одоо бол  гэрчилгээний асуудал бий. Ориг хувь нь хаана байгаа юм бэ гэдэг яриа өнөөдрийг хүртэл явсан. Өнөөдөр тэр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга дээр байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. С.Эрдэнэ нь Ц.Туваанд өгсөн байна. Ц.Туваан О.Цогтгэрэлд өгсөн. О.Цогтгэрэл нь Х.Баттулгад өгсөн. Одоо хашир бол надад өгнө. Ийм үйл явцын л  юм  байгаа.

-“Май” гээд өгч болохгүй байгаа юм байх даа?

-Өгнөө, өгнө.

-Байрыг нь хүлээлгэж өгчхөөд гэрчилгээг өгөөгүй гэхээр тохироо байгаа юм биш үү. Улс төр чинь тохироо байдаг биз дээ?

-Ойлголцох хэрэгтэй. Ойлголцол дутуу байж магадгүй. Үлдсэн юм байж магадгүй. Гэрчилгээ хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаад байсан. Гэхдээ албан ёсоор бичиг өгөөд 3-4 хонож байна. Тиймээс тэр бичгийн дагуу хариу ирнэ. Бид хоёр чинь утсаар ярьдаг хүмүүс биш. Хүрээд  ирээч гэж утсаар хэлж болохгүй. Харилцааны асуудал байна. Ойлголцол дутуу бол ойлголцоод явна. Би бол хүндрүүлж бодохгүй байна. Тийм домог шиг амьдрал гэж  улс төрд байдаггүй шүү дээ. Тохирдог, найрдаг явдал байхгүй шүү дээ.

-Экс Ерөнхийлөгчтэй та ойр дотно байсан уу. Нэг кабинетэд  байсан байх?

-Бид хоёр 12 жил улс төрд хамт явсан. Дотнослоо гээд нийлээд нэгдээд яваад байдаггүй. Улс төр бол өөр, тухайн асуудалд тухайн цаг үедээ санал нийлбэл нийлнэ, нийлэхгүй бол нийлэхгүй. Маргалдана, мэтгэлцэнэ, ер нь бол мэтгэлцэх тал нь 80 хувьтай, бид эрх чөлөөгөө хэтрүүлж их сайхан эдэлж байсан, 2004-2016 оны хооронд. Тэгээд парламентаас хоёул гарсан, гараад байхгүй шүү дээ, хааяа шинэ жил, Цагаан сараар таарвал мэнд усаа мэдэлцэнэ. Ер нь ихэнх нь ийм. Түүнээс бид хоёр парламентад цуг байсан гээд  хэлхэлдээд яваад байгаа хүмүүс ер нь байхгүй шүү дээ.

-Та Дээд шүүхэд гэрчилгээний асуудлаар хүсэлт хүргүүлсэн. гэтэл УДШ татгалзсан хариу өгсөн гэж би ойлгосон?

-Тэр бол байгаа хүнээс нь ав гэсэн хариу л өгсөн. Өгөхгүй бол албадлагын арга хэмжээ авах шийдвэр гаргадаг юм байна лээ. Би бол авчихна гэж найдаж байгаа.

-Гэрчилгээ хаана байгааг мэдээгүй байхдаа та Дээд шүүхэд хандсан юм байна, зөв үү?

-Журмаараа бол хүчингүй болгодог л  юм байна лээ. Гэхдээ үрэгдүүлсэн тохиолдолд. Хэрэв  авсан хүмүүс нь өгөхгүй байгаа бол албадлагаар шийдвэр гаргах тийм л юм байна лээ. Тэрэндээ бид хүрэхгүй шүү дээ. Юу гэж тэгэх вэ дээ.

-Та илтгэлдээ мэдлэг чадвартай залуус АН-д ороод ир, нэр дэвшүүлье гэсэн. Үүнийг би лав боломжгүй гэж харсан. Яагаад гэвэл, танай намынхан тойргоо хуваагаад авчихсан байгаа. Шинэ залууст нээлттэй нам байж чадна гэж үү?

-Улс төрийн намууд Төрийн ордонд ороод хаалгаа цоожилчихдог гэсэн шүүмжлэл үеийн үед байсан. Монголын өнөөдрийн зовлон тэр. Ард түмэн төр барина гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаа. Хэсэг бүлэг хүн нам болоод өөрсдийгөө ээлжилж сойгоод төрийн бодлогыг цөөхөн хүний хүрээнд тодорхойлоод байна. Яг ард түмний санаа бодлыг хэрэгжүүлэхгүй байна, ард түмэнтэйгээ хамтрахгүй байна гэдэг ийм л том зөрчил, шүүмжлэл байгаа. Намуудыг хэн ч ойлгохоо байсан, намууд хаалгаа цоожилдог болсон, ах дүү хамаатан саднаараа нэгддэг болсон. Тойрон хүрээлэгчдээ дагаж  давхидаг болсон. Жалга довны үзлээр явдаг болсон. Аль аймгаас сайд болсноос хамаарч тэр газрын хүмүүс явдаг. Аль аймгаас Ерөнхий сайд гарснаас хамаарч тэр аймгийн хүмүүс дээшээ явдаг болсон. Улс төрийн нам ард түмэн, төр хоёрыг холбосон гүүр байх зарчимтай. Дэлхийн улс төр ингэж л эхэлсэн. Харамсалтай нь тэр гүүрийг ажиллуулахыг болиод хоёр талд  нь хаалга үүсгээд өөрсдөдөө дулаахан байшин бариад хана хэрэм босгочхоод байгаа байхгүй юу. үүнийг задалъя. Нам даяараа ойлголцъё. Ойлголцлыг бий болгоё, уулзаж ярилцацгаая. Санал бодлыг нь сонсъё гэж байгаа. Би яагаад залуус гээд байгаа вэ гэвэл тэднийг сонсох хэрэгтэй. Тэдний хүсэл мөрөөдлийг энэ парламент биелүүлж байх ёстой шүү дээ. Тэд  бол маргаашийн зургийг зурдаг газар шүү дээ. Маргаашийн зургийг өнөөдрийн өвгөчүүл зураад байж болохгүй. Маргаашийн зургийг зурахын тулд өнөөдрийн залуу үетэйгээ заавал хамтрах ёстой. Залуус өнөөдрийн парламент руу оруулах ёстой. Гэтэл өнөөдрийн авторитар дэглэмтэй улсуудын шахаж буй бодлого бол хүчтэй Ерөнхийлөгч гаргаад өг гэдэг. Хүчтэй Ерөнхийлөгч нь монголчуудад хүчтэй. Хүчтэй Ерөнхийлөгчийн хүч нь хаана очих  вэ гэхээр  авторитар улсуудын мэдэлд очно. Тэр улсууд нь бие бялдрыг нь гайхуулдаг, хүч чадлыг нь гайхуулдаг, эрх мэдлийг нь бахаддаг. Бид эрх мэдлийг өгчихөөд тэрнийхээ төлөө тэмцэх гэж үгээ хэлж байсан ард түмэн биз дээ. Ард Аюушийн тэмцлээс эхлээд хар л даа. Цусаараа төлсөн ард түмэн шүү дээ. Тодорхой эрх мэдэлтнүүдийн нөлөөнд автаж ард түмнээрээ ядуурсан, тэрийгээ эдэлсэн ард түмэн. Тэгэхээр ард түмэнд төрийн эрх байна гэдгийг хатуу тунхаглаж,  яг үүнийг бодитой ажил хэрэг болгоход улс төрийн намын эр зориг хэрэгтэй. Хийгээд үзье, чадахгүй бол хуучин хэвэндээ л байна биз. Чадах юм бол ард түмэн итгэнэ. Чаддаг юм байна гэж итгэнэ. Жирийн нэг багшийг, инженерийг, эмчийг  бид  парламентад оруулъя л даа, энэ ажлыг бид заавал хийнэ.

-Яаж тэр билээ?

-Сая Төрийн банкийг бирж дээр хувьцааг нь зарахад тавхан хувийг нь арилжаалж байгаа юм. Хэн итгэж авах юм бэ. бид ядаж 10-аас дээш хувиа ард түмэндээ санал болгох хэрэгтэй. 76 тойрог байна гэхэд, түүний ядаж 7-8 буюу 10 тойргийг ард түмний төлөөлөлд өгөх ёстой. Үүнийг хийхийн тулд бид  сонгуулийн холимог  тогтолцоог оруулж ирэх хэрэгтэй. Ийм тогтолцоогоор 2024 онд жирийн багшийг нэг ч төгрөгийн хураамж авахгүйгээр парламентад оруулахыг л мөрөөдөж байна. Намын даргын хувьд би мөрөөдөж болно биз дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 41 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 41 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 11 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 39 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 46 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 56 мин 1968 оны Чехословакийн хавар 20 цаг 23 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 20 цаг 37 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 11 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 22 цаг 20 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 41 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 23 цаг 31 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 41 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top