x

Д.Монголхүү: Шүүх хүний санаатай бус үйлдлийг ял хүндрүүлэх нөхцөл болгож байна

Ковидын хөл хорионы үед Засгийн газраас зохион байгуулсан “Цахим Монгол” цуглааныг эсэргүүцэж, No Double Standard хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалын үеэр “цагдаагийн биед халдсан” хэмээн шүүхээр шийтгэгдэж, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлээд, ялаа эдэлж байгаа Д.Монголхүүд холбогдох шүүх хурал маргааш буюу гуравдугаар сарын 15-ны 13:30 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Үүнтэй холбогдуулан иргэн Д.Монголхүүтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь уулзаж ярилцлаа.

-Таныг шүүхээс дуудсан байсан. Үндэслэлийг нь танд мэдэгдсэн үү?

-Мэдэгдээгүй. Ядаж үндэслэлийг нь хэлэх ёстой баймаар. Өнгөрсөн пүрэв гаригийн өглөө залгаад “Баянзүрхийн шүүх дээр ирээрэй” гэсэн. Тэгээд очсон чинь зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих шүүх хурал товлогдсон байсан. Үндэслэлийг нь асуухад “гавны цэнэг дуусгасан, маршрут зөрчсөн” гэсэн. Уг нь би прокурорын зөвшөөрлөөр эмнэлэг явж үзүүлсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн зохицуулалтаар биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг юм. Тэнд зааснаар, ялтан хоёр ба түүнээс дээш зөрчил гаргах юм бол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэл болдог юм байна. надад гавны цэнэг дуусгасан, маршрут зөрчсөн гээд хоёр удаагийн зөрчил тооцсон. Үүнийг би санаатай хийж байгаа үйл ажиллагаа гэж бодож байна. Эмнэлэгт үзүүлэх хүсэлтээ хэлэхэд явах маршрут зааж өгсөн. Харин буцахдаа яг энэ замаараа яваарай гэж хэлээгүй.

-Танд цахим гавыг хэрхэн хэрэглэх талаар танилцуулсан уу?

-Өгөлгүй яахав. Уншиж танилцаад гарын үсэг зурсан бичиг маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр үлдсэн. Цахим гавны хэвийн үйл ажиллагааг хангах, бүрэн бүтэн байдлыг хариуцах гэх мэт заалтууд нь байдаг юм байна лээ.

-Тэр журам дээр нь ямар нэгэн хүнд нөхцөл байдал үүсээд дүүргээс гарсан тохиолдолд маршрутын талаар тодорхой заасан байсан уу? Санаж байна уу?

-Гурван үндэслэл байсан. Эрүүл мэндийн тусламж үйлчигээ авах, ажлын газар луугаа зорчих зэргээр маршрут нэмүүлж болдог юм байна лээ. Би эрүүл мэндийн үйлчилгээ авах гэдгээр нь хүсэлт гаргаж маршрут нэмүүлсэн. Гэтэл зорчих замыг нь заасан байсан гэдгийг нь мэдээгүй. А цэгээс Б цэг явах зөвшөөрлөө авсан. Түүнд нь хугацааг нь заагаад өгсөн байсан. Хүн өөрийн боломж, нөхцөл байдалд тааруулан зорчиж болохоор. Гэтэл энд ойлголтын зөрүү гарсан. Та яг энэ замаар очиж, мөн буцвал хуулийн хариуцлага хүлээхгүй шүү гэсэн бол би ойлгоно. Очиж замыг бол хэлж өгсөн. Тэр замаар нь зорчоод, харин буцахдаа түгжрэл багатай замаар л буцсан.

-Эмнэлэг явах замыг та өөрөө шийдсэн үү? Төрийн албан хаагч шийдсэн үү?

-Цаанаас нь шийдсэн. Та энэ энэ замаар явж ирээд гарын үсгээ зураад, эндээс эмнэлэгтээ очоорой л гэсэн.

-Таны цахим гавны цэнэг дууссан нь зөрчлийн нэг үндэслэл болж байгаа юм байна. Цахим гавны хувьд цэнэгээ хэр удаан барьдаг вэ?

-Бүтэн цэнэглэхэд долоо орчим цаг барьдаг. Хоногт гурван удаа цэнэглэж ашигладаг. Повер банкаа гээгдүүлснээс болоод гавны цэнэг дууссан. Соронзон цэнэглэгчээр цэнэглэж байхдаа салгасны улмаас цэнэг дууссан гэж бүртгэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинээр гавны повер банк өгсөн. Повер банкгүй үедээ цахим гаваа соронзон цэнэглэгчээр шууд тогонд залгаж цэнэглэдэг.

-Сүүлийн үед гар утсаа цэнэглэж байхдаа тоглож байгаад дэлбэрсэн тохиолдол их гарч байгаа. Бас гар утсаа цэнэглэж байхдаа оролдох үед тогны үелзэл мэдрэгддэг шүү дээ. Танд цахим гавны сөрөг нөлөөг танилцуулсан уу?

-Яг эрүүл мэнд, сөрөг нөлөө талаас ганц ч үг хэлээгүй. Харин гар бадайрах, өвдөлт өгч байгаа зүйл бол байгаа. Биечлэн хяналтаар ирэх үед нь гаваа сольж зүүдэг. Нэг гартаа удаан байлгахгүйг хичээдэг.

-Хэд хоногийн давтамжтай ирж гавыг нь сольж зүүж өгдөг вэ?

-Янз бүр. Тодорхой хугацаа байдаггүй.

-Цахим гавыг хэр удаан цэнэглэж байна? 

-Хоёр цаг орчим цэнэглээд, долоон цаг цэнэгээ барьдаг. Надад бол цоо шинийг хүлээлгэж өгсөн гэсэн. 

-Цахим гавыг анх төсөв хэмнэх, тухайн хүнд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох, гэр бүлтэйгээ байх, нийгмийн харилцаанд байлгах зэрэг олон сайн талтай гэж хэрэгжүүлж эхэлж байсан шүү дээ?

-Энэ ял хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хувилбар мөн үү гэвэл мөн. Гэтэл хүний санаатай бус үйлдлийг ял хүндрүүлэх нөхцөл болгож байна. Энэ төрлийн ял, цахим гав бол Монголд шинэ зүйл. Хууль санаачлагч нарт ч шинэ, хуулийн хэрэгжүүлэлт дээр ч шинэ. Бодит амьдрал дээр алдаа гарч эхэлж байна. Одоо байгаа хуулийн сайжруулах шаардлагатай юм байна. Хэрэгжүүлэлт дээр минийх шиг санамсаргүй алдааг нэгд нэгэнгүй заасан байх ёстой юм байна гэж харж байна. Энэ санамсаргүй алдаа нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болоод байгааг харах хэрэгтэй юм байна.

-Та цахим хуудсандаа “Би төрөөс өршөөл эрэхгүй” гэсэн байсан. Энэ талаараа...?

-Би иргэнийхээ хувьд Үндсэн хуулиар хамгаалагдсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Өршөөл гэдэг ойлголт чинь хүн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, тэр шүүхээр нотлогдсон үед “Намайг өршөөгөөч ээ“ гэж төрөөс хайр халамж гуйж буй хэлбэр. Цагаатгах гэдэг нь гүтгэгдсэн юм уу, хэлмэгдсэн үед хэрэглэдэг зүйл. Шүүх надад “нөхөр Монголхүүг хууль зөрчсөн” гээд ял өгсөн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр хэзээ ч эцсийн үнэн байдаггүй. Харин нийгмийн харилцааг зохицуулж байгаагын хувьд хамгийн эцсийн шийдвэр байдаг. Тийм учраас би өнөөдөр ялаа эдэлж байгаа. Гэхдээ би төрөөс өршөөл эрэхгүй.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 13 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 13 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 18 цаг 42 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 11 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 18 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 27 мин 1968 оны Чехословакийн хавар 19 цаг 55 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 20 цаг 9 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 21 цаг 43 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 21 цаг 52 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 13 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 23 цаг 3 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 13 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 23 цаг 52 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top