x

Ч.Маралмаагийн хэрэгт хохирогч охины ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг хөндөх ёстой

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны хойд зам дээр “Toyota Land­cruiser 200” машин жолоодож явсан иргэн Ч.Маралмаа өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд урсгал сөрж, 12 настай С, Э нарыг дайран гэмтээж, долоон машин мөргөсөн ноцтой осол гаргасан юм.

Уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт болж, Ч.Маралмаад гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хоёр жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, 1.7 сая төгрөгийн торгууль ноогдуулсан юм. Шүүхийн энэ шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээн авч, олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлж байна.

Шүүхийн шийдвэрийн талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа.

-Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад оногдуулсан ял шийтгэл хөнгөдчихлөө гэсэн шүүмжлэл өрнөж байна. Хуульчийн зүгээс шүүхийн шийдвэрт байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Бид гомдол саналгүй” гэж хэлж болох ч шүүх өөрөө хэргийн бодит байдалд бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийх боломжтой байсан. Энэ нь жолоодох эрхгүй субъект гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулбал эргээд хуулийн хариуцлага хүлээдэг юм шүү гэсэн шүүхийн жишгийг тогтоох ач холбогдолтой байлаа. Шүүхийн шийдвэрийг хууль тогтоогч, УИХ-тай холбож тайлбарлах хүмүүс байсан. Шууд ингэж хандах нь учир дутагдалтай. Нөгөө талаар нэг удаа шуугиад өнгөрөх сэдэв биш юм. Гагцхүү энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хуулийн зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэх нь зүйд нийцэх болов уу.

-Шүүхийн энэ шийдвэр зарим иргэдэд зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан ч хүнд ял шийтгэл авдаггүй юм байна гэсэн ойлголт төрүүлэх магадлалтай ч гэж яригдаж байна. Хэр үндэслэлтэй тайлбар вэ?

-Хуулийн зохицуулалтыг нарийн мэдэхгүй, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах ёстой гэсэн ойлголт аваагүй иргэд ингэж болох юм уу гэдэг сэдэл төрөх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

-Хохирогч охины ар гэр “Ч.Маралмаад хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан гэж байгаа. Магадгүй хохирогч талаас гаргах шийдвэр мөн эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс ч байна?

-Энэ бол хохирогчийн бүрэн эрхийн асуудал. Ямар байр суурь илэрхийлэх нь чөлөөтэй. Гагцхүү хэргийн нөхцөл байдал, нийгэмд учруулж байгаа хор уршиг, гэмт хэргийн үр дагавар зэргийг шүүх эрх мэдлийн байгууллага анхаарах ёстой.

-Энэ хэргийн тухайд хохирогч охины эрх ирээдүйд хөндөгдөх эрсдэл бий юу?

-Шүүхийн шийдвэртэй нэг бүрчлэн танилцаагүй учраас шууд дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ хэн нэгэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод ирээдүйд эрүүл мэндэд үүсэх үр дагавар, хор уршгийг хэрхэн тооцох, мөн сэтгэл санааны хохирлыг яаж тооцож үнэлэх тухай асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 3 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 3 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 18 цаг 32 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 1 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 8 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 17 мин 1968 оны Чехословакийн хавар 19 цаг 45 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 19 цаг 59 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 21 цаг 33 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 21 цаг 42 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 3 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 22 цаг 53 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 23 цаг 42 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top