x

RFID чип буюу хяналтын цахим гэрчилгээг НЭГ САЯ тээврийн хэрэгсэлд суурилуулна

Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийг нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулжээ.

Монгол улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ба эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах юм байна. Энэхүү ажлыг маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх гэж байна.


Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасангын ярилцлагыг хүргэж байна.

-RFID системийн талаар танилцуулбал. Ач холбогдол нь юу вэ?

-RFID системийг тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем гэж энгийнээр тайлбарлаж болно. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэн нэгдсэн сан үүсгэнэ. Түүнчлэн замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирна. Тээврийн хэрэгслийн бүртгэл, авто зогсоолын төлбөр тооцоо, эзэмшигчийн шилжүүлэх, шинээр улсын дугаар авах зэрэг бүртгэлийг цахимаар хийх боломжтой болж холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангадаг болох юм. Эхний ээлжинд 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ.

-Үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын нэгдсэн уялдаа холбоо чухал. Иргэдэд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ?

-Улсын хэмжээнд орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Эдгээрээс эхний ээлжинд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулж байна. Тараах, суурилуулахтай холбоотой түр журмаа боловсруулан танилцуулна. Иргэдэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр бүртгэлийн цэгийг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн байгуулна

Харин орон нутагт олон улс, улсын чанартай зам дагуу байрлаж буй нийт 33 төлбөр авах цэгийг цахимжуулах ажлыг энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа.

-Иргэд RFID чипийг авахад ямар нэг төлбөр төлөх үү?

-Тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчээс ямар нэгэн санхүүгийн зардал гаргахгүйгээр суурилуулж өгнө. Цаашид импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөрөө төлөн наалгах юм.

-Энэ системийг олон улсад хэрэглэдэг үү?

-Олон улсад 1950 оноос нэвтэрсэн. Одоог хүртэл хөгжингүй улс орнууд ашиглаж байна. Зам тээврийн салбарт энэхүү технологийг 2012 оноос хойш судалсан. Мөн 2015 онд олон улсын судалгааны байгууллагууд Монгол Улсад RFID технологийг ашиглах нь хамгийн тохиромжтой гэсэн зөвлөмж гаргасан байдаг. RFID технологи нь өртөг, үйл ажиллагааны зардлын хувьд ч бага гэдгийг судалгаагаар нотлосон учраас хэрэгжүүлэх гэж байна.

-Жолооч нарын торгуулийн мэдээллийг яаж хянах вэ?

-Монгол Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг, 62 хувь нь тээврийн хяналтын үзлэг, татвар, даатгалаа төлж байна. Үлдсэн 40 хувь замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь тодорхой бус, хяналтгүй байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжийг бүрдүүлнэ.

-Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэсэн ойлголт байна?

-Үүнтэй холбоотой дүрэм журам шийдвэр одоогийн байдлаар эцэслэн гараагүй байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн хувьд ч тусдаа дүрэм журам хуулийн гарц гаргалгаа, эдийн засгийн тооцоо судалгааг хийж байгаа. RFID технологи хэрэгжиж эхлээд л маргаашаас нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорино гэсэн ойлголт нийгмийн сүлжээнд явж байна. Төрийн байгууллагууд хамтарсан нэгдсэн системийг бий бүрэн нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгосны дараа холбогдох зохицуулалтыг хийнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Энэ технологоо ашиглаад авто машинаа хот. Хөдөөнийхөөр нь ялгачихвал түгжрэлийн асуудлыг цэгцлэхэд хэрэг болж мэдэх юм
    2023 оны 03 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 16 цаг 59 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 16 цаг 59 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 18 цаг 29 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 18 цаг 57 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 4 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 13 мин 1968 оны Чехословакийн хавар 19 цаг 41 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 19 цаг 55 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 21 цаг 29 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 21 цаг 38 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 21 цаг 59 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 22 цаг 49 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 22 цаг 59 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 23 цаг 38 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top