x

Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

Монгол Улсын шадар сайд асан, эдийн засагч Да.Ганболдтой ярилцлаа.

-Ардчилсан нам ер нь үзэл санаан дээрээ нэгдмэл нам байхын тулд цаашид яах ёстой гэж та бодож байна?

-Товчхон хэлэхэд, их төвөгтэй асуудал байдаг юм. Учир нь үзэл санаа, үзэл бодлын төвлөрөл буюу байр суурь, амьдралын зарчим нэг, эсвэл төстэй хүмүүсийн нэгдлийг нам гэж үздэг. Ардчилсан нам бол 30 гаруйхан жилийн түүхтэй нам.

Ардчилал бий болохоос өмнө өөр үзэл санаатай байхыг хориглодог байсан. Элдэв шидийн түүхэн туршилт хийгээгүй жамаараа хөгжсөн улс орнуудын жишээг харвал, хүний төрж өссөн нутаг ус, бүс нутаг, магадгүй хөрш зэргэлдээ улс орнуудын, эсвэл уншсан ном, эзэмшсэн мэдлэг боловсрол, туулсан амьдралын туршлага энэ бүгдэд үндэслэж ямар нэгэн үзэл бодол төлөвшдөг байсан.

Гэтэл 70, 80 жилийн туршид өөр ямар нэгэн үзэл байхгүй, өөр үзэл бодлыг судалж гүнзгийрүүлэх, эргэлзээ байвал тэрхүү эргэлзээгээ тайлах боломжгүй орчинд Монголын нийгэм бойжиж ирсэн. Ялангуяа тань шиг залуу хүмүүс яг ийм сорилтын өмнө байна гэж харж байна. Социализмын он жилүүдэд байгаагүй үзэл бодлыг 30 гаруйхан жилийн хугацаанд бүрэн дүүрэн эзэмшиж өөрийн болгоод амьдралынхаа туршид тохиолдож болох бүхий л нөхцөлд тохируулж, зохицуулж, эсвэл тэр үзлээр юмс үзэгдлийг тайлбарлаж чаддаг болтол цаг хугацаа хэрэгтэй байдаг. Хүн бүрийн мэдлэгийн түвшин, бодлогын түвшин, туулсан туршлага нь өөр өөр учраас энэ бол цаг хугацаа их авдаг ажил.

Барууны өндөр хөгжсөн орнууд ямар нэгэн үзэл бодлыг хориглолгүйгээр хоёр, гурван зуун жил явсан байдаг. Тиймээс баруунтан, зүүнтэн, төвийн эсвэл ногоон үзэл, үндсэрхэг үзэл гэх зэргээр олон янзын үзэл санаа тэнд байдаг. Зарим үзэлтнүүдийнх нь үзэл санаа нь давхцах, төстэй үзэл гарна. Зарим нь зарим зүйлээрээ адил боловч өөр зүйлээрээ ялгаатай байх тохиолдол ч их байдаг. Харин Монголын нийгэм 30-хан жилийн дотор үзэл санаагаа төлөвшүүлж яваа. Ардын нам ч өнөөдөр бүрэн гүйцэд төлөвшөөгүй. 70 жил хатуу коммунизмд “хориглож” байгаад ардчилалтай “золгосон”. Гэтэл өнөөдөр зүүний үзэл гэдэг нь юу юм бэ гэдгийг ойлгодог хүн ч байна, ойлгодоггүй нь маш олон байна. Тиймээс өнөөдөр ийм эргэлзээтэй, бүрэн дүүрэн төлөвшиж чадаагүй нийгэмд гадаадын янз бүрийн нөлөө орж ирэхийг үгүйсгэхгүй.

76 гишүүний дийлэнх суудлыг нэг нам авчихсан хязгааргүй эрх мэдэлтэй байгаа энэ үед нөгөө талыг хэтэрхий дарангуйлах, доош нь хийх, өсөж амьдрах бололцоог нь хааж хяхаж хязгаарласан ийм нөхцөлд Ардчилсан нам бойжиж явна. Тиймээс өөрийн дотоодын ч зовлон бэрхшээлүүд их байна. Гаднаас орж ирж байгаа том зовлон бэрхшээлүүд ч байна. Иймээс энд цаг хугацаа орно. Маш олон сар, жил алдсан нь ойлгомжтой. Тойрч гардаггүй туулж гардаг зовлон учраас АН өөрийнхөө биеэр, өөрийнхөө амьдрал дээр энэ бүх сорилтыг давж туулаад цааш явж байна.

-Тэгвэл бойжилтын эхэн үедээ яваа энэ үед нь үзэл санаан дээрээ бат нот нэгддэг нэгдлийг төлөвшүүлэхийн тулд яг ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Үзэл бодлын асуудлаас гадна зохион байгуулалт, дүрмийн асуудал бий. Хүн өөрөө төлөвшөөгүй, гоморхох, ялагдсандаа уурлах, ялагдахаараа бусдыг амьдралгүй болгох тохиолдлууд социализмын үед байдаг байсан. Аав ээжийг нь ардын эсрэг дайсан, хувьсгалын эсэргүүн гэдэг нэрээр шийтгэхэд хэдэн үеэрээ хохирох тохиолдлууд байдаг байсан. Монголд өнөөдөр энэ үзэл нь арилаагүй хүн ч байна ш дээ.

Цөөнхийг хэзээ ч хүндэлж үзээгүй нам олонх болохоороо заримдаа зарим хүнийг амьдралгүй болгож байна ш дээ. Ажилгүй, цалингүй, орлогогүй, тэтгэвэргүй, хүүхдэд нь хүртэл өгөх мөнгийг нь яаж тоглож найруулж байна харж байгаа биз дээ. Үүнээс болоод зарим нэг хүмүүс цөхрөнгөө алдаад нам дотроо болчимгүй үйлдэл хийхэд хүрдэг байхгүй юу. Тиймээс үүн дээр тоглоод байна. Ийм учраас нэг талаас дүрэм хатуу байх ёстой. Дүрмээ ухамсарладаг байх ёстой. Хоёрдугаарт, үзэл санаа, үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Энэ бүх асуудал сүүлийн 30 жилийн туршид төлөвшсөөр л байна.

Өнгөрөгч долоо хоногт болсон ҮБХ ээлжит бус хуралдаан, намын Их хурал ч гэсэн ямар нэгэн үр дүнд хүрнэ. Санасан бодсон хэмжээнд хүрэхгүй олон зүйл байхыг үгүйсгэхгүй. Аль ч тохиолдолд Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна гэж ойлгох ёстой. Бид ялах нь тодорхой. Учир нь өөрсдөдөө үнэнч, ямар нэгэн явцуу сонирхолд хөтлөгдсөн хүн энэ танхим дотор цөөн бий.

-Дараагийн том сонгууль ойртож байна. Сонгуульд тухайн улс төрийн намыг удирдаж байгаа лидер чухал нөлөөтэй гэдэг. Нийгмийн хүлээлтэд танай намын дарга нийцэхгүй байх шиг байна. Ер нь ямаршуу хүн намын дарга хийдэг вэ?

-Интернэт мэдээлэл, уран сайхны кино, ном зохиолууд дэлхий даяар хангалттай болчихсон үед бусдыг хар л даа. Өөрийгөө хараад байхаар үнэн бодит дүгнэлтийг хийж чаддаггүй юм. Монгол хүн Монголоо хараад байхаар дандаа голоод байдаг. Өөр улс орнуудыг хар. Хамгийн өндөр хөгжилтэй том гүрнүүдээс өгсүүлээд хүн ам цөөтэй Монгол шиг жижиг улсуудыг бас хар. Ямар бодлогоор ямар шинж чанартай дарга юмуу, удирдлага, ямар нам Засгийн эрхэнд очиж ямар бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр ямар үр дүнд хүрч байна гэдгийг нь хар л даа. Амжилтад хүрсэн улс орны шалгуурт тохирч байгаа тийм хүн, тийм нам өнөөдрийн байдлаар манайд харагдахгүй байна ш дээ.

-Яагаад. МАН-д бий юм биш үү?

-Ардын нам зөвхөн коммунист аргаар, өрсөлдөгчгүй ганцаар ноёлж байж ямар нэгэн асуудлыг шийдэж чаддаг нам байхгүй юу. Манайх олон жил ялагдал хүлээсэн, зодуулсан балбуулсан, дээрэлхүүлж, доромжлуулсан. Тийм учраас ямар ч байсан цохилтыг дааж чаддаг, зорьсон юмныхаа төлөө уйгагүй шантралгүй яваад сурчихсан. Энэ бол улс төрийн хат, хатуужил суух хамгийн наад захын болзол нь. Үүнийгээ даван туулсны дараа түрүүн хэлсэнчлэн үзэл бодолдоо үнэнч дүрмээ дагадаг, эв нэгдлийн асуудлыг эрхэм болгож чаддаг болчихвол бид улс орондоо эерэг үр дүн авч ирж чадна.

-Та улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Маш том газар нутагтай, хүн цөөтэй, харьцангуй жижиг манай улсад хөгжлийн бололцоо маш их байна. Хоёр хөрштэйгөө зөв бодлогыг баланслуулаад явбал, дээр нь дэлхий нийтийн ерөнхий хөгжил, хандлага, зах зээлийн онцлогийг зөв тооцож чадвал гурван сая, дөрвөн сая хүнийг тэжээх, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд хүрэхэд бусад оронтой харьцуулбал манайд хамаагүй илүү давуу тал, бололцоо байгаа.

Өдий болтол тэр давуу тал, бололцоогоо ашиглаж чадахгүй явж ирсэн нь өнөөдөр бодлого дутсаных. Түүнээс биш манай Монгол тэнгэр бурхны гэх юмуу, өвөг дээдсийн ач буянаар бүх нөхцөлүүд нь байна. Магадгүй улс төрийн тогтолцоо, сэтгэлгээний арга барил, улс төрийн сонгон шалгаруулалтын механизм нь олон арван жил буруу явж ирсэн учраас өнөөдөр сайн хүнээ адалдаг, бие биенийгээ барьж, үгүйсгэдэг байдал бүрэн арилаагүй л явж байна.

-Эдийн засгаа сайжруулахын тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?

-Үзэл бодолдоо зөв тууштай байвал энэ аяндаа ойлгомжтой асуудал. Эцсийн дүндээ Монголд компьютер цахилгаан, нарийн өндөр технологийг юу юугүй хийнэ гэвэл худлаа. Бүтэхгүй. Учир нь олон 10 жилийн туршид тууштай бодлого хэрэгжүүлж байж нөхцөл нь бүрддэг. Өнөөдөр хамгийн хурдан түлхэц өгөх салбар бол ойрын 10, 20 жилдээ уул уурхай л байна. Оюу толгой гэж ганцхан том уурхай ашиглалтад ороход Монгол Улсын ДНБ-ийг 10 дахин өсгөж чадсан юм чинь ийм дайны мега төсөл хоёроос гурав, магадгүй дөрвийг бие биенээ хардалгүй хийж чадвал Монгол Улсын хөгжилд бусад орнууд атаархах л болно.

-Бүрхэг л юм байна шүү дээ. Жишээлбэл, ганц валют олж байгаа нүүрсээ ч зарж чадахгүй хулгай үүрлэчихсэн ичмээр л нөхцөлд байна. Нүүрсний хулгайг яах ч ёстой юм бэ...

-Нүүрсний хулгайн шийдэл нь ойлгомжтой. Галт тэргээр зөөчихвөл гурав, дөрөвхөн жолооч гаргана. Ачиж буулгах нь ч их ойлгомжтой. Хүрз барьсан хүн хийдэггүй. Янз бүрийн шалтгаанаар Хятад руу төмөр зам тавихгүй 20, 30 жил явчихсан гэдэг чинь хулгай хийх л сонирхол. Юм гэдэг ер нь тийм байдаг ш дээ. Төрийн өмч гэдэг хулгай хийхийн л цондон. Хувийн өмч бол өөр. Та өөрөө өөрөөсөө хулгай хийхгүй нь ойлгомжтой. Төрийн өмч гэж хэний ч өмч биш. Учир нь дөрвөн жил боллоо. Дараачийн хүн ирнэ. Хяналт байхгүй. Түрүүчийн хүн байсан, бүү мэд” гээд идэж уугаад хулгайлаад алга болж байгаа юм даа.

-Та бид хоёрыг ярилцаж байгаа энэ үед нийгмийг доргиож буй нэг сэдэв бол хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй юү, эсвэл өрхийн амьжиргаатай нь уялдуулах хэрэгтэй юм уу?

-Би ухаантайдаа хэлээд байгаа юм биш, дэлхий дээр аль хэзээний тогтсон механизмууд байна. Жишээлбэл, та гар утсаараа над руу залгавал миний хажуугаар зөрж өнгөрсөн хүн тэр утсыг авах уу. Над руу залгасан бол би л таны утсыг авна. Та бид хоёрын яриаг тэртээх гуравдагч хүн сонсохгүй ш дээ. Хүний оролцоогүйгээр цахим бүгдийг хийж өгч байна. Тиймээс цахим болго. Монгол Улсад хэд хэдэн насны хэдэн хүүхэд байдаг юм бэ. Хэдэн хүүхэд авах ёстой вэ гэдгийг мэдэж байгаа хүн өнөөдөр байхгүй. Учир нь бүх мэдээлэл нууц, хаалттай. Ил байвал хулгай хийх бололцоо байдаггүй. Тиймээс шилэн болгоё гээд байдаг чинь хоосон үг биш. Шилэн болгохгүй, бүх юмыг цахим хэлбэрт оруулахгүй байна гэдэг нь эрх баригчид Засгийнхан үүнийг хийх сонирхолгүй байна гэсэн үг.

-Монголын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

-Шинээр унадаг дугуй зохиох хэрэггүй. Монгол Улс бол дэлхийн манлайлагч улс биш. Ялангуяа хүний, нийгмийн хөгжлийг шийдэж чаддаг туршлага, сорилтоороо өнөөдрийн Монгол Улс лидер улс биш. Сургууль, эмнэлэг, газар тариалан, боловсрол, нүүрс, хүүхдийн мөнгө, барилга орон сууц, замын хөдөлгөөн энэ бүгдээс гадна өөр 10 мянган асуудал бий. Агаарын бохирдол, урлаг, спорт гээд энэ бүх асуудлуудыг шийдээд манлайд хүрчихсэн дэлхийн өчнөөн улсуудын туршлага байна. Сохроор аваад хуулаад хий л дээ. Энд ухаан хэрэггүй. Улс төрийн зориг, шийдэл л хэрэгтэй.

Сингапурын боловсролын систем мундаг байна. Хүн бүр хоёр гурван хэлтэй байна. Түүх намтраа мэдэж байна. Тэд яагаад ингэж хөгжив гэдгийг нь ав л даа. Багш нар нь ямар ч хүнээс илүү мэдлэгтэй, боловсролтой, дэлхийн хамгийн сүүлийн үеийн туршлагуудыг өөрөө олоод авч чаддаг хоёр гурван хэлтэй байна. Монголд гадаад хэлтэй хүн байхгүй. Хоёр, гуравхан сая хүний төлөө орчуулга хийхэд хэцүү. Тиймээс багш нар дандаа хүний хараат хүн болчихож байна шүү дээ. Эмч ч ялгаагүй. Тиймээс хэл сур. Ховор мэргэжлүүдийг эзэмшүүл.

10, 20 жилийн дараа ямар салбарыг түлхүү хөгжүүлэх ёстой вэ гэдгээ тооцоод одооноос хүнээ бэлдэж эхлэх ёстой. Жишээлбэл, эрчим хүч, цөмийн энерги, атомын чиглэлээр хүн бэлдэхгүй байна. Дандаа сэтгүүлч бэлдээд байх юм. Өнөөдөр сэтгүүлч дутчихсан байна уу. Манайд сэтгүүлч ерөөсөө дутаагүй ш дээ. Харин түвшнийг нь сайжруулаад бүгдийг нь хэл устай, мэдлэгтэй болгох ёстой.

-Нийгэмд үүсээд байгаа энэ асуудлуудыг Үндсэн хуулиас л эхтэй гэцгээх болж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж эхэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Дахиад л хэлье. Хамгийн тууштай жигд хөгжиж байгаа орнуудын жишээг харахад анх эхлээд түүхэн анхны сонголтыг хийхдээ тохирсон дүрмийн тоглоомыг өөрчлөхгүйгээр ядаж 50 жил яваад үз л дээ. Манайх 30 жилийн өмнө ардчилал гарахад хэдэн удаа хууль өөрчилж байна. Тухайлбал, Үндсэн хууль. Байнга л нэмэлт, өөрчлөлт оруулж засч байдаг. Тууштай яваад ямар үр дүнд хүрдгийг үзээгүй мөртлөө нэг хоёр хүнд таалагдахаа болиод, нэг нөлөөтэй хүний шүүмжлэл хүртэхээрээ л солиод байх юм. Ийм байж болохгүй.

Бодлоготой, үзэл санаатай байвал Монгол Улс хөгжинө. Өнөөдөр Ардын намд ч бодлого алга. Харамсалтай нь манай нам ч өөрийнхөө бодол, сонгож авсан үзэл санаан дээрээ тууштай байж чадахгүй байна. Учир нь манайх өөрсдөө сурахын хажуугаар сонгогчдыг давхар хүмүүжүүлэх сонирхол бидэнд байна. Ардын нам бол болхи бүдүүлэг байсан ч гэсэн олон түмнийг харанхуй дээр нь дагадаг, тэдэнд таалагдах гэж популизм хийдэг ерөнхий зарчмаар явж байна. Юм мэдэхгүй хүнийг дагаж болохгүй ш дээ. Төр засаг гэдэг чинь ард иргэдээ чирч хөтөлж шинэ юм руу дагуулж явах ёстой байдаг байхгүй юу. Ардчилсан нам ерэн онд сонгож авсан үзэл санаагаараа дагуулъя гэхээр тэр нь харьцангуй шинэ байна. Илүү их хүч чармайлт шаардана. Дээр нь иргэд, манай намын гишүүд түрүүн миний хэлсэн зовлон дундуур туулж яваа учраас цаг хугацаа их алдана. Тиймээс манай энэ зовлон нэг ёсондоо жамын зовлон. Ард иргэддээ тэсвэртэй тэвчээртэй, арай жаахан томоор нүдээ нээж хүний дотоод мөн чанаруудыг илүү сайн ойлгодог болоосой гэдгийг хүсэж хэрэгжүүлж авахаас өөр аргагүй. Энэ их цаг шаардсан ажил байдаг.

-Валютын нөөцөө гөвчихлөө. Нөөцийг нэмэгдүүлэхийн тулд нэн түрүүнд яавал дээр вэ?

-Эцсийн дүндээ, янз бүрийн сан хөмрөг, нөөц юуны тулд байдаг юм бэ? Нөөцийг гөвөхийн тулд байдаг. 90 оны дундуур манайд их бага нөөц байсан. Тэрхүү нөөцийг цахилгаан эрчим хүч, цахилгаан станцуудын запас сэлбэг, шатахуун бензинд зарцуулж байсан. Бүх юм нь болохоо байчихсан гал асаж байгаа асуудал өнөөдөр бидэнд алга. Байр орон сууц ихэнх юм нь байна. Байгаа мөнгийг нэг хөшөө барьж дахиж буулгаад ингээд үр ашиггүй юманд зараад байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн буруу шийдвэр гаргаад байна гэсэн үг шүү дээ. Түүнээс манайд олон тэрбум төгрөгийн нөөцтэй Оюу толгой, Таван толгой, нүүрс олж байгаа орлогоор Монголд шинэ эмнэлэг, шинэ сургууль, шинэ зам харгуй, ялангуяа жижиг дунд үйлдвэрийг байгуулах өчнөөн бололцоотой байна. Гэтэл ихэнхийг нь боссууд Land Cruiser, тансаг зэрэглэлийн орон сууц, аялал жуулчлал үрээд байна. Нэг хэсэг нь ядуураад байна. Наад захын жирийн орон сууц, халуун хүйтэн усан хангамж, сургууль, эмнэлэг нь хот хөдөөгүй ялгаагүй түвшинтэй болох зорилго хангалттай байна. Ийм зүйлд зарахын оронд нэг дор үр ашиггүй зараад байна. Байгаа мөнгийг зарах зарахгүйдээ биш, буруу юманд зараад байгаадаа л байна. Үүнд сонгогчид хариуцлагагүй, төсвийн зарцуулалтыг хянадаггүй, хяная гэсэн ч нөлөөгүй, тав арван төгрөг өгөхөөр нь саналаа өгчихөөд байгаатай холбоотой.

-Авлига албан тушаалын хэргийг хазаарлахын оновчтой гарцыг та юу гэж харж байна?

-Эцсийн дүндээ сонгогчдын боловсрол байдаг. Сонгогчид өөрсдөө үүнтэй эвлэрээд босдоггүй, шуугьдаггүй, шүүмжилдэггүй. Идсэн уусан хүмүүсийн нэр ус нь тодорхой байхад дахин дахин сонгоод байхаар хэн хариуцлага тооцох юм бэ. Тиймээс нэг том шалтгаан нь сонгогчдын өөрсдийнх нь ухамсар. Нийгмийн идэвхтэй байр суурь чухал байдаг. Зарим соёлтой газар буруу үг хэлснээс болоод огцруулж байна. Энэ жишиг манайд зарим үед тогтоод байна. Гэхдээ сонгогчид нэг их мундаг шахсандаа ч биш, тэрийг нь далимдуулж нам нь дотроо нэгэнтэйгээ тооцоо хийж байгаа нь надад илүү мэдрэгдээд байна.

Энэ хүн болохгүй байна гээд сонгогчид илүү шахалт үзүүлж улс даяараа шуугиад арга буюу Засаг нь огцруулж байгаа бол энэ сонгогчдын идэвхтэй байр суурь. Манайд тийм юм харагдахгүй байна.

Иргэдийн амьжиргаа, боловсрол, нийгмийн идэвх нэг шөнийн дотор тэр байтугай 5, 10, 20 жилийн дотор төлөвшдөг ажил биш. Зугуухан дээшлээд л байна. Жишээлбэл, 20, 30 жилийн өмнө намайг ярьж байх үед яах гэж өмч хувьчлах гээд байгаа юм бэ гээд ойлгодоггүй байсан бол өнөөдөр өмч хувьчлалд эргэлзэж байгаа хүн алга. Алт, мөнгө гаргалаа гээд намайг муулдаг байсан бол өнөөдөр 20, 30 тонноор нь гадагшаа гаргахад муулдаг хүн байхгүй болчихсон ш дээ. Тиймээс юм бүхэн зугуухан явдаг. Монгол Улс урагшилж л явна. Манай нийгэм түүний дотор манай АН дээшилж л байна. Даанч хүний амьдрал их богинохон. Хөгжлийн энэ процесст нэг хүний наснаас илүү их хугацаа шаарддаг. Хүн их яаруу байдаг. Ялангуяа залуучууд. Маргааш нь шуудхан диваажинд оччихмоор санагдаад байдаг. Тийм зүйл байдаггүй байхгүй юу.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (172.69.252.133)
    нэг л их мэдэмхий улсууд яг үнэндээ тэнэг малнууд
    2023 оны 01 сарын 28 | Хариулах
  • DR. PRADHAN (172.71.242.4)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
  • Баасансүрэн (172.68.93.130)
    Чи өөрийгөө хонины арьс нөмөрсөн чоно гэдгээ мартагдахааргүйгээр ойлгуулсан шүү.
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    чи муу хужаа тэр хятадаа очиж хуц
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 16 цаг 59 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 16 цаг 59 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 18 цаг 29 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 18 цаг 57 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 4 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 14 мин 1968 оны Чехословакийн хавар 19 цаг 41 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 19 цаг 55 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 21 цаг 29 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 21 цаг 38 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 21 цаг 59 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 22 цаг 49 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 22 цаг 59 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 23 цаг 38 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top