x

Л.Гантөмөр: Дээд шүүхийн шүүгч нарт эргэлзэхгүй байна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын даргаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн үү?

-Манай намын Их хурлаас намын даргаа батламжлаад Их хурал, Үндэсний бодлогын хорооноос гарсан шийдвэрүүдээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ч.Өнөрбаяр дарга гэсэн гурван хүнийг томилсон. Энэ гурав маань бичиг баримтаа цэгцэлж дуусаад, энэ долоо хоногтоо багтаан намын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлнэ.

-Таныг намын даргаар Дээд шүүх бүртгэхгүй байх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Дээд шүүх гэдэг өөрөө хүмүүс шүү дээ. Нийтдээ 22 хүн байдаг, энэ хүмүүс хэлэлцэж шийдвэрээ гаргадаг. Ардчилсан нам бол өөрийн гэсэн дүрэмтэй, Улс төрийн намын тухай хууль, улсын бүртгэлийн болон Дээд шүүхийн хуулиудаа бариад Дээд шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ гаргадаг юм билээ.

Ер нь анзаарахад дундаж насны, ардчилалд итгэдэг хүмүүс байгаа. Тиймээс энэ хүмүүст би эргэлзэхгүй байна. Дээд шүүхийн шүүгчдийн өнөөг хүртэл барьж байсан бодлого бол ҮБХ-ны олонх чинь бодитоор хуралдах хэрэгтэй. Бид бүртгэл хийхийн тулд тэр баримтыг шаардана гэсэн шаардлагыг л тавьж байгаа. Энэ шаардлагыг нь сая болсон хурал хангасан, нийтдээ 300 хүн цугласан.

-С.Эрдэнэ даргатай хэсэг нь таныг намын даргаар сонгосон хурлыг хууль бус гэж мэдэгдсэн. Мөн өөрсдийн ҮБХ-гоо хуралдуулсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Дүрэмдээ ҮБХ журмаа гаргаад намын даргаа тодруулна гэж байгаа. Хуулиараа Их хурал батламжилна гэж байгаа юм. Тиймээс Их хурлаа хуралдуулаад батламжилсан. Их хуралд аймаг, сум, дүүргийн төлөөлөгчид ирээд баталж байгаа юм. Ер нь олонхоороо шийдвэр гаргана. Ардчилсан нам олон ургалч үзлийг шингээж, хүндэлдэг газар. Мэдээж цөөнх байгаа, тэд маань өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Намын даргаар сонгогдоход Их хурлаас цөөнхтэйгөө ойлголц, ярилц, нэгдсэн чиг шугам дээр оч гэдэг даалгаврыг өгсөн. Тэгэхээр би тэр, энэ гэж хүний нэр хэлмээргүй байна. Бид хэлэлцээрийн ширээн дээр сууж ярилцаж байгаа. Цөөнхөө сонсож, үзэл бодлыг нь цаашаа намынхаа шийдвэрт тусгаад явна.

-Таныг намын даргаар сонгогдохын тулд ҮБХ-ынхоо гишүүдэд 10 сая төгрөг тараасан гэсэн яриа гарсан?

-Гүтгэлэг, муу муухайг хайдаг, Монголыг муухайгаар харагдуулах гэдэг хүмүүс их байна шүү дээ. Хаанаас гарсан цуурхал вэ гээд араас нь яваад байх шаардлага байхгүй. Ер нь Ардчилсан намынхан гүтгүүлсэн ч гэсэн орхичихдог нэг зарчим байдаг юм. Энэ зарчмаа цаашдаа ч барина. Гүтгэсэн болгоныг хайгаад, олоод, тэдэнтэй зууралдаад байвал урдах ажил бүтэхгүй шүү дээ. 

-Таныг намын даргаар сонгосон хэсгийг оролцуулаад АН-ыг гурван хэсэг болчихлоо гэж харж байна. Таны цөөнх гэж нэрлээд байгаа хүмүүстэйгээ ойлголцохын тулд уулзаж эхэлсэн үү?

-Ер нь уулзаж, ярилцаж байгаа. Тогтвортой уулзалтуудыг хийнэ. Харин энэ уулзалтуудаар ярьж байгаа зүйлээ би хувьдаа гадагш нь задлахгүй. Уулзалтууд амжилттай болно.

-Тохиролцоонд хүрсэн үү?

-Хүрнэ, нааштай байгаа.

-С.Эрдэнэтэй уулзсан уу?

-Уулзсан, намыг эвлэрүүлэх үүрэг надад ирсэн. Гаднаа битгий хүн үлдээгээрэй гэсэн. Ардчилал чинь жаахан болчихлоо шүү дээ, аравхан гишүүнтэй. Сүүлийн хоёр сонгууль дараалан ялагдчихлаа. Уг нь ард түмний дуу хоолой байх ёстой, төр барих эрхийг нь хамгаалдаг улс төрийн хүчин ингээд алга болохыг ард түмэн зөвшөөрөхгүй. Тийм учраас энэ бол хариуцлага.

-Нийгэм хүчтэй сөрөг хүчин, АН-ын эвлэрлийг хүсэж, шаардаж байна. Тэгэхээр АН учир зүйгээ олоод нэг цул болсны дараа хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх вэ?

-Хамгийн гол нь бид иргэд дээрээ л очих хэрэгтэй. Малчид, тариаланчид, эмч нар, багш нар гээд хүмүүстэй ярилцаж, шийдэл, гарц олох хэрэгтэй. Өнөөгийн нийгмийн хямралыг ард иргэдтэйгээ хамт л шийднэ. Хоёрдугаарт, АН дээр хамтын удирдлага хийнэ. Нэг дарга бүгдийг шийддэг бус, тойрч суугаад шийдвэр гаргадаг байх ёстой. Нэг хүн шийдвэр гаргаад түүнийгээ бусдаараа зөвшөөрүүлэх гэж оролддог байдлыг хална. Гуравдугаарт, ардчилсан төрөө бэхжүүлэх ажилдаа маш яаралтай орно. Иргэний нийгмийн байгууллагуудаа хүчтэй, улс төрийн намуудаа шилэн, төрийн албыг тунгалаг болгох хэрэгтэй. Нэмээд хүмүүсийн бизнес хийх, үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалах хэрэгтэй. Монголчуудын эрх чөлөө бол тусгаар тогтнолын маш том баталгаа.

-Эрх барьж байгаа намын зүгээс тогтолцооны өөрчлөлт, шинэ Үндсэн хуулийн талаар нэлээд ярьж байна. Энэ тал дээр АН ямар бодлого, байр суурь барих вэ?

-Улс төрийн шийдвэрийг хамтын удирдлагаар гаргана. Харин миний хувьд эхлээд хүмүүсээ сонсоно. Хямрал, асуудал нь үнэхээр хаанаа байгаа юм гэдгийг асууна. Өнөөдөр судалгаагаар хамгийн эхэнд төр үнэгүйдсэн гэж гарч байна. Амьдрал ядуу байна. Энэ хоёр асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол зөв үү, буруу юу. Энэ хоёр асуудал гарч байгаа мөн чанар нь хаана байна. Энэ тухай уулзаж ярилцахгүй л бол харагдахгүй шүү дээ. Иргэдийн дэмжлэг хэрэгтэй.

-УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг богино хугацаанд баталсан нь шүүмжлэл дагуулж байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ хуулийг эсэргүүцсэн. Тэгэхээр цаашид АН-ын зүгээс энэ хууль дээр ямар нэгэн улс төрийн арга хэмжээ авах уу?

-Парламентад суудалтай намын хувьд хэрвээ алдаатай хууль баталсан бол энэ хуулийг хүчингүй болгуулах ажил хийнэ. Тэгэхээр одоо хуулиа судалж, ажиллах хэрэгтэй. Дутагдал байвал хуулиа засаад өргөн барина. Үнэхээр алдаатай, болохгүй бол энэ хуулийг зогсооно. Ер нь хүч түрж шийддэг нийгэм болж хувираад байна. Хэн сайн хэрэлдсэн нь нөгөөгөө ялдаг болчихлоо. Энэ хуулийн үнэхээр болохгүй зүйлийг нь гаргаж ирэх, судалгааны баг томилоод ажиллуулах хэрэгтэй. Дүгнэлтээ олон нийтээр хэлэлцүүлээд эрх баригчдад мэдэгдэх ёстой.

-Энэ хууль дээр судалгааны баг гаргах уу?

-Гаргана, ер нь иргэдийн шүүмжлэл дагуулж байгаа бүх хууль дээр ажиллана. Саяын хууль бол ингэж ажиллах боломж олгосонгүй шүү дээ. Өнөөдөр нь өргөн бариад л маргааш нь баталчихсан. Ер нь ийм хурдан хугацаанд баталсан хуулиудыг эргүүлж татаад бид үзэх хэрэгтэй. Байнгын ажиллагаатай парламенттай улсын давуу тал энэ. Алдаатай хуулийг засаж болдог. Хууль хэрэгжээд ирэхээр болохгүй байгаа зүйл нь илрээд гараад ирнэ. Түүнийг нь олонхдоо хэлж, ярилцаад үүнийгээ зогсоо гэдэг шаардлагыг тавина.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 18 цаг 9 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 18 цаг 9 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 39 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 20 цаг 7 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 20 цаг 14 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 20 цаг 23 мин 1968 оны Чехословакийн хавар 20 цаг 51 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 21 цаг 5 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 39 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 22 цаг 48 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 23 цаг 9 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 23 цаг 59 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top