x

Ч.Лодойсамбуу: Монгол Улсын төр хоёр сая төгрөгтэй өрхийг хүүхдүүдээ тэжээх хангалттай орлогын эх үүсвэр гэж үзэж байна

“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай УИХ, ЗГ-ын зарим шийдвэр, хууль, тогтоомж Үндсэн хуулийг зөрчсөн талаарх Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлаар нь ярилцлаа.

-Та Үндсэн хуулийн Цэцэд иргэнийхээ хувиар хандлаа. Ямар учир шалтгаанаар Цэцэд хандах болов гэдгээ тодорхой тайлбарлаад өгөхгүй юү?

-УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсад сүүлийн найман парламентын туршид 700 гаруй хууль батлагдсан. Үүнээс идэвхтэй мөрдөгддөг 400 хуулиас 180 орчим хууль нь хүний эрхийн зөрчилтэй зүйл байна” гэж хэлсэн байдаг. Хүний эрхийн зөрчил гэдэг бол Үндсэн хуулийн зөрчил. Ер нь Үндсэн хуулийн зөрчилтэй органик болон процессын маш олон хууль бий. Үүний бодит жишээг бид бүгдгийг нь мэднэ. Харин нийтэд шууд хамааралтай шийдвэрүүд оны өмнө буюу өнгөрсөн 11 дүгээр сараас эхлээд батлагдаад шинэ оны эхнээс хэрэгжиж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ цаг мөчид бид Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ярьж байгаа. Гэхдээ төр нь өөрөө хууль дээдлэх зарчмыг мөрддөггүй ийм үед Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна уу. Одоо байгаа Үндсэн хууль болон өнгөрсөн 2019 онд нэмэлт оруулсан өөрчлөлтүүдээ төгөлдөржүүлэх алхмуудыг огт хийсэнгүй. Эдгээр дагалдах хуулиудыг улстөрчид өргөн бариагүй, зүгээр сууж байна. Эсрэгээрээ Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрүүдийг олон гаргаж байна. Тиймээс энэ бүх асуудлыг нотлох баримттай, үндэслэлтэйгээр Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

-Яагаад Үндсэн хуулийн Цэцэд хандах болов оо. Мэргэжлийнхээ буюу сэтгүүлчийнхээ чиг хүрээнд энэ асуудлыг хэлж болохгүй байв уу?

-Асуудал гараад байгааг сэтгүүлчид бид чимээгүй хараад суудаггүй. Бүх талаас нь мэдээлж, олон нийтэд ил болгодог. Зохих ёсны хүмүүст нь ч хэлдэг. Гэвч эцсийн байдлаар бид ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Миний хувьд мэргэжлийнхээ чиг хүрээнд Сангийн сайдтай хүүхдийн мөнгө, татвартай холбоотой асуудлаар ярилцсан. Дараа нь Хууль зүйн сайдтай, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай гээд шат дараалалтай ярилцаж, шаардлагаа тавьсан. Удаа дараа тойм нэвтрүүлгүүдээ хийж байна. Гэтэл ямар ч үр дүн гарч ирэхгүй байна. Хий хоосон хадан дунд хашхирчихсан болоод л өнгөрч байна. Ингээд ирэхээр яах уу. Үндсэн хууль, хүний эрхийн зөрчилтэй өчнөөн алдаатай шийдвэр гараад байхад хуульчид, эдийн засагчид, нөгөө сэхээтнүүд гэгдэх хүмүүсийн нэг нь ч дуугарахгүй байна. Өөрөөр хэлбэл, мэдлэг хуримтлуулсан, биднийг түүчээлээд аваад явж байх ёстой хүмүүс нь чимээгүй байсан гэсэн үг. Тиймээс л энэ хүмүүсийг уриалъя, улмаар иргэнийхээ хувиар Цэцэд хандъя гэж шийдсэн, ийм л зүйл. УИХ, Засгийн газар нь улс төрийн шийдвэрээр Үндсэн хуулиа зөрчөөд байгаагаа мэдсэн атлаа эргэж харахгүй байна. Тиймээс л Ч.Лодойсамбуу гэх хүн иргэнийхээ хувиар энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй байдалд орсон.

-Мэдээж иргэний хүсэлтийн дагуу Цэц холбогдох асуудлыг хуулийн хүрээнд шийдэх нь тодорхой. Гэхдээ таны хүссэн ч гэх юм уу, Цэц нэг тийм шийдвэр гаргачих болов уу гэсэн ямар итгэл үнэмшил байна вэ?

-Юутай ч 14 хоногийн дотор уг асуудлаар маргаан үүсгэх эсэх талаараа нэг шийдвэр гаргах байх. Цэц бол Үндсэн хуулийн хамгаалагч. Үнэхээр хамгаалагч л юм бол уг асуудлыг хэлэлцээд маргаан үүсгэж, мухарлах зайлшгүй шаардлагатай.

-Таны тавьж байгаа үндсэн асуудлууд юу байна. Энэ талаараа товч, тодорхой тайлбарлаад өгөхгүй юү?

-Гурван үндсэн асуудал тавьж байгаа юм. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгийг эцэг эхийн орлогоос нь хамаарч ялгавартай байдлаар өгч байна. Өөрөөр хэлбэл баячуудад мөнгө өгөх хэрэггүй гэх шударга ёсны эсрэг ойлголтыг эрх баригчид олон нийтэд өгөөд байна гэсэн үг. Хуульдаа хүүхдийн хуримтлал гэж байсныг болиод хүүхдийн тэтгэмж болгосон. Халамж гэсэн үг. Өмнө нь хуримтлал гээд бүгдэд нь өгдөг байсан бол одоо тэтгэмж гээд хэсэг бүлэгт нь өгдөг боллоо. Жилийн дотор төр гаргасан шийдвэрээ хэд хэд өөрчилчихөж байна. Монгол Улсын төр хоёр сая төгрөгтэй өрхийг хүүхдүүдээ тэжээх хангалттай орлогын эх үүсвэр гэж үзэж байна. Хуульдаа хүүхдийн гээд онцлоод заачихсан л бол хүүхэд болгонд л мөнгийг нь олгох ёстой. Түүнээс биш хүүхэд эцэг эхээ сонгож төрөхгүй нь тодорхой. Үнэхээр айл өрхүүдийн орлогоор хэмжээ зааж хүүхдийн мөнгийг олгож байгаа бол хуулиа өөрчил. Хүүхдийн мөнгө биш бага дунд орлоготой өрхийг дэмжих мөнгө ч гэдэг юм уу, тийм биз. Манай Үндсэн хууль тэгш шударга байх зарчимтай. Гэтэл төрийн зүгээс гаргасан энэхүү шийдвэр нь тэгш шударга байх зарчмыг алдагдуулсан.

-Хүүхдийн мөнгөнөөс гадна татварын асуудлаар мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Татварын хувьд ямар асуудал тавьсан бэ?

-Хувь хүний орлогын албан татварын хуулиар татварын шаталсан тогтолцоотой болж байгаа. Гэтэл уг тогтолцоо нь өөрөө мөн адил Үндсэн хуулийн тэгш, шударга байх зарчимтай зөрчилдсөн шийдвэр болсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 1.5 тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжээс нэг хувийн татвартай. Гэтэл 11 сая төгрөгийн орлоготой хувь хүн 11 хувийн татвар төлөх болж байна. Энэ нь нэгдүгээрт, Үндсэн хуулийн тэгш, шударга байх зарчмыг алдагдуулсан үйлдэл. Хоёрдугаарт, орлогоор нь мөн адил ялгаварлаж байна гэсэн үг. Үүгээрээ Монголын төр иргэдээ өндөр орлого олж амьдарч болохгүй гээд шууд зарлачихлаа. Энэ нь Үндсэн хуулийн суурь үзэл санааны эсрэг зүйл. Манай Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дээдэлдэг. Хөдөлмөрлөсөн хүн боломжоо ашиглаад илүү хөдөлмөрлөх боломжийг нь нээж өгсөн Үндсэн хууль. Гэтэл үүний эсрэг шийдвэрийг төр нь мэдсээр байж гаргаад байгаа юм. Хүн өнөөдөр өндөр орлоготой байж болохгүй юм байна. Өндөр орлоготой байхын тулд орлогоо нуух шаардлагатай болж байна. Эсвэл орлогоо бага байхыг тулгаж байна. Өөрөөр хэлбэл, бүх хүнийг тэгш байдалтай байлгах санаархал төрд байна гэсэн үг. Энэ бол социализм ч биш бүр коммунизм. Гэтэл бид коммунизм орон биш. Монгол Улс бол ардчилсан улс.

-Нөгөөтэйгүүр эрх баригч нам татвар нэмэхгүй гэж гарч ирсэн. Гэтэл ингээд нэмээд байгааг л та асуудал болгож хөндөв үү?

-Татварын ерөнхий хуульд өөрчлөлт орсон. Уг хуулиар татварын албанаас гадна 17 орчим байгууллага банкинд шаардлага хүргүүлээд л хувь хүний дансны мэдээллийг шууд авах эрхтэй болгож өгсөн. Сая Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт ороод 10 сая төгрөгөөс дээш болбол татвар нэмэгдэх, тэрхүү орлого нь 10 саяас дээш болж байна уу гэдгийг шалгах шаардлагатай болсон. Уг хуулийг харахаар цалин болон түүнтэй дүйх орлогыг гэж байгаа. Дансаар орж ирж байгаа бүх орлогын тухай ярьж байна. Тэгэхээр хувь хүнд ямар ч байдлаар хэчнээн ч орлого орж ирж болно. Тэгэхээр уг хууль бол эдийн засгийг тэлэх, чөлөөт зах зээлийг төгөлдөржүүлэх бодлогынхоо эсрэг хууль болсон гэсэн үг. Далд эдийн засаг гэж байнга ярьдаг. Гэтэл эдгээр хуулиудаараа далд эдийн засгийг жинхэнэ утгаараа бий болгох гэж байна. Хоёрдугаарт, хүний өмчид дураараа халдаж эхэлж байна. Хүн өмчтэй байх, өмчөө хамгаалах, хамгаалуулах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Өөрөөр хэлбэл, төр нь иргэнээ нэгждэг болсон гэсэн үг. Энэ үйлдлээ хуулиар зөвшөөрүүлээд өглөө. Татвар гэдэг бол бусад оронд албан бус байдаг. Сайн дурын ажил. Татвар төлснөөрөө төрийн үйлчилгээг чанартай сайн авдаг. Тийм учраас тэд татвар төлөхдөө маш их аз жаргалтай байдаг. Харин Монголд энэ зүйл эсрэгээрээ байна. Татвар төлөөд байгаа атлаа л төрийн үйлчилгээг авч чадахгүй. Төрийн үйлчилгээ гэж дампуу л зүйл байна шүү дээ. Тэгэхээр төрийн үйлчилгээгээ сайн авч чадахгүй энэ үед татварыг нэмнэ гэдэг иргэдээ дээрэмдэж байгаатай агаар нэг.

-Ардчиллын эсрэг зүгт л явж байна гэж ойлголоо. Нөгөөтэйгүүр хувь хүний мэдээлэл алдагдаж байна гэж та хэллээ. Тэгэхээр хуулийн цоорхойг ашиглаад хууль бус үйлдэл гарах бүрэн боломжтой болжээ?

-Нэг энгийн жишээ ярья л даа. Нэг гэмт этгээд, хулгайч нөхөр татварын байцаагчтай танил байлаа гэж бодъё. Тэр нөхөр татварын байцаагчаас хэн нэгэн хүний дансны мэдээллийг авахуулчих боломжтой болж байгаа юм. Татварын байцаагч хувь хүний дансны мэдээллийг зарж ч болж байна. Иймэрхүү маягийн үндсэн гурван шаардлагатай хүсэлтээр Цэцэд хандсан. Одоо Цэцийн шийдвэрийг л хүлээж сууя.

-Энэ асуудлаар мэргэжлийн хуульчид, эдийн засагчид, иргэний нийгэм, сөрөг хүчин гээд танаас өөр хүмүүс яагаад дуугарахгүй байна вэ. Тэд энэ асуудлыг олж харахгүй байгаа юм уу?

-Олж харж чадаж байгаа. Бүгд л энэ асуудлыг мэдэж, ойлгож байгаа. Гол нь дуугарахгүй байна. Яагаад гэвэл манайд төрийн ажлаас дээгүүр улс төрийн үйл ажиллагаа, улс төрийн өрсөлдөөн илүү байна. Төрийн ажлаа даваад, дэвсэлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйл хэрэг нь улс төрийн үйл ажиллагаагаа дийлэхгүй болтлоо улстөржиж байна гэсэн үг. Өмгөөлөгч, хуульчид ярихгүй байна. Засгийн газрын бодлогыг эсэргүүцдэг, шүүмжилдэг эдийн засагчид ховор болсон. Яриа өгөх хүн бидэнд олддоггүй, зугтаадаг болсон. Монгол Улсад мэргэжлийн гэх хүмүүс нь хувь хувьдаа айгаад суучихаар ямар тэгш эрх, ямар шударга ёс ярих юм бэ. Тэр дундаа хуульчид нь айгаад таг суучихсан байна шүү дээ. Хуульчид хууль, эрх зүйн тогтолцоогоо хамгаалах чадамжгүй болчихсон байна. Тэд хамгаалахаасаа айдаг болчихсон.

-Цэц таны хүсэлтийг хэрэгсэхгүй болгочихвол яах вэ?

-Хэрэгсэхгүй болгох үндэслэл уг нь байхгүй л юм. Үнэхээр хэрэгсэхгүй болгочихвол одоо заяа нь тэр юм байлгүй дээ. Өөр яах билээ. Ямар ч нэмэр алга байна шүү дээ. Жагсаал хийх юм уу. Би хувьдаа тэмцэгч, жагсагч болмооргүй л байна.

-Таныг улстөрчдийн гаргасан шийдвэрийн эсрэг тэмцээд, улмаар Цэцэд очиж асуудлаа тавьж байгааг зарим хүмүүс улс төр лүү орох гэсэн ажлаа эхэлж байна гэж шүүмжилж байх юм. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Тэгж ярьж байгаа хүмүүс субьектив хандлагаасаа огт гараагүй. Өөрөөр хэлбэл, оюун санааны ухамсарт түвшинд очих хаа ч байсан хүмүүс нэг иймэрхүү зүйл ярьж, бичиж байна лээ. Эдгээр хүмүүс юун тухай ярьж байна вэ гэж анхаарахаас илүү хэн ярьж байгааг нь анхаардаг. Энэ бол ямар ч улс төрийн үйл ажиллагаа огт биш. Эцсийн үр дүндээ ирээдүйд бид хоорондоо мөнгө, хутга, махан биеэрээ тулалддаггүй байх нийгмийн төлөө л явж байгаа зүйл. Одоо бид хууль дээдэлдэг зарчмыг л барьж явахаас өөр арга байхгүй. Эрдэнэбат прокурорын нэг үг бий. “Хуульч хүн байна даа, хуульдаа л найдна даа” гэсэн. Энэ үг бол үнэн. Тиймээс л хууль дээдэлдэг зарчмыг улам төгөлдөржүүлэх, хамгаалах шаардлагатай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • өөроо (172.69.252.133)
    үхэр монгол нэрэндээ таарсан хүмүүс дээ
    2023 оны 01 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 53 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 53 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 22 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 50 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 58 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 20 цаг 7 мин 1968 оны Чехословакийн хавар 20 цаг 35 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 20 цаг 49 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 23 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 22 цаг 32 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 53 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 23 цаг 43 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top