x

П.Дэлгэржав: Нүүрсний хэргийн жинхэнэ эзэд нь Хятадууд. Монголчууд гүйцэтгэгчид

"Аз транс" нүүрс тээврийн компанийн захирал П.Дэлгэржавтай ярилцлаа.

-Нүүрсний хэрэгт нэлээд чухал зүйл ярих хүмүүс нүүрс тээврийнхэн. Нүүрсний хулгайд 40 их наяд төгрөг алдагдлаа, хулгайчид ийм ийм хүмүүс гэж ирээд л зарлаж байна. Зөв нэрлэж чадаж байна уу, нүүрсний хулгай гэж чухамдаа аль нь вэ?

-Нүүрсний хулгайн талаар эхэлж ярья. Нүүрсийг хаанаас ч хулгай хийж болно. Жишээ нь, хөрс хуулалтын компаниуд байдаг. Тэд ажил авахын тулд тендерт ялах ёстой. Манайх эхлээд хамгийн багадаа таван метр ухна. Хэрэв нүүрс гарахгүй бол 10 метр ухна гээд тендерийнхээ бичиг баримтыг бэлдээд, ажил авдаг. Гэтэл хоёр метр ухахад л нүүрс гараад ирж байна. Тэр хөндийгөөр нэг нүүрс. Харин компани таван метр ухах эрхтэй. Тооцоолоогүй хэдэн сая тонн нүүрс ингээд бэлэн гараад ирлээ. Ингээд компанийн мэдлийнх болчихдог. Хилээр гаргаж чаддаг бол хэдэн сая тонныг ч гаргаж болно. Над руу жолооч нар ярьдаг байсан. “Танд Монгол дотроо юм уу Хятад руу гаргаад зарчих гарц байна уу. Манай ахын эхнэрийн ахын компани хөрс хуулалтын компанитай” гэж ирээд л ярьдаг юм. Нэлээд эрт л дээ. Хулгай хийхэд бэлэн ийм нэг хувилбар байх жишээтэй.

-Өөр ч бас байдаг байх нь...?

-Байна. Уурхайгаас дөрвөн км орчим Хятадын нэг угаах үйлдвэр байдаг юм. Эзэн хятадуудтай нь танилцаад үйлдвэр дотор нь явж ороод асуусан. “Та нар хаанаас нүүрсээ авч угаадаг вэ” гэхээр Эрдэнэтийн зэсийг нь ялгаад авчихсан овоолго байдаг даа. Тэр овоолгыг дахин угааж зэс гаргадагтай адилхан хятадууд хөрс хуулалтын овоолчихсон шороог угааж байж нүүрс гаргаж авдаг гэж хариулдаг. Уг нь шороо угааж байгаа юм бол хаягдал нь шороо л гарах учиртай. Гэтэл ерөөс тийм зүйл харагдахгүй. Нүүрс л угаагаад байгаа юм. Би их гайхсан.

Бас нэг хулгай бол фү-ний цавчаа гэж байна. ЭТТ-оос ачаад Цагаан хадан дээр буулгана. Тэндээсээ Хятадын Ганц мод руу ачиж буулгана. ЭТТ-оос ачаад Цагаан хаданд буулгахад нэг машинаас нэг тонн нүүрс заавал дутна. Бүх компанид адилхан. Өдөрт 2000 машин явлаа гэж бодохоор 2000 тонн нүүрс цавчдаг. Цаашаа Ганц мод руу явахад бас дутна. Нэг машинаас бас нэг тонн, ингээд дахин 2000 тонн дутна. Өдөртөө 4000 тонн, 10 хоногт 40.000 тонн, 100 хоногт 400.000 тонн нүүрсийг цавчиж байгаа юм. Бүх бичиг баримт нь бүрдүүлэлттэй, ямар нэгэн зөрчил байхгүй гарч байгаа нь тэр шүү. Түүнээс гадна уурхайнхан өөрсдөө тээврийн компанитай. Уурхайгаас юу гараад тээврийн компаниараа юу зөөж байгааг хэн ч мэдэхгүй. Уурхай дээр 73 тонн аччихаад фү-гээ 70 тонн гаргана. Цагаан хад руу өөрийнхөө хүмүүстэй “Фү-гээ тэгж тохируулсан” гээд л нэг машинаас гурван тонныг цавчих боломж ч байна. Ингэхээр нүүрсийг хэн ч хулгай хийж болохоор харагдаж байгаа юм. Энэ хулгайг мэдэхийн тулд Монголын гаалиар гарсан нүүрсний хэмжээ Хятадын гаалиар орсон нүүрсний хэмжээ хоёрыг харьцуулж харах хэрэгтэй. Манайх ЭТТ-оос ачаад Цагаан хадаас гадна Хангиар, Замын-Үүдээр гаргаж байгааг давхар тооцож үзэх хэрэгтэй.

-Нүүрсний хулгай дотроо гурав дөрвөн төрөлтэй. Үүний нэг нь таны хэлдгээр хилээр гарсан нүүрсний зөрүү гэж яригдаж байгаа. Гол нь түүнд гар бие оролцсон хүмүүсийг тогтоож, хариуцлага хүлээлгэх ёстой гэж олон нийт үзээд байгаа шүү дээ?

-Эд нар хулгай хийгээгүй байж мэднэ. Заавал хулгайчийг зарла гэж шахаж байгаа учраас Засгийн газар шахагдаад нэрс хэлчихсэн болов уу гэж харж байгаа. Гол нь бидний босс, их мөнгөтэй, эрх мэдэлтэй гээд байгаа хүмүүс хулгай хийж чадахгүй. Харин хятад компаниуд хулгай хийсэн байх магадлалтай. Учир нь тэд өөрсдөө худалдан авагчид. Уурхайг мөнгөөр зодоод нүүрс ачаад авах юм бол өөрсдийнхөө тээврээр зөөгөөд аваад гарчихна. Харин манай тал бол тэдэнд туслагчид. Тэд УИХ-ын гишүүд, том мөнгөтэй боссууд. Бидний хувьд боссууд боловч хятадуудын хувьд боолууд юм байгаа шүү дээ, эд нар.

Жишээ нь, А.Адъяасүрэн гишүүн байна. Тэрээр дөрвөн компанитай. Гэтэл УИХ-ын гишүүн болонгуутаа компанигүй болчихсон. Тийм зүйл байхгүй шүү дээ. Тэр компаниудад нь бүгд хятатуудад шилжчихсэн. Тэдэнд зүгээр өгчихнө гэж байхгүй. Монгол талыг хариуцаад сууж байгаа л байхгүй юу. Ачаа олох, С бичгийг монгол компаниудаас булааж авч тэдэнд өгөх, Монголын дарга нарт хээл хахууль өгч байж ашигтай шийдвэр, дүрэм журам гаргуулах л ажил хийж яваа. Сая хэвлэлээр ямар ч бүрдүүлэлт хийхгүйгээр баахан нүүрс ачиж гарсан байна гэж мэдээлсэн. Тэд чинь хятад компанийн машинууд байгаа. Монголчууд хулгай хийхээс илүү туслан гүйцэтгэсэн байна даа гэж харагдаж байгаа.

-Хятадад нүүрсний хэргээр томоохон баривчилгаа болсон, бүр цаазын ял оноосон гэх мэдээллүүд яваад байгаа. Манай талд ч ноцтой баримтуудыг ирүүлж байгаа гэх. Нүүрс тээврийнхэнд энэ талаар мэдээлэл бий юү?

-Хятадад хууль бол хууль. Манайхаас нүүрс аваад ороод ирэхэд тэднийг цаазалчихгүй байх. Харин тэндээ хуулиа зөрчиж, авлига өгсөн, авсан асуудал гарсан болов уу. Би нэг жишээ хэлье л дээ. Ганц модод байх үед нэг хятад найз маань дуудаж байна. “Жорж оо, чи яагаад баяжихгүй байна аа. Чи яах ийхийн зуургүй 200-300 машинтай болох боломж байна” гэж байна. Би давхиад очлоо. Хэлж байна, нөгөөх чинь. “Танай улсад нүүрс зөөж байгаа машин дотор 3000, 4000 нь хуурамч бичиг баримттай явж байгаа. Тэд бүгд хятадын машинууд. Чи үүнийг л төрдөө матчих. Танай улс чинь тусгаар тогтносон бүрэн эрхт улс байна даа. Шууд хураана. Шанд нь чамд 300 машиныг нь шууд өгнө. Манай улсад л лав ингэдэг” гэлээ. “Би өөрөө ороогдоод бөөн асуудал болно, больё байз” гээд өнгөрч байсан. Захын ийм жишээ байна.

Одоо 40 их наядаар хулгай хийсэн гээд байгаа. Энэ ямар ч утга учиргүй тоо. Харин бодитой тоо хэлье. Өнөөгийн байдлаар ЭТТ-оос 86 сая тонн нүүрс экспортолсон. Үүнийг экспортлохын тулд автомашинаар зөөнө. Энэ зардалд 22 их наяд төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, эд нар С зөвшөөрлийг булааж хятадуудад өгснөөр 22 их наяд төгрөгийг монголчуудаас булааж авсан гэсэн үг. Түүнээс гадна 86 сая тонн нүүрсийг ЭТТ-оос ачаад Ганц модод буулгахад замын хураамж төлнө. Энэ нь 340 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгө “Эрдэнэс Монгол” компанийн данс руу ордог. Тэд энэ мөнгийг яасан бэ гэдгийг шалгах хэрэгтэй.

Хамгийн аюултай нь эрх мэдэлтнүүд, төр засгийнхан маань тусгаар тогтнолоо хулгай хийгээд байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд Засгийн газрын 362 дугаар тогтоол гэж гарлаа. С бичгийг хуучин АТҮТ олгодог байсан бол одоо энэ тогтоолоор худалдан авагч талд шилжүүлчихлээ. Ингэснээр хятад компаниуд монголчуудад С бичиг хуваарилах юм байна. Бид хятадуудаас “Надад өгөөч” гээд гуйх юм гэнэ. Манай нутаг дээр ингэж болж байгаа юм уу. Тэгвэл ЗТХЯ гэж байх хэрэг байна уу. Үнэхээр итгэж чадахгүй байна. Уг нь төр засаг хувийн хэвшилтэйгээ нэг баг болж бизнес хийгээд улс орноо хөгжүүлдэг болохоос хувийн хэвшлийнхээ юмыг хулгайгаар татаж унагаагаад гадаадын хүмүүст өгнө гэж юу вэ. Сая ковидын үеэр ЭТТ-оос Ханги Мандал, ЭТТ-оос Мааньт, Улаанбаатар, Замын-Үүд рүү нүүрс ачлаа. Тэнд монгол компаниуд нэг ч ачилт хийж чадаагүй, бүгд хятад компаниуд явсан. Ингээд бод л доо.

-Нүүрсний хулгайн асуудал дэгдсэнээс хойш хил дээр юу болж байна вэ?

-Тээвэр явах нь явж л байна. Гол нь энэ жагсаалыг ямар нэгэн аргаар зогсоолоо гэхэд хил дээр дараагийн том дэлбэрэлт болоход энүүхэнд байна. Урд хил дээр ямар ч хязгаарлалтгүйгээр хятад машиныг оруулж ирж номер дугаар олгоод, С зөвшөөрөл өгсөөр байгаад хахчихлаа. Тээвэрт монголчууд орж чадахаа больсон. Өөрийн нутаг дээр тээвэрлэлт хийж чадахгүй байна гэсэн монголчууд урд дэлбэрэхэд бэлэн болчихсон.

Гол нь үндсэн шийдлийг л олох учиртай. Том машинуудыг оруулж ирж номер дугаар оруулахыг хязгаарлах хэрэгтэй. Монголчууд өөрсдөө тээврээ хийчих бүрэн боломжтой болсон шүү дээ. Түүнээс гадна төрийн хийх ажил их байна. Гааль, С зөвшөөрөл, бөмбөлөг тээвэр дэх коронавирусийн илрүүлэлт гэх зэргээр хууль зөрчсөн олон асуудал бий. Түүнийг шалгах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • наад ажлын явцыг мэддэг мөрдөгч байхгүй дээ. Толгой сайтай,гярхай,Эдийн засгийн жоохон ч гэсэн мэдлэгтэй,нэмж хасах чадвартай нөхөд л илрүүлээд гаргана. Учраа олохгүй, мэдлэггүйгээсээ болоод хэргээ удаадаг хүмүүс байдаг л байх . (172.69.252.133)
    иргэн
    2022 оны 12 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 16 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 16 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 22 цаг 45 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 14 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 21 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 23 цаг 30 мин 1968 оны Чехословакийн хавар 23 цаг 58 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top