x

ЖАГСААЛТ: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд заавал байх ёстой 10 гоо сайхны бүтээгдэхүүн

“Mulholland Drive”, “The Ring” зэрэг сонгодог аймшгийн кинонуудад тоглосон дүрээрээ алдартай, мөн хамгийн сүүлд Netflix-ийн сэтгэл хөдөлгөм жинхэнэ гэмт хэргийн триллер болох “The Watcher” кинонд тоглосон жүжигчин бүсгүй Наоми Ватсыг аймшигт, хориотой зүйлээс хэзээ ч зайлсхийхгүй гэдгээр нь үзэгчид нь мэднэ.

Тэгвэл  54 настай Оскарт нэр дэвшсэн жүжигчин бүсгүй аймшиггүй нүдээ нууцлагдмал өөр нэг сэдэв рүү эргүүлэв. Тэр нь цэвэршилт.

Гуч гаруйхан насандаа цэвэршилт эхэн үеийг, дөчөөд насандаа цэвэршсэн гэдгийг мэдсэн тэрээр энэ үеэ дурсахдаа “Би маш их ганцаардаж, тухайн үед надад ийм зүйл тохиолдсонд ичгүүртэй санагдаж байсан. Энэ сэдвээр ярих хүн ч олдоогүй” гэж дурсаж байсан юм.

Харин одоо тэрээр Биотехнологийн Amyris компанитай хамтран өөрийн бодит туршлаганд тулгуурлан цэвэршилтийн үеийн шинэ гоо сайхны 10 ширхэг бүхий Stripes цуглуулгаа танилцуулжээ. Ингэснээр Ватс нэгэн цагт хуваалцахаасаа ичиж байсан энэ сэдвийг тойрсон гутаан доромжлолын хучаасыг тасар татав. 

Жүжигчин бүсгүй 2014 онд үүсгэн байгуулсан цэвэр гоо сайхны дэлгүүрийн Onda дахь туршлагаасаа урам зориг авч, зөвхөн цэвэршилтийн үеийн арьсны өөрчлөгдөж буй хэрэгцээг хангах бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй эмэгтэйчүүдэд тухтай мэдрэмж төрүүлэх зорилгоор Stripes-ийг бүтээжээ. 

Та дараах ярилцлагаас жүжигчин эмэгтэйн цэвэршилт болон арьс арчилгааны талаар өөрийн туршлагаасаа хуваалцсныг уншаарай. 

-Та цэвэршилтийн үеийн туршлагаасаа болон энэ нь таныг Stripes бүтээхэд хэрхэн нөлөөлсөн талаар бага зэрэг ярьж өгөхгүй юу?

-Цэвэршснээсээ хойш би хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг илүү нарийвчлан судалж эхэлсэн. Би өөрт гараад байсан ихэнх шинж тэмдгүүдийнхээ учрыг олж чадсан ч арьсны асуудал намайг “аан энэ л юм байна" гэдэг тэр мөч рүү хөтлөсөн. Учир нь цэвэршиж буй эмэгтэй хэзээ ч өөрийнхөө даван туулж байгаа тэр зүйлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юмуу олон нийтэд тэр дор нь шууд ил, зөв төлөөлдөггүй нь надад ойлгомжтой байсан.

Би Онда дахь туршлагаасаа маш их зүйлийг сурсан. Тэр үед л би "Би үүнийг хиймээр байна, хийх ёстой" гэж бодсон.

-Цэвэршилт таны арьсанд хэрхэн нөлөөлсөн бэ, үүний үр дүнд та гоо сайхны хэв маягаа хэрхэн өөрчилсөн бэ?

-Дааврын өөрчлөлтийн үед арьс маань гол асуудал байсан тул яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон. Би байгалийн цэвэр бүтээгдэхүүн рүү шилжиж, үр дүнг нь шууд харсан. Миний арьс илүү хуурай, илүү мэдрэмтгий байсан тул би хэт гуужуулагч, витамин С-ийн хүчтэй тунг хэрэглэх гэх мэт тодорхой горимуудыг болих шаардлагатай болсон.

Би чийгшүүлэгчийнхээ чийгшүүлэгч нөлөөг сайжруулсан мист хэрэглэснээр амжилтанд хүрсэн.

-Таны гоо сайхны философи юу вэ, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Залуу сайхан байгаа хугацаагаа сайхан өнгөрүүлээрэй! Би өөрийгөө эргээд харахад ямар их шүүмжилдэг байсандаа итгэж чадахгүй байна. Залуудаа өөрийгөө гоочилдог, шүүмжилдэг байсандаа гэж бодохоор одоо би бухимддаг. Хөгшрөхийн давуу тал нь эцэст нь өөрийгөө хэн бэ гэдгийг дотроо ч, гаднаас нь ч олж мэдэх явдал юм байна. Би хамгийн гоо үзэсгэлэнг өөртөө эвтэйхэн, өөрийнхөөрөө, өөрийнхөө амьдрахаас айдаггүй эмэгтэйчүүдээс хардаг.

-Цар тахал эхэлснээс хойш таны гоо сайхны хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хорио цээрийн дэглэмийн үеэр бид бүгдээрээ гэрийн нөхцөлд хэрхэн эмчилгээ хийхийг сурч, тодорхой багаж хэрэгслийг хэрхэн ашиглах, бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар хэрхэн хэрэглэх тухай бүх видеог үзэж цагийг өнгөрөөсөн байх. Гоо сайхны чиг хандлага нь загвартай адил маш хурдан өөрчлөгддөг. Би угаасаа сониуч хүн. Үргэлж дараа нь юу болохыг олж мэдэхийг эрэлхийлдэг. Одоогоор надад Лайма лазерын систем таалагдаад байгаа. Энэ нь маш үнэтэй боловч үр дүнг нь сайн байна. 


Энэ ярилцлагынхаа төгсгөлд тэрээр өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнийг дараах байдлаар санал болгожээ. 

  1. Өглөөний чийгшүүлэгч серум. Энэ нь таван төрлийн гиалуроны хүчил, чийгшүүлэгч эктоин, мөн бидний арьсны байгалийн тосыг дуурайдаг сквален агуулсан. Энэ нь арьсанд сайхан булбарай нөлөө үзүүлж, чийгшүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Энэ нь өдрийн аль ч цагт төгс тохирох бөгөөд таны нүүр будалтанд төгс тохирно; 

  2. Нэмэлт чийгшүүлэгч, Power Move серум. Энэ нь хөнгөн, тослоггүй, гүн чийгшүүлнэ. Гайхамшигтай чийгшүүлэгч хоёр найрлага болох эктоин ба скваленээс гадна антиоксидантаар баялаг витаминуудын холимог агуулсан;

  3. Нарны тос;

  4. Шөнийн цагаар нүүр будалтыг арилгах, арьсыг хүрээлэн буй орчны нөлөөллөөс хамгаалах тайвшруулах цэвэрлэгч. Энэ нь сүүн, тайвшруулагч - огтхон ч хатуу биш. Би хувьдаа хэт их гуужуулагчаас татгалзаж, арчихаас илүү цацаж эсвэл арчих боломжтой зөөлөн цэвэрлэгчийг илүүд үздэг болсон;

  5. Шөнийн чийгшүүлэгчийг үүдэл эсийн судалгааны анхдагч бүтээж. Энэ нь амин хүчлүүд болон бусад нөхөн төлжих бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн цогцолборыг агуулдаг. Мөн анхилуун үнэргүй, торгомсог толигор болж, арьсыг минь зөөлөн, шүүдэр мэт болгодог;

  6. Минерал пептид, гиалуроны хүчилээр баялаг шөнийн тос;

  7. Нарийн ширхэгт үнэртэн. Би үнсэх, тэврэх гэх мэт ойр дотно байхаас нааш өөр хэн нэгний үнэрийг үнэрлэхийг хүсэхгүй байгаа тул өөрийнхөө үнэрийг ч бас ийм байгаасай гэж хүсдэг. Тиймээс нарийн ширхэгт үнэртэн насанд минь илүү тохирно;

  8. Цэвэршилтийн үед үсэнд хүртэл өөрчлөлт ордог. Тиймээс үс болон хуйханд тэжээл өгөх витаминаар баялаг ангижруулагч;

  9. Нейлон үс нь итгэмээргүй зөөлөн бөгөөд ямар ч зураасгүйгээр зөв хэмжээний бүтээгдэхүүнийг тарааж өгөх нүүрний сам;

  10. Эцэст нь цэвэршилтийн үед арьс болон үснийхээ эрүүл мэндэд анхаарахтай дүйцхүйц нэгэн чухал зүйл бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах. Тиймээс аливаа өөрчлөлт, бэрхшээлийг даван туулах эхний алхам болох "хүлээн зөвшөөрөх" гэдэг алхмыг өөртэйгөө адил эмэгтэйчүүдэд зөвлөж байна.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 16 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 22 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 1 цаг 17 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 1 цаг 28 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 1 цаг 35 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 53 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 2 цаг 41 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 3 цаг 11 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 16 цаг 9 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 17 цаг 17 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 19 цаг 15 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 20 цаг 21 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 21 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 22 цаг 13 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 23 цаг 4 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Өчигдөр 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Өчигдөр 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Өчигдөр 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Өчигдөр 09 цаг 23 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа Өчигдөр 09 цаг 10 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top