x

МОНГОЛБАНК: Туулай жилийн дурсгалын зоосыг шинээр худалдаанд гаргажээ

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийг угтан “Туулай жил” 1 унцын 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ.

Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргасан юм.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна.

Зоосны мэдээлэл: 10’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй дурсгалын зоос.

Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз дараах зооснуудыг шинээр худалдаалж байна.

Үүнд:

  • “Sweet silver rabbit” мөнгөн зоос,
  • “Gilded Charming Tiger” мөнгөн зоос,
  • “Year of the Rabbit 2023” алтан зоос,
  • “Year of the Тiger 2022” алтан зоос,
  • “Year of the Rabbit 2023” ялтсан мөнгөн зоос,
  • “Year of the Тiger 2022” ялтсан мөнгөн зоос,
  • “Монгол-Япон 50 жил” ялтсан мөнгөн зоос,
  • “Монгол-Австрали 50 жил” ялтсан мөнгөн зоос,
  • “Данзангийн доллар” ялтсан мөнгөн зоос.

Эдгээр зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авч болох нь.

Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 35 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 0.5 гр жинтэй, 999.9 сорьцтой алтаар үйлдвэрлэгдсэн, 11 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

Зоосны мэдээлэл: “Туулай жил”, “Бар жил” франчайз дурсгалын ялтсан дэвсгэртүүд нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 гр жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

Монгол Улс, Япон улсын хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтсон бөгөөд 2022 онд 50 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргаад байна.

Монгол Улс Австралийн Холбооны Улстай 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргаад байна.

Зоосны мэдээлэл: “Монгол-Япон 50 жил”, “Монгол-Австрали 50 жил” дурсгалын ялтсан дэвсгэртүүд нь 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 гр жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

“ДАНЗАНГИЙН ДОЛЛАР” ЯЛТСАН МӨНГӨН ДЭВСГЭРТ

Данзангийн доллар нь 1921-1922 онд 50 цент, 1, 3, 5, 10, 25 долларын дэвсгэртийн цаасан мөнгийг Сангийн сайд Сол Данзангийн үед гаргахаар шийдвэрлэж хэвлүүлсэн боловч эргэлтэд орж амжилгүй байсаар хураагдан устгагдан, 1925 онд төгрөгөөр солигдож байсан түүхтэй.

Сүүлийн үед техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн дурсгалын зоосыг хэлбэр хийцийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэх болсны нэг нь ялтсан мөнгөн дэвсгэрт юм. Дурсгалын мөнгөн дэвсгэр нь цул цэвэр мөнгөөр хийгддэг бөгөөд дэвсгэртийн хоёр талд өнгөтөөр хэвлэх байдлаар хийгддэг шинэлэг загвар юм. “Данзангийн доллар” дурсгалын ялтсан дэвсгэрт нь 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 грамм жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж худалдан авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 1 цаг 16 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 1 цаг 30 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2 цаг 20 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 2 цаг 38 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 53 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 1 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч...
Top