x

Хуульч О.Батхүү: Банкны нэг хувийн шимтгэлээр иргэд шүүхэд хандаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой

Арилжааны банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг иргэдээс авдаг асуудлаар Улсын дээд шүүх өнгөрсөн баасан гаригт шийдвэр гаргажээ. Иргэн А арилжааны банкнаас зээл авахдаа нэг сая төгрөгийн шимтгэлийг өгсөн асуудлаар шүүхэд хандсан аж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс банкийг иргэнд шимтгэлийн мөнгийг буцааж олгох ёстой гэж үзсэн ч Улсын дээд шүүх банк шимтгэл авах болсон баримт нотолгоог гаргах ёстой гэжээ. Энэ нь цаашид арилжааны банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид үзэж байгаа юм. Энэ талаар хуульч өмгөөлөгч О.Батхүүтэй ярилцлаа.

-Улсын дээд шүүхийн өнгөрсөн баасан гаригийн шийдвэр банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид онцолж байна. Үнэхээр тийм боломж олгочихов уу. Иргэд шимтгэлээ буцаан авах нөхцөл байна уу?

-Улсын дээд шүүх 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд арилжааны банкны зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр бол зээл авагч иргэний талд гарсан. Яахав, өмнөх шийдвэрээс өөр нэг нь хөөн хэлэлцэх хугацааг гурван жил болгосон байсан. Энэ бол иргэний маргаан байсан учраас Иргэний хуульд гэрээний талаар зааснаар гурван жил байдаг учраас ингэж шийдсэн хэрэг.

Энэ талаар Улсын дээд шүүх тайлбар гаргасан байсан шүү дээ. Гол агуулга нь арилжааны банк зээл олгохдоо зардал гэж нэг хувийн шимтгэл аваад байгаа. Нэхэмжлэх гаргагч иргэн банкийг шимтгэлийн мөнгөө зарцуулж байгаа зардлаа нотол гэж шаардсан.

Тэгэхэд банк нотолгоо гаргаж өгч чадаагүй. Тиймээс Дээд шүүх шийдвэр гаргахдаа банк иргэнээс авч буй шимтгэлийн мөнгө үндэслэлтэй байх ёстой гэж үзлээ. Энэ тохиолдолд банк шимтгэлээ нотолж чадаагүй учраас иргэнд буцаан олгохоор болж байна.

-Тэгвэл иргэд шүүхэд хандаж болох уу. Гол нь шимтгэлээ буцаан авах боломж бүрдэв үү?

-Боломжтой. Би энэ асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Түүнээс өмнө иргэд шүүхэд хандаад нэхэмжлэлээ авч байсан. Дараа нь авсан. Тиймээс иргэд нэг хувийн шимтгэлээ буцаан авахаар шүүхэд хандах боломжтой. Гол нь одоогоор ипотекийн зээлтэй 106.000 хүн байдаг юм байна. Тэд бүгд шүүхэд хандвал шүүхийн ачаалал маш хүнд болно. Тиймээс арилжааны банкууд энэ нөхцөлийг харгалзаад шийдвэрээ өөрчлөх ёстой. Гэвч одоогоор банкууд өөрсдөө шүүхэд хандаад байгаа учраас иргэд шимтгэлээ нэхэмжлэхээс аргагүй.

-Хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэлээ. Тэгэхээр үүнээс өмнө зээл авч байсан иргэд хандаж болох уу?

-Болно. Хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр хэвээр байгаа.

-ШӨХТГ-аас арилжааны банкуудад торгууль тавьсны хариуд шүүхэд дуудагдаад байгаа. Та энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэсэн. Процесс ямар шатанд явна вэ?

-Арилжааны долоон банк ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Нэг агуулгатай асуудлаар хандсан учраас шүүх хэргийг нэгтгэдэг. Одоогоор нэгтгэх шатанд явж байгаа болов уу. Цаашлаад нотлох баримт цуглуулах, шүүх хурлын тов зарлах гээд үргэлжилнэ.

-Ер нь арилжааны банкууд нэг хувийн шимтгэлийг бүрмөсөн зогсоох ёстой юу, эсвэл шимтгэлийнх нь зардал үндэслэлтэй байх ёстой. Хуулийн хүрээнд та тайлбарлаж өгөөч?

-Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай урт нэртэй хууль бий. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн хууль нь мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулин дээр банк шимтгэл авахыг огт зөвшөөрдөггүй байсан. Харин хуулийн шинэчлэлээр энэ тухай заахдаа шимтгэл авч болно, гэхдээ тэр нь үндэслэлтэй байх ёстой гэж үзсэн. Миний харж байгаагаар ипотек, цалингийн зээлэнд ямар ч зардал гарахгүй. Эдийн засагч нь байрыг нь очиж үзээд зураг авч ирэх ёстой гэдэг ч тэр бүр очдоггүй. Бүх материалаа иргэн өөрөө бүрдүүлдэг. Харин бизнесийн зээлэн дээр зардал гарах боломжтой. Түүнийгээ л үндэслэлтэй нотлох ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хөвсгөл (172.69.252.132)
    Иргэд шүүхдэж бхаар буцаан олго гээл шийдвэр гаргаач
    2022 оны 11 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 37 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 37 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 7 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 35 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 42 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 23 цаг 52 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top