Улаанбаатар хотод цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 2 хэм дулаан байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан голын эхээр -12...-17 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 хэм дулаан, бусад нутгаар -3...+2 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24...29 хэм, өдөртөө -11...-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -3...-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 хэм хүйтэн, өдөртөө -3...+2 хэм дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.