x

Хүннү рок урсгалаар Европыг сэрээсэн “The Hu”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, эх орноосоо илүү дэлхийд алдаршиж, Европын орнуудыг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн тухай түүхийг хүргэж байна.

ЭХЛЭЛ ЦЭГ. ЕСӨН ЖИЛИЙН ХАЙЛТЫН ҮР ДҮН

Монголын хөгжмийн ертөнцийн анхдагч студийн нэг нь “Сонор” студи билээ. Энэхүү студийг хөгжмийн зохиолч Б.Халиун, Б.Дашдондог нар хамтран байгуулсан түүхтэй. Манай рок поп хөгжмийн урсгалын уран бүтээлчдийн хувьд “Сонор” студиэр дуугаа бичүүлээгүй, уран бүтээл нь дамжаагүй дуучин гэж үгүй. Тус студи  хүчээ авсан буюу 2000 оны ихээр хөгжмийн зохиолч, продюссер Б.Дашдондогийг монгол язгуур урлагаа дэлхийд хэрхэн сурталчлах вэ гэсэн бодол ээрэх болжээ. Энэхүү бодлынх нь учиг зангилаа нь хүннү рок чиглэлээр уран бүтээл хийх хамтлаг болж өргөжсөн гэдэг. Энэ бодолдоо хөтлөгдөн есөн жил хайсны эцэст хүсэл зорилго, хүрэх цэг нь тодорхой өнөөдрийн “The Hu” хамтлагийн эхлэл 2016 онд тавигдсан түүхтэй. Тус хамтлагийн анхны хамгийн алдартай бүтээл нь “Yuve yuve” дуу нь юм. Энэ дуу тухайн үед “Youtube” хуудсанд 49 мянган хүний хандалт авч байлаа. Энэхүү амжилтынхаа дараа  нэгэнт гол зорилго нь тодорхой байсан тул тэд эргэлт буцалтгүйгээр Европ тивийг зорив.

ӨРНӨЛ ЦЭГ. “BILLBORD”-ИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, хичээнгүй хөдөлмөрлөсний хүчинд 2019 оноос The Hu” хамтлагийн нэр Европод цуурайтаж эхэлсэн юм. Тус оны есдүгээр сарын 13-нд анхны цомог болох “Гэрэг”-ийг өлгийдөж авчээ. Энэ цомог 12 хоногийн дотор дэлхийн хамгийн алдартай хөгжмийн суваг болох “Billbord”-ийн “World albums” төрлийг тэргүүлсэн байдаг. Энэ бол Азийн элгэнд орших гурвөн сая хүн амтай монголчуудын дэлхийн хөгжмийн ертөнцөд хийсэн хамгийн том тэсрэлт байлаа. “Гэрэг” цомогт хамтлагийн хит бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve Yuve”, “Shoog shoog” зэрэг нийт есөн дуу багтсан байдаг. Энэ цомог өдгөө ч дэлхийн зах зээл дээр хамгийн борлуулалт өндөртэй цомгийн нэгээр нэрлэгдсээр байгаа билээ.  Үүнээс гадна “iTunes” чаартын рок дууны төрөлд тус хамтлагийн “Wolf Totem” бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu дуу нь тавдугаарт  жагссан билээ. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү.

УРАГШЛАХ ЦЭГ. АМЖИЛТТАЙ АЯЛАН ТОГЛОЛТУУД

Хүннү рок урсгалыг дэлхийд сурталчилж, үргэлж үндэсний хувцсаараа гоёсон залуусын хувьд 2019 оноос албан ёсоор аялан тоглолтууд нь эхэлж байлаа. Тус хамтлаг 2019 оны есдүгээр сараас АНУ болон Латин Америкийн орнуудаар 20 гаруй аялан тоглолтыг хийсэн юм. Харин он дуусах мөчид энэ тоо 40 болж нэмэгдээд байв. Харин 2021 оны байдлаар тэд дөрөвдүгээр сард аяллаа эхлүүлж, есөн сарыг дуустал дуу хоолойгоо хүргэж  байв. 2019-2021 оны хооронд “The Hu” хамтлаг давхардсан тоогоор Хойд Америкийн нутгийн  56 хотоор 60 удаагийн том тоглолтыг зохион байгуулсан байдаг. Мөн тэдний дууг сонсогчид “iTunes store”-оос хамгийн их татаж авснаар шилдэг 100 рок дууны чаартыг тэргүүлж байсан удаатай. Үүнээс гадна тус хамтлаг  Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү цэнгэлдэхэд тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан.  “The Hu” хамтлагийн өөр нэгэн тэсрэлт нь домогт "Metallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчилсэн явдал юм. Ингэснээр, "Spotify"-д 142 сая хүн сонссон нь рекорд болж мөнхрөв. Ингэхдээ, анхын хувилбарыг гажуудуулалгүй монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн билээ.

ОРГИЛ ЦЭГ. "COACHELLA-2022"-Д ОРОЛЦСОН АНХНЫ МОНГОЛ ХАМТЛАГ

Энэ оны дөрөвдүгээр сард "Coachella-2022" рок хөгжмийн наадам амжилттай болж өндөрлөсөн. Энэ наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцсон юм. Тэд дэлхийн тайзнаа алдарт  “Шихихутуг” дуугаа эгшиглүүлснээр дэлхийн хамтлаг болсноо томоос томоор зарлав.  Энэ наадамд дэлхийн өнцөг булан бүрээс амьд хөгжмийн хамтлагууд ирж, уран бүтээлээ хүргэдэг уламжлалтай. "Coachella-2022"   фестивалиар хөгжим сонирхогчид дэлхийн хөгжмийн, ялангуяа рок хөгжмийн дэвшлийг тодорхойлсоор ирсэн. Тиймээс ч анх удаа монгол хамтлаг оролцсон нь нэр төрийн хэрэг юм.

ИРЭЭДҮЙ ЦЭГ. ТӨГСГӨЛ ҮГҮЙ

Монголын түүх соёл, язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд таниулж, морин хуураа үүрээд оргил өөд тэмүүлж яваа “The Hu” хамтлагт төгсгөл гэж үгүй билээ. Хүсэл мөрөөдлийнхөө зүгт гар гараасаа бариад тэд илүү өндөр уулын оргилд нь хүрэх зорилготой. Одоогийн байдлаар тус хамтлагийн хоёр дахь цомог болох “Rumble of Thunder" бэлэн болоод байна. Энэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" зэрэг 13 дуу багтжээ. Тэд мэдээж энэ цомгоороо хөгжмийн ертөнцөд дахин тэсрэлт хийнэ. Угаасаа тэдэнд ухрах зам байхгүй.

Хамтлагийн продюссер Б.Дашдондогийн хэлсэн таван эшлэл:

  • Би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг сайхан дуу хийх юмсан гэж их бодож явсан. Тэр дууг яаж хийх вэ гэж бараг жил шахуу эргэцүүлсэн. Миний аавын төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хөөмий, хархирааны эх нутаг. Маш эрчтэй, хийморьлог дуу хийх сэдлийг эндээс л олсон доо. Улмаар энэ бодлоос минь “The Hu” хамтлаг бий болсон.
  • “The Hu” хамтлагийг үүсгэн байгуулахын тулд есөн жилийн хугацаа зарцуулжээ. Энэ хугацаанд 4-5 жилийг судалгааны ажилд зарцуулсан. “Хүннү” рок урсгал бидний өвөг дээдсийн үед л зохиогдчихсон байж ээ. Ийм үндэслэлийг л  “The Hu” дэвшүүлж, уран бүтээлээ туурвидаг.
  • Өнөөдөр дэлхийд рок хөгжим дээд цэгтээ тултлаа хөгжчихсөн. Тэр хөгжил нь нэг л хэвийн шинжтэй болоод их удсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Ийм ойлголттой байсан хүмүүст “The Hu” хамтлаг цоо шинэ хуудсыг нээж өглөө.
  • “The Hu” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа хамгийн анхны рок хамтлаг. Английн нэрт судлаачийн хэлснээр дэлхийн рок урсгал хөгжлийнхөө дээд түвшинд очоод бараг унтрах тийшээ хандаж байхад “The Hu” хамтлаг дахин амьсгалуулж аварч чадсан гэж хэлсэн. Тэгэхээр манай хамтлаг рок урсгалд цоо шинэ амьсгал оруулж өгсөн.
  • Олон зүйлийг туршиж байж уран бүтээлээ хийдэг. Өвгөдийнхөө түүх рүү их ордог. Хүмүүсээс сонсоно, өөрөө бас судална.. Өөрийнхөө толгойг цэнэглэж, оюун ухаан дотроо боловсруулж байгаад бичнэ. Энэ чинь өөрөө их цаг шаарддаг ажил. Уран бүтээл гэдэг чинь өнөөдөр зохиогоод маргааш дуулаад гаргачихдаг зүйл биш шүү дээ.

“The Hu” хамтлагийн түүхэн амжилтууд

“Wolf totem” дуу YouTube-д орсноос хойш найман сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан. Харин бусад хөгжмийн сувгуудын үзүүлэлтийг нийлүүлэхэд 70 саяын үзэлттэй байжээ.

Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионуудад ирж тоглолтоо хийгээч гэж урьсан.

“Yuve yuve” дуу 15.4 сая үзэлттэй  байсан бол өдрийн дотор 16 мянгад хүрч, хөгжмийн сувгуудын өдрийн амжилтыг эвдсэн.

“Гэрэг” цомог нь АНУ-ын зарим хотуудад тав хоногийн хугацаанд зарагдаж дууссан нь шинэ рекорд болж мөнхрөв.

Алдарт дуучин Элтон Жон “The Hu” хамтлагийн үнэнч бишрэгч болсноо твитер хуудсаараа зарлаж “Өмнө нь ийм гайхалтай хамтлаг сонсож байгаагүй” гэж бичжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 3 цаг 29 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 3 цаг 29 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 4 цаг 59 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 5 цаг 27 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 5 цаг 34 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 5 цаг 44 мин 1968 оны Чехословакийн хавар 6 цаг 11 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 6 цаг 25 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 7 цаг 59 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 8 цаг 8 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 8 цаг 29 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 9 цаг 19 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 9 цаг 29 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цаг 8 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top