x

Хуульч Н.Нямсамбуу: Долдугаар сарын 1-ний үймээнд хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнуудын мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байдаг

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр амь үрэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, эрх нь ноцтой зөрчигдсөн иргэдийн ар гэр, өмгөөлөгчдийн хамтаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр хуульч Н.Нямсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хохирогчид хуулийн байгууллагад ямар үндэслэлээр хандаж байгаа вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монголын түүхэнд хар толбо үлдсэн. Тухайн үед намуудын удирдагчид жагсаалыг турхирч залуучууд, цагдаагийн албан хаагчид хохирогч болж үлдсэн байдаг. Тухайн жагсаалыг зохион байгуулж иргэдийг турхирсан хүмүүс яагаад өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээхгүйгээр зүгээр явж байна вэ. Амар тайван эхэлсэн жагсаал сүүлдээ хүчирхийлэл болж, дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан.

Мөн ажлаа хийж явсан цагдаагийн алба хаагчид, олон зуун иргэн, гэмтэл авч зарим нь насан туршдаа тахир дутуу болж үлдсэн. 800 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд 200 гаруй иргэнд шүүхээс ял оноож, тухайн үеийн цагдаагийн генерал, хурандаа нар эрүүгийн хариуцлага хүлээсэн.

Гэвч үймээний үеэр цагдаа иргэдийг буудаагүй. Хэрэв буудсан бол би хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаалыг эхлүүлэхийг турхирсан Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүс өнөөдрийг хүртэл хуулийн хариуцлага хүлээхгүй явж ирсэн. Эдгээр хүмүүст гэм буруу байгаа эсэх, байгаа бол түүнийг нь тогтоож, зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, эсхүл гэм буруу байхгүй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу дахин явуулж өгөхийг шаардсан албан шаардлагыг Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байна.

-Тухайн үед цагдаагийн удирдлагуудаас эхлээд хариуцлага хүлээгээд хэрэг хаагдсан гэдэг. Та бүхний нэрлэж байгаа хүмүүсийг сэргээж шалгах боломжтой юу?

-Нийтэд ил болсон мэдээллийг үндэслэж нэр дурдаж байна. Жишээ нь, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаал цуглааныг уриалж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хамтдаа жагсъя гэж уриалж байсан хүмүүсийн талаар мэдээлэл ил байгаа шүү дээ.

Энэ асуудал 2008 оноос хойш яригдсаар байсан. Сүүлийн үед хууль хүчнийхэн хуучны дуулиантай хэргүүдийг шалгаж эхлээд байна. Тиймээс энэ хэргийг ч гэсэн анхаараасай гэж хүсч байна. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн хэргийг хэдэн залуучуудад ял оноогоод, цагдаагийн байгууллагад алба хашиж байсан хүмүүст ял оноосноор эзэнжүүлээд хааж болохгүй. Цаана нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс хариуцлагаас мултарсан гэж харж байна. Тиймээс энэ хэргийг битгий мартаач, дахин шалгаад гэм буруутай хүн байгаа бол хариуцлага ноогдуулаач гэж хохирогчид хүсч байгаа юм.

Жишээ нь, гал гарсан, гэнэт цугласан хүмүүс дотроос машин машинаар чулуу гаргаж ирсэн талаар бичигддэг шүү дээ. Түүнийг хэн хаанаас яаж гаргаж ирэв, гал түймэр яагаад гэнэт гарав, шилтэй архинд гал гаргаж байгаад шидсэн зэрэг бүх зүйл зохион байгуулалттай явсан харагддаг. Тэгсэн хэрнээ яг хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй. Тэр тусмаа нийтэд бүр хаалттай. Түүнийг л тодорхой болгох хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 33 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 33 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 2 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 31 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 38 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 23 цаг 47 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top