Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг өнөөдөр баталжээ.
Уг бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Мега инженеринг Инфрастракчер" компани ажиллах юм байна. "Мега инженеринг Инфрастракчер" компани 2, 3 дугаар багц ажлуудыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны дөрөвдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгах үүрэг хүлээжээ. 2, 3 дугаар багцад худалдан авалт, барилга угсралтын ажлууд багтсан байна.
Харин бүтээн байгуулалтын эхний багц ажил буюу технологийн бус барилга байгууламжид, иргэний есөн барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани гүйцэтгэж байгаа аж. Уг ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)