x

Д.Мөнхчимэг: Хэвшмэл ойлголт муу бүхнийг дэвэргэх, ургуулах хөрс болдог учир өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй

“Редакцийн зочин” буландаа Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэгийг урьж ярилцлаа.

-Та өдөр тутмын сонины нэлээн олон үнэнч уншигчтай сэтгүүлч, тоймч байсан. Яагаад багш, судлаач болсон бэ?

-Би өдөр тутмын сонинуудаас эхлүүлээд сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр мэдээ, тойм бичдэг байсан. Өдөр тутмын сонины ажлын ачаалал их, нэг мэдэхэд өөрийн сэтгэлд хүрсэн бүтээл гараас гарах нь цөөрсөн. Миний өөрийн онцлог мөн байдаг байх. Хийж буй ажлаасаа, хамт олноосоо суралцаад хөгжөөд хангалттай гэж үзвэл орчноо солихыг хүсдэг. Өөрийгөө өөр түвшинд нээх зорилгоор “UB post” сонинд англиар нийтлэл бичиж, дараа нь “Reuters” агентлагт мэдээ бичиж нийлүүлдэг болсон.

Дотоодын хэвлэлд ажилладаг байхдаа “Reuters” агентлагийн Дэвид Стэнвэй гэж авторыг уншдаг, бичвэрийг нь орчуулдаг байсан. “Reuters” агентлагт Дэвид Стэнвэйтэй хамтран ажиллах боломж гарч, хоёр орчим жил миний редактораар ажилласан. Би “Reuters”-т ороод чанартай бүтээл хэрхэн төрдөг гэдгийг ойлгосон. Гадаадын агентлагуудад нэг мэдээ бэлтгэхийн тулд 3-4 хүн хамтарч ажилладаг. Мөнгөн урамшууллын хувьд нэг үг нь 70 цент гэхээр сурвалжлагч нэг мэдээ бэлтгээд хамгийн багаар бодоход 150-200 ам.доллар авдаг. Сурвалжлагчийн бичсэн мэдээг редактор, баримт шалгагч /fact-checker/, найруулга зүйн редактор нягталдаг гэхээр олон улсын зах зээлд нэг мэдээ 500-600 ам.долларын өртгөөр бүтдэг. Би мөн “New York times”, “The Guardian”-ийн сурвалжлагч нартай хамтран ажиллаж, нийтлэлээ хэвлүүлж байсан. “Reuters” агентлагтай адил хэмжээний урамшуулал олгодог юм билээ. Гэхдээ сэтгүүлчид байнга өөрсдийгөө хөгжүүлэх, сурах хэрэгтэй байдаг. Гэтэл Монголын дотоодын сонин хэвлэлийн цалин, урамшуулал ямар билээ. Монголын редакцуудын нөхцөлд сэтгүүлзүйн бүтээлийн чанар ярих нь асуудалтай. Жишээ нь би өдөр тутмын сонинд өдөр болгон дор хаяж хагас нүүр, заримдаа бүтэн нүүр материал бэлддэг байсан. Тиймээс гадаадын агентлагуудаас үзсэн, сурсан зүйлээ Монголд нутагшуулахаар сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудтай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн гадаадын улсуудад жендэрийн асуудлаар мэргэшсэн жендэрийн сэтгүүлчид, редакторууд хэдийн бэлтгэгдчихсэн. Энэ соёлыг Монголдоо бий болгохоор жендэрийн чиглэлээр ажиллаж байна.

-"Жендэрийн линз" гэж юуг хэлж байгаа вэ. Сэтгүүлзүйн салбарынханд яагаад "Жендэрийн линз" чухал вэ?

-Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйн талаар Монголд олон жил ярьж байна. Би ч өөрөө эдийн засаг, бизнесийн сэтгүүлч байхдаа жендэрийн мэдрэмжгүй байжээ. Учир нь миний эх сурвалжийн ихэнх нь эрчүүд байсан байна. Үүнийгээ би ч анзаарч байгаагүй, надад хэн нэгэн ч зөвлөж хэлж байгаагүй. Сүүлийн зургаа орчим жил төсөл хөтөлбөрүүдэд ажиллахдаа өөрийн алдааг анзаарч, жендэрийн мэдрэмжтэй байсан бол миний бүтээл илүү чанартай байх байсныг ойлгосон.

Энгийнээр тайлбарлахад эрэгтэй хүн олон байгаа газраас эмэгтэй хүнийг онцолдог, эмэгтэй хүн олон байгаа газраас мэдээ, сурвалжилга бэлтгэхдээ эрчүүдийг онцлохыг жендэрийн линз гэж хэлдэг. Жендэрийн мэдрэмж, линз бүтээлийн чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэвэл цэцэрлэгийн багш нар ихэвчлэн эмэгтэй хүн байдаг. Харин цэцэрлэгийн эрэгтэй багш маш цөөхөн. Тэгвэл тэр маш цөөхөн багшийг олж уулзаж ярилцаж мэдээ, ярилцлага, сурвалжилгаа бэлтгэснээр нэгдүгээрт, хэвшмэл ойлголтыг хална. Цаашлаад хэвшмэл ойлголтыг эвдсэнээр үзэгч, сонсогч, уншигчдад сонголт хийх өргөн боломжийг бий болгоно. Хамгийн наад захын жишээ хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо хэвшмэл ойлголтод баригдахаа болино. Хэвшмэл ойлголтыг эвдсэн бүтээлийг үзэгч, сонсогч, уншигчид илүү ихээр сонирхдог.Тиймээс Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйн эхний алхам бол уулзаж буй эх сурвалжууд.

-Олон улсад хэвлэл мэдээллээр эмэгтэй эх сурвалжийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин бага эш татдаг гэсэн тоо баримт бий. Эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангасан олон улсын шилдэг, сайн туршлагуудаас танилцуулаач?

-Таван жилд нэг удаа олон улс даяар хэвлэл мэдээллийн мониторинг зохион байгуулдаг. Энэ мониторингийн үр дүнгээс харахад олон улс даяар хэвлэл мэдээллээр гарч буй дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байгаа юм. Гэхдээ сэдвээр нь ангилаад харахад эцэг, эх гэсэн өнцгөөр гарч буй арван хүн тутмын долоо нь эмэгтэй, эсрэгээрээ улс төрийн мэдээлэлд эмэгтэй эх сурвалж дөнгөж 18-хан хувийг эзэлж байна. ХМЗ-өөс өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд улс төрийн мэдээлэлд судалгаа хийхэд өдөр тутмын сонинуудын, мэдээллийн сайтуудын арван эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй байсан. Энэ нь олон улсын 18 хувиас ч доогуур үзүүлэлт.

Мөн сүүлийн үед жендэрийн талаар маш олон бүтээл хийгдэж байгаа ч дандаа эмэгтэйчүүд оролцдог, эмэгтэйчүүдийн асуудлыг ярьж байгаа нь хүмүүст жендэр эмэгтэйчүүдийн сэдэв гэх төөрөгдөл үүсгэж байна.

Гадаадын сайн туршлага гэвэл BBC агентлагийн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөд жишиг болж буй “Тэгш байдлын 50:50" төсөл байна. Энэ төслийн хүрээнд Их Британийн хүн амын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа учир BBC-ээр гарч буй эх сурвалжийн 50 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн квоттой болсон. Энэ зоригтой өөрчлөлт нь маш үр ашигтай хэрэгжиж байгаа. BBC цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болон бэлгийн цөөнх хүмүүсийн дуу хоолойг олон нийтэд хүргэх төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байна.

ХМЗ Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг BBC агентлагийн “Тэгш байдлын 50:50" төсөлтэй холбож өгч байгаа. Энэ хүрээнд МҮОНРТ “Тэгш байдлын 50:50" төслийн түнш болж байгаа.

-Хэвлэл мэдээллийн агуулгад жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэх байдлаар дүрсэлсэн ямар алдаанууд гарч байна. Ямар шат дараатайгаар хэвшмэл ойлголтыг халж чадах вэ?

-Хэвлэл мэдээллийн Ёс зүйн кодонд хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх, хэвшмэл ойлголтыг дэвэргүй байх тухай заасан байдаг. Учир нь хэвшмэл ойлголт ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл зэрэг муу бүхнийг дэвэргэх, ургуулах хөрс үндэс болдог. Хэвлэл мэдээлэлд эмэгтэйчүүдийг гэрийн эзэгтэй, Алдарт эх, эелдэг, энэрэнгүй, сул дорой байдлаар ихэвчлэн дүрсэлдэг. Ингэж дүрсэлснээр эмэгтэй хүн ийм л байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг дэвэргэж байна. Нөгөө талаас харахад хүчирхийлэлд өртөж буй эрэгтэй хүмүүс бий. Үүнийг мэдээлэхгүй, сурвалжлахгүй бол хохирогч өөрийгөө хүчирхийлэлд өртөөд байгаагаа ч төдийлөн сайн мэдэж чадахгүй. Эрэгтэй хүн сул дорой байж болдоггүй юм шиг мэдээлээд дарамтанд өртсөн, сэтгэл санааны хямралаа ялан дийлж буй эрэгтэйчүүдийн талаар мэдээлэхгүй болохоор эрэгтэйчүүдийн дунд архины хамаарал, амиа хорлолт ихсэж байна. Энэ асуудлыг олон нийтэд мэдээлснээр хохирогч хүчирхийлэлд өртөж байгаагаа, хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүн хаана хандах ёстойг хэвлэл мэдээллээс мэдэх боломжтой.

Сэтгүүлчид нийгмийн түүчээ байдаг. Хэвлэл мэдээлэл бүх асуудлыг цогцоор нь харж, гарц шийдлийг даацтай эрэлхийлэх нь чухал. Жендэрийн мэргэшсэн сэтгүүлчид асуудлуудыг уг үндсээр нь харж, далайцтай гаргаж ирдэг. Хэвлэл мэдээллийн салбарынхан өөрчлөлт хийхэд хамгийн ойрхон байдаг, хамгийн гол шийдвэрийг гаргадаг. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарыг Дөрөв дэх засаглалын хэмжээнд үнэлдэг. Хэвшмэл ойлголтыг эвдэхийн тулд ямар ч бүтээл хийхдээ нийгэмд түгээмэл зүйлсийн араас явах бус ховор зүйлийг эрж хайж, сурвалжилж, хүмүүсийн олж харахгүй байгаа өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй.

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд эхний ээлжинд эх сурвалжийн сонголтоос эхлүүлээд жендэрийн мэдрэмжтэй хандах, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй. Цаашлаад хэвшмэл ойлголтыг дэвэргүй байх, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжихгүй байгаа зүйл заалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын олон улсад өгсөн амлалтуудын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ гүйцэтгэх хэрэгтэй.

Үзэгч, сонсогч, уншигчид өөрчлөгдөж байна. Хэвлэл мэдээлэлд өөрсдийн хэмжээнд хяналт тавьдаг, шүүлтүүртэй ханддаг болсон. Харин үүнийгээ илэрхийлдэг болоосой. Тухайлбал, Хэвлэл мэдээллээр хүний эрхийг зөрчсөн, хүйсээр нь ялгаварлан гадуурхсан контент цацагдвал зүгээр хараад өнгөрөх бус тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдэх, ХМЗ-д гомдол гаргах зэргээр хэрэглэгчийн зүгээс хэвлэл мэдээлэлд хяналт тавьдаг байгаасай гэж хүсч байна. Иргэн гомдлоо ХМЗ-д цахимаар илгээх боломжтой. Үзэгч, сонсогч, уншигчдын хяналт сайн байвал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч алдаа, дутагдлаа маш хурдан хугацаанд засна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 27 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 27 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 56 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top