x

Ослын хохирогч Я.Дарханцэцэг: Машинаа мөргүүлчхээд Lexus авсан гэдэг нь худлаа

Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан.

Уг хэргийн хохирогч болох Приус-41 маркийн машинтай зорчиж явсан иргэн Я.Дарханцэцэгтэй ярилцлаа.

-Таны хохирол үнэлгээгээр тогтоогдоод хэдэн төгрөг гарсан бэ?

-Үнэлгээ тогтоолгоход 3.2 сая төгрөг гарсан. Албан ёсны үнэлгээний байгууллагаар нь тогтоолгосон.

-Тухайн хохирлоо бүрэн төлүүлж чадсан уу?

-Машинаа засуулаад хохирлын төлбөрөө бүрэн авч чадсан. Машины хохиролд 3.7 сая төгрөг авсан.

-Таны биед эрүүл мэнд талаасаа өөрчлөлт гарсан уу?

-Эмнэлгээр хэсэг явлаа. Хүзүүний 4-5 дугаар үеийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. Түүнийгээ шүүх эмнэлгээр тогтоолгоод маргааш (өнөөдөр) эмнэлэгт хэвтэх гэж байна.

-Хохироосон этгээдээс хохирлын төлбөрөө гаргуулан авах боломжтой гэж байна уу?

-Боломжтой гэсэн. Эмнэлэгт хэвтсэн баримт, эмнэлгийн төлбөр зэргээ байцаагчдаа өгөөд хохироосон хүнээс гаргуулах юм байна лээ.

-Тухайн хүнтэй биеэр уулзсан уу?

-Тэр осол гарсан өдрөө цагдаагийн газар нэг л удаа уулзсан. Түүнээс хойш ерөөсөө уулзаагүй.

-Тухайн үед цагдаагийн газар байхад уучлалт гуйж, хохирол барагдуулах талаар хэлсэн үү?

-Юу ч хэлээгүй. Чив чимээгүй л зогсоод байсан. Дараа нь ээж нь цагдаагийн газраар ирээд байгаа шүү дээ. Тэгэхдээ л та бүхний хохирлыг бүрэн барагдуулна гээд яриад байсан.

-Сошиалаар долоон хохирогчийн талаар янз бүрийн мэдээлэл яваад байх юм. Приус маркийн машинаа солиод lexus маркийн автомашин авсан гэдэг нь үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Машинаа мөргүүлчхээд Lexus авсан гэдэг нь худлаа. Долоон машины хамгийн их хохирсон нь приус-20 маркийн машинтай нэг ах байсан. Тэр бүр бүтэн эргээд юу ч үгүй мөргүүлсэн. Түүнд л хамгийн их хохирол буюу 11 сая төгрөг гарсан юм байна лээ. Тэр машин бүр асахаа болиод зам дээр нам зогссон. Гэтэл мөнгө аваад амаа таглууллаа, приусээ Lexus болголоо гэж бичээд байгаа нь ор үндэслэлгүй худал мэдээлэл.

-Сошиалд дайралтууд их яваад байх шиг байна?

-Намайг мөнгө аваад амаа таглуулсан, приусээ солиод уначихсан уу гэх мэтээр маш их дайралтууд фэйсбүүк, твиттерээр ирж байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Бид хоорондоо утсаар ч ярьж үзээгүй, юу ч яриагүй. Яг хуулийн байгууллагаараа л явж байгаа.

-Танаас бусад хохирсон иргэд дуугарахгүй гээд байгаа шүү дээ?

-Би тэр хэргийн талаар анх бичлэг хийж твиттерт тавьсан. Анхнаасаа дуугарсан, дуугарсан хэвээрээ л байгаа. Би тухайн үед хохирсон хүүхдүүдийн өмнөөс юм ярьж болохгүй шүү дээ. Тэр хохироосон эмэгтэйгийн өмнөөс ч ярьж болохгүй. Өөрийнхөө зүгээс бол дуугарах ёстой бүх зүйлээ олон нийтэд хэлээд, мэдээлээд яваа. Тухайн үед ч тэр охинд санаа зовоод ГССҮТ рүү очиж дээшээ хүүхдийн тасаг руу нууцаар орж хохирогч охины биеийг асуугаад л явж байсан.

-Сошиалд иймэрхүү хэргийн талаар анх мэдээлсэн хүн нь шүү дээ. Энэ бүхний дараа юу мэдрэв?

-Манайхан чинь тэр чигтээ аймшигтай болчихжээ. Би сүүлдээ айж байна. Эхэндээ бол ингэж болохгүй яана аа, ямар аймшигтай юм бэ, аймаар хэрэг гарч гээд бүгд гайхаж хүлээж авсан. Дунд үеэс нь өөрсдийн зүгээс дүгнэлт хийж эхэлж байгаа юм. Яг тэгсэн юм байна, ингэсэн юм болов уу, аа ийм юм болчихсон юм байна гээд л. Өөрсдөө тайлбарлаад явчихдаг юм байна.

Төгсгөл үедээ бол ямар ч хүнийг шууд буруутгаад эхэлдэг юм байна лээ. Яг тэр мөчид яасныг өөрсдөө хараагүй байж буруутгадаг. Би анх нийгэмд дохио өгснөөрөө өөрөө буруутан болоод л байж байна. Бодит үнэн ийм л байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 0 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 0 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 58 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top