x

С.Баттулга: Базараа, Долгион хоёрын хувьд салалт шийдэл биш. Харин Хүслэн, Дөлгөөн хоёрын хувьд бол өөр

"Номадиа пикчерс", "Хүлэгү пикчерс"-ийн хамтын бүтээл "Эрвээхэйн сүүдэр" уран сайхны кино есдүгээр сарын 17-ноос эхлэн “Боловсрол” телевизээр хүрч эхэлсэн. Энэхүү киноны найруулагчаар найруулагч, жүжигчин С.Баттулга ажилласан юм. Түүний хувьд цөөнгүй дэлгэцийн бүтээлд гол дүр болон туслах дүрд тоглосноос гадна “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус”, “Бүтэн амьдрал”, “Гэнэтийн зочид” зэрэг телевизийн цувралын найруулагчаар ажиллаад байна.

-Таны хувьд “Боловсрол” телевиз болон “Номадиа пикчерс”, “Хүлэгү пикчерс”-тэй цөөнгүй бүтээл дээр хамтарч ажиллалаа. Анх ямар бүтээлээс эхлэн хамтарч ажилласан бэ?

-Одоогоос есөн жилийн “Гурван найз” олон ангит кинон дээр хамтарч ажиллах санал тавьсан. Энэ үеэс эхлэлтэй. “Гурван найз” киног “Эмоци” продакшн, “Боловсрол” телевизтэй хамтран бүтээсэн. Жүжигчин Г.Нарансолонго, Д.Түвшинтөр /Төтө/ бид хэд нэг ангийн хүүхдүүд. Тиймээс энэ кинонд намайг найруулагчаар ажиллах  санал тавьж, хамтарч ажилласан. Түүнээс хойш одоог хүртэл “Хүлэгү пикчерс”-тэй хамтарч ажиллаж байна. Миний хувьд үндсэн бус гэрээт уран бүтээлч юм.

-“Гурван найз” киноноос хойш нийтдээ хэдэн уран бүтээлд ажилласан бэ?

-Зургаан цувралд хамтарч ажилласан санагдаж байна. “Гурван найз”-ын дараагаар “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус”, “Бүтэн амьдрал”, “Гэнэтийн зочид”, “Эрвээхэйн сүүдэр” зэрэг бүтээлд хамтарч ажиллаад байна.

-“Хүлэгү пикчерс”-тэй хамтарч ажиллахад юу нь “урамтай байдаг” вэ?

-“Хүлэгү пикчерс”-тэй хамтарч ажиллаад гар нийлсэн баг гэдэг шиг болчихлоо. Найман жил гэдэг багагүй хугацаа. Уран бүтээлчидтэйгээ ижилдэн дассан байна. Дээрээс нь ойлголцдог болчихсон. Зан сайтай айлд хүн бүхэн цуглаж, замаг сайтай нууранд загас бүхэн цугладаг гэдэг шиг харилцаанаас харилцаа үүсдэг. “Хүлэгү пикчерс”-ийнхэн уран бүтээлийн их эрэл хайгуул хийдэг хамт олон. Нэг төрөл жанрт баригддаггүй, өргөн жанраар ажиллахыг оролддог, уран бүтээлчдээ мөн ингэж хөглөдөг хамт олон юм.

-“Бүтэн амьдрал”-ын араас залгуулаад “Эрвээхэйн сүүдэр”-ийг дэлгэцэнд гаргалаа. Яагаад сэдвийн хувьд ойролцоо энэ хоёр киног ар араас нь гаргаж байгаа юм бэ гэсэн шүүмжлэл байна л даа?

-Сэдвийн хувьд ойролцоо юу гэвэл ойролцоо. Мэдээж үүнийг бодоогүй биш бодсон. Гэхдээ энэ хоёр киноны дунд “Гэнэтийн зочид” цуврал үзэгчдэд хүрсэн. Магадгүй “Гэнэтийн зочид” цуврал “Бүтэн амьдрал” шиг үзэгчдэд хүрч чадаагүй нь ингэж санагдахад нөлөөлсөн байж магад.

-Цөөнгүй телевизийн цувралд ажиллалаа. Олон ангит кино ер нь ямар зохион байгуулалтаар ажилладаг юм бэ. Хэрхэн зохион байгуулалтад орж үүний ард гардаг вэ?

-Энэ сериалын хувьд дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн. Дэлгэцнээ гарахад дөрвөн сарын хугацаанд зураг авал үргэлжилсэн гэж төсөөлөхгүй байх. Сцени нь 1400 гаруй. Өдөрт 10 гаруй сцени авахад хурд нь ингэж таарч байгаа юм. Ер нь олон ангит кино богино хугацаанд маш их үр дүнтэй ажиллахыг шаарддаг. Богино хугацаанд зургаа авахын тулд нарийн зохион байгуулалт маш их хэрэгтэй. Хамт ажиллаж байгаа уран бүтээлчдээс хурд их шаардагдана. Зогсох эрх байхгүй зохион байгуулалтад орохоор уран бүтээлчид, жүжигчид бүгд ийм зохион байгуулалтад ордог. Жүжигчдэд энэ нь эхэндээ их хүндээр тусдаг шиг байгаа юм. Гэхдээ энэ формд маш богино хугацаанд орж чаддаг.

-“Эрвээхэйн сүүдэр” киноны жүжигчдийн сонголт анхаарал татаж байна. Таны хувьд дүрийн сонголтоо хэрхэн хийсэн юм бэ?

-Олон ангит кинонд жүжигчдийг сонгоход найруулагч, продюсер, удирдлагын багийн оролцоотойгоор шийддэг. Найруулагч гэдэг утгаараа мэдээж миний санал жин дарна л даа. Олон ангит киноны зураг авалт багагүй хугацаанд үргэлжилдэг. Жишээлбэл, “Эрвээхэйн сүүдэр” уран сайхны киноны зураг авалт гэхэд 130 гаруй хоног үргэлжиллээ. Тиймээс энэ урт хугацааны турш уран бүтээлд тасралтгүй оролцоод явах боломжтой байх ёстой. Чадвараас гадна “хань болох” буюу уран бүтээлчидтэйгээ баг болон хамтран ажиллах чадвар шалгуур ч багтдаг. Тиймээс энэ бүхнийг давж чадах уран бүтээлчдээс сонголтоо хийдэг.

Миний хувьд энэ киногоор өөр дүр төрхийг харуулахыг хүссэн. “Ашиглагдаж дуусаагүй уурхай” буюу цаана нь маш их нөөц бололцоо байхад “хаагдчих” гээд байгаа ч юм шиг ийм уран бүтээлчид байдаг. Түүний нэгийг нь би жүжигчин Б.Отгонтуяа гэж харсан. Тиймээс түүнийг сонгосон. Хошин жанраас өөрөөр түүнийг харахгүй, хүлээж авахгүй байх шиг санагдсан. Урьд нь ганц, нэг уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан учраас маш их потенциал түүнд байна гэдгийг нь би олж харсан байсан л даа. Хүмүүст ч гэсэн сонин содон тусаад байна гэж харж байна. Ч.Болдын хувьд ихэнх дүр нь эерэг. Түүнд эсрэг дүр байдаггүй юм байна гэж хараад сонгосон. Хүслэнгийн дүр харахад эерэг дулаахан сэтгэгдэл төрүүлдэг мөртлөө дотоод зөрчил нь маш хүчтэй гарч ирдэг дүр. Хүслэн бол муу хүн биш. Буруу хүнд л дурласан, буруу харилцаанд автсан, бүх юм нь буруугаар эргэж байгаа сонирхолтой дүр. Зөрчлөө гаргахдаа дэлхийгээр нэг орилж чарлаад гүйгээд байхгүй байх ёстой. Дотоод мэдрэмжээ маш хүчтэй гаргаж ирэх жүжигчин хэн байж болох вэ гэдэг дээр бодож байгаад Д.Болдыг сонгосон. Сонголтыг хийхэд надад яг ийм л жүжигчин надад хэрэгтэй байсан.  

Долгионы дүр дээр хэд хэдэн жүжигчидтэй уулзаж үзсэн. Санал ч тавьсан. Заримынх нь цаг зав таарахгүй, болохгүй байсан. Гэхдээ Ш.Жавхлангаас /Жавхаа/ өөр барах, үүнийг гаргах тийм жүжигчин хэнсэн билээ гэдэг дээр л буусан. Жавхаагийн хувьд үнэхээр галтай. Харагдаад болж өгөхгүй байсан. Бусад жүжигчдийн хувьд дүрийн онцлогийг нь илүү их товойлгож гаргаж ирэх жүжигчид гэж харсан учраас сонгосон.

-“Эрвээхэйн сүүдэр” кино дэлгэцнээ гарснаас хойш Учралын дүрийг бүтээсэн жүжигчин Х.Отгонтунгалаг руу багагүй дайралт ирж байх шиг. Үүнийг кино багийн зүгээс кино үзэгчдэд амжилттай хүрлээ гэж хүлээж авах уу?

-Бид анх дүрийн санал тавьж байхдаа хэлж байсан. Чиний дүр маш их характерний дүр. Магадгүй амьдрал дээр арай ч ийм байхгүй байх гэж бодогдсон дүр шүү. Хэрвээ энэ кино амжилттай болж чадвал хэд хэдэн дүр сенсаци болох байх. Түүний нэг нь Учралын дүр юм. Маш их сенсаци болж, маш их хүний уур уцаар, унтууг нь хөдөлгөнө гэдгийг хэлсэн. Хүслэнгийн дүр ч адил. Уур уцаарыг хүргэж, үзэгчдийн харах өнцөг хүйтэн байж, ийм хандлага гарах байх шүү гэдгийг хэлж байсан.

-Гэр бүл салалт их олон шалтгаантай байх шиг. “Эрвээхэйн сүүдэр”-т гэр бүлээс гадуурх харилцааг онцлон харуулж байна. Ер нь таны хувьд манай улсын гэр бүлийн салалтын шалтгааныг юу гэж хардаг юм бэ?

-Сүүлийн жилүүдэд мораль буюу ёс суртахуун монголчуудын дунд маш их алдагдсан гэж боддог. Түүнээс болоод ёс суртахууны тухай ойлголт их өөр болсон. Ёс суртахуун алдагдсанаас болж монголчууд бие биендээ хандах хандлага, үнэний тухай ойлголт, шударгын тухай ойлголт саармагжсан. Шударга бас үнэнч хүнийг хараад амьдрах чадваргүй гэж хардаг болсныг хараад надад аймар санагддаг.  Ийм байж болохгүй шүү дээ гэж бодогдоод эмзэглэл төрөөд байдаг. Хамгийн том суурь бол ёс суртахуун. Үнэн байхын тухай ойлголт хамгийн дэвсгэр ойлголт байх ёстой байтал үүнийгээ л гээчихээд байна.

Энэ бүхэн “Эрвээхэйн сүүдэр” кинотой юугаараа холбогдож байна вэ гэхээр гэр бүлийн харилцаа, ёс суртахууны доройтлын тод жишээ бол Учрал. Тэр зөвхөн өөрийгөө л бодож байна. Маш их бүр, хэт хувиа хичээсэн хүн. Бас маш их амбицтай. Энэ бол эмгэнэл санагддаг. Ийм хандлагатай хүмүүс олон байвал манай нийгэм улам л доройтно гэж бодогддог. Мэдээж сайхан сэтгэлтэй хүмүүс бий л дээ.

-Салалт үнэхээр зөв шийдэл мөн үү. “Эрвээхэйн сүүдэр”-т үүнийг хэрхэн гаргасан бэ?

-Тохиолдол бүрт өөр л дөө. “Эрвээхэйн сүүдэр” кинонд хоёр төрлийн кэйс байна. Нэг кэйс нь, Базараа, Долгион. Энэ хоёрын хувьд бол салалт шийдэл биш. Уучлаад цааш алхаж болж байна. Нөгөө кэйс нь Хүслэн, Дөлгөөн. Энэ хоёрын хувьд тэр болсон явдлыг уучилж, мартаж, өнгөрөөж чадахгүй, дахин дахин сөхөөд буй бол шийдэл мөн болж хувирч байгаа юм.

-Гэр бүлийн салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Хүүхдийг энэ кинонд хэрхэн харуулах юм бэ?

-Хүүхдийн төлөө гээд манайханд өөрийгөө золиослох хандлага бий. Гэтэл хүн бол сэтгэлийн амьтан. Чи өөрөө хайрлаж, хайрлуулах эрхтэй шүү дээ. Хүүхдийн төлөө гээд бүхнийг тэвчих нь яавч зөв шийдэл биш. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч хүүхэд. Тиймээс хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, ойлголцож салах шийдвэрийг гаргах хэрэгтэй. Хүүхэд салах асуудалд оролцох боломжгүй, хүүхэд жаахан, томчууд бид шийднэ гээд салах шийдвэрийг зөвхөн аав, ээж хоёр гаргаж болохгүй. Гэхдээ хэт оролцуулж болохгүй. Алтан дунджийг олох л хэрэгтэй.

-“Эрвээхэйн сүүдэр” киног үзэгчид эерэг, сөргөөр янз бүрээр л хүлээж авч байна. Үзэгчдийн зүгээс уран бүтээлчдэд ирж буй хандлага ямар байна вэ?

-Зарим хэсэг нь завхарсан кино хийсэн байна гэж байна. Нөгөө нэг хэсэг нь өнөөгийн нийгмийн чухал асуудлыг хөндсөн байна л гэх юм. Янз янз л байна. Аль нэгэнд нь ач холбогдол өгч баясалгүй, аль нэгэнд нь гуньж гутрахгүй л явж байна. Кино дэлгэцнээ гарсны дараа уран бүтээлчидтэйгээ халуун яриа өрнүүлж байхад манай жүжигчид рүү хувь чатаар ч тэр, фэйсбүүкээр ч тэр их хандаж байна гэсэн. Бас л хоёр янз байх шиг байна.

-“Эрвээхэйн сүүдэр”-т хамгийн том дайрагдах нь хэн юм бэ?

-Гэр бүл гэдэг халдашгүй дархан байх ёстой. Гэтэл сүүдэр тусах төдийд л хүний амьдрал хэрхэн сүйрч байгааг "Эрвээхэйн сүүдэр" гэдэг нэрээр харуулахыг зорьсон юм. Шувууны өндгөнд хүний сүүдэр тусахад өндгөө голдог гэдэг шиг гэр бүлд сүүдэр дайраад өнгөрөхөд амьдрал тэр чигээрээ нурж унаж буйг харуулж буй юм. Гэхдээ хүнд тоглож болохгүй, алдаж болохгүй зүйл гэж байдаг. Энэ бол гэр бүл юм шүү дээ.  

Эх сурвалж: EAGLE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 48 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 48 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 17 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 45 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 53 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top