x

ГЭРЧ: Тийм аймшигтай осол хийчихээд ерөөсөө гэмшсэн, айсан шинжгүй байсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны замын эсрэг талд энэ сарын 10-ны өдрийн 18:46 цаг орчимд Тоёото Ланд круйзер-200 маркийн автомашин долоон машин мөргөж, хоёр хүүхэд дайрсан ноцтой осол гарсан.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир ярихдаа “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амссан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хоёр охин гэмтсэн. Одоогийн байдлаар охин эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Осол гаргасан автомашины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Хааз, тоормос андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариу гарсан бөгөөд тухайн жолооч мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Тухайн эмэгтэй жолооч биш нь тогтоогдож, ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Шалгалтын ажил дуусаагүй бөгөөд тухайн осол гаргасан машины эзэмшигчид мөн Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Прокуророос шүүх рүү шилжүүлж, хуулийн хариуцлага тооцно” гэв.

Уг ослыг гаргасан эмэгтэйн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд 29 настай Маралмаа, шүдний эмч мэргэжилтэй. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг. Аав, ээж нь энгийн л хүмүүс. Харин найз залуу болох Батсүх нь Хөгжлийн банк, Эрдэнэс Таван толгойд ажиллаж байсан хэмээн мэдээлж буй юм.


"Тийм аймшигтай осол хийчихээд ерөөсөө гэмшсэн, айсан шинжгүй байсан"

Уг осолд орсон долоон машины хамгийн урд зогсож байсан машин дахь иргэн Я.Дарханцэцэгтэй ярилцлаа. Тус иргэн уг ослын талаарх бичлэгийг хамгийн түрүүнд хийж сошиал орчинд тавьжээ.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Баянмонгол хорооллын хажууд, Эмиралд хотхоны урд түгжрэлд зогсож байсан.

Машинууд таг түгжирчихсэн хөдлөх боломжгүй байлаа. Нөгөө талын урсгал нь арай сийрэг байсан. Тэгтэл юу болов гэмээр гэнэтхэн нөгөө урсгалаас улаан галзуу маш хурдтай орж ирсэн, тэр Ланд-200. Тэгээд манай машины ард талыг цөм хамаад, пид пад болоод л явчихсан.

-Таны машин ямар маркийнх вэ?

-Приус 41. Тэгээд манай машиныг мөргөчихөөд зогсоогүй цаашаа дахиад л пид пад гээд яваад л байсан.

-Тухайн үед цагдаа, эмнэлэг хэн дуудсан юм бол?

-Ослын ойр орчимд байсан хүмүүс бүгд л залгасан.

-Эмч, цагдаа хэр удаж байж ирсэн бэ?

-103 бол 10 минутын дотор ирсэн. Түүнээс түрүүлээд замын цагдаагийнхан ирсэн.

-Осол гаргасан хүнийг харж чадсан уу. Ямар хүн байсан бэ?

Чадсан. Нэг эмэгтэй байсан. Шоконд орчихсон гэж хэлэхэд ч хэцүү юм даа. Чив чимээгүй байж байснаа нөхөр рүүгээ залгаад “Би аваар хийчихлээ. Осол гаргачихлаа” гээд утасдаад байсан.

-Согтуу байсан зүйл ажиглагдаагүй юу?

-Ажиглагдаагүй. Эрүүл харагдсан.

-Тухайн үед дайруулсан хүүхдийг харсан уу. Биеийн байдал нь ямар байсан бэ?

-Ер нь бол харах нь харсан. Нүд хальтрам харагдсан. Олимпийн урд талд явсан хүмүүс хараад орилолдоод л бөөн юм болсон л доо.

-Тухайн осол гаргасан машины дугаарыг харж чадаагүй юу?

-Тэрийг бол харж чадаагүй. Харах ч сөхөө байгаагүй. Аймшигтай дүр зураг болсон. Тухайн үедээ би бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд анх тавьсан.

-Цагдаа ирэнгүүтээ ямар арга хэмжээ авсан бэ?

-Хэмжилт хийгээд байсан. Осолд орсон машинуудын жолооч нарыг бүртгэж авсан.

-Тэр хүүхдээс өөр явган зорчигч осолд өртсөн болов уу?

-Дахиад нэг охин байгаа гэж байсан. Тэрийг нь сайн мэдэхгүй байна.

-Танай машины эвдрэл хэр байна вэ. Хохирлыг хэрхэн барагдуулна гэж байна вэ?

-Хохирлыг нэн даруй яаралтай барагдуулна гэсэн. Одоо бараг барагдуулаад дуусч байгаа юм шиг байна лээ. Хүүхдэд болохоор эрүүгийн хэрэг үүсч байгаа юм билээ. Тухайн үед би аймшигтай хүнд доргилт авсан.

-Та өөрөө биеэ үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон уу?

-Тогтоолгоогүй байна. Барианд гурван удаа явсан. Булчин зангирсан байна гэсэн.

-Тухайн төлбөр мөнгийг хохироосон хүнээр гаргуулсан уу?

-Одоогоор гомдол гаргаагүй болохоор боломжгүй гэсэн. Ямар ч байсан машинуудын хохирлуудыг барагдуулна л гэсэн байна лээ.

-Зөвхөн танай машины хохирол хэдэн төгрөг болсон бэ?

-Үнэлгээгээр ороход 3.8 сая төгрөг болсон. Бид одоогоор машинаа засварт өгчихсөн, өнөөдөр бараг гарах байх. Тэгэхгүй бол машин тэрэггүй олон хүүхэдтэй хүн хэцүү юм.

-Осол гаргасан эмэгтэйн сэтгэл санааны байдал нь ямар байх шиг байна. Ажиглаж чадсан уу?

-Тийм аймшигтай аваар хийчихээд тэр эмэгтэй ерөөсөө бодож байгаа ч зүйлгүй зогсож байсан. Ямар ч гэмшсэн, айсан шинжгүй. Тэгээд нөхөр нь ирж машинаа авахдаа шал согтуу ирсэн. Улаан галзуу хүнийг дарамталсан, даапаалсан хачин хүн байна лээ. Нөхөр нь цагдаагийн газар ирчихээд янз бүрээр орилж хашгирч загнаад, дарамтлаад байсан. Тэр эмэгтэй үхье л гэж бодсон байх. Эмэгтэй хүнтэй их муухай харьцаж байна лээ. Хамгийн аймшигтай нь тийм осол хийчихээд ерөөсөө айж сандарсан, гэмшсэн шинжгүй, гөлийсөн юм л зогсоод байсан. Зүгээр зам дээр зогсож байсан хүний амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Замын цагдаа нь ч ийм хэргийн талаар хамаагүй ингэж ярьж болохгүй гээд ам таглаад байдаг юм билээ. Гомдлоо өөр газар очиж хэл гээд байсан.

-Хохирогчид нийлээд гомдол гаргах бодол бий юу?

-Цагаа тулахаар монголчууд чинь тэгэхгүй юм байна лээ. Машиныхаа хохирлыг төлүүлчихвэл тэгээд бушуухан салъя л гэж байх шиг байна лээ. Тэр хүүхэд л хэцүү байна. Бид ч яахав машинаа л янзлуулчихвал хөл гартайгаа бүтэн үлдсэн улс арга нь олдоно. Тэр хүүхдэд л санаа зовоод байна.


"Хажууд нь цуг явсан найз нь шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйчихсэн"

Тухайн осолд өртсөн охины талаар сошиал сүлжээнд янз бүрийн мэдээлэл явж байна. Энэ талаар охины анги удирдсан багш Мөнхбаяраас дараах тодруулгыг авлаа.

-Та охины биеийн байдлын талаар мэдээлэл байгаа юу. Ар гэр нь холбогдсон уу?

-Холбогдсон. Өчигдөр (уржигдар) очиж эргэсэн. Хүүхдийн биеийн байдал гайгүй байсан. Саяхан нэг хагалгаанд ороод амжилттай болсон. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа.

-Гадуур Солонгос улс руу явж эмчлүүлнэ гэсэн мэдээлэл яваад байгаа. Охиныг эргэхээр очиход ээж, аав нь тийм зүйл ярьсан уу?

-Үгүй. Надад л лав эцэг эх нь тийм зүйл ер дурдаагүй. Ерөнхийдөө охиноо одоо азтай гэх үү дээ. Яс хугараагүй, судас шөрмөс тасраагүй гэсэн. Ямар ч байсан нэг хагалгаанд орсон. Мах нь ухагдчихсан байсныг нөхсөн гэсэн. Тийм гэмтэл авсан л гэж ээж нь надад хэлсэн.

-Цуг явсан охин нь бас танай анги уу?

-Тийм. Хичээлээ тараад цуг харьдаг юм. Яг тэр мөчид хамт мөргүүлээд эргэхдээ тэр замын хашлага руу унаагүй босоод гүйчихсэн юм билээ. Хажууд нь цуг явсан найз нь гэнэт тийм байдалд орохыг хараад шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйж очоод гэрийнхэндээ хэлээд, ангийнхантайгаа холбогдсон юм байна лээ.

-Тэр охины биеийн байдал ямар байгаа вэ?

-Жаахан сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэсэн. Түүнээс ил харагдах шарх сорвигүй, эмнэлгээр аав, ээж нь аваад явж байна гээд хичээлдээ ойрд ирээгүй.


"МИНИЙ БИЕ ТЭР ӨДРӨӨС ХОЙШ ХАЧИН БАЙНА"

Осолд өртсөн охины биеийн байдал ямар байгаа талаар ээжээс нь тодрууллаа.

-Охины тань биеийн байдал хэр байгаа бол?

-Охиныхоо талаар ямар нэгэн мэдээлэл өгмөөргүй байна. Сайтуудаар дандаа худлаа мэдээлэл яваад байх юм. Миний бие тэр өдрөөс хойш их хачин байна. Үг ч эвлэхгүй байна.

-Осол гаргасан хүн тантай ирж уулзсан уу. Уучлалт гуйсан болов уу?

-Хоёр удаа ирж надтай уулзсан. Биеийн байдлыг нь асууж уучлалт гуйсан. Түүнээс айхавтар нарийн ширийн зүйл яриагүй л дээ. Би ч охиныхоо биеийн байдлыг харж байна. Үнэхээр гомдолтой байна гэдгээ хэлсэн. Энэ сайтууд илтэд худлаа мэдээллүүд тавиад байна. Ямар учиртай юм бол оо. Хөлөө тайруулсан гэнэ, Солонгос явах гэж байгаа гэнэ гээд дандаа худлаа мэдээлэл тавиад байх юм.

-Тэгэхээр та өөрөө бодитой үнэн мэдээлэл өгөөч?

-Яг одоогоор мэдээлэл өгмөөргүй байна. Охиныхоо тухай яримааргүй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 47 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 47 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 16 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 44 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 52 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top