x

Б.Батмөнх: Бидний судалгаагаар дотоодын койн, токенууд нийт 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө татсан

Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Дотоодын койнуудыг шалгаж байна. Иргэдийн дунд дотоодын койнууд луйвар байсан юм уу гэх хардалт үүсээд байна. Энэ тал дээр танай зүгээс ямар тайлбар өгөх вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулдаг байгууллага. Үүнтэй холбоотойгоор шалгалт явагдаж байна гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа боловч албан ёсны хууль сахиулах байгууллагуудаас ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль бий. Түүний дагуу одоогоор хэдэн биржид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх эрх олгосон бэ?

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн шилжилтийн үеийн зохицуулалт гэж байгаа. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагат мөрдөгдөх ёстой. Энэ байгууллагуудаас одоогийн байдлаар есөн байгууллага албан ёсны бүртгэл хийлгэж үйл ажиллагаа явуулж байна.

-Дотоодын токенуудад ойролцоогоор хэд орчим төгрөг төвлөрсөн гэх тооцоо байна вэ?

-Албан бус тоогоор бол Монгол Улсад 2021 оноос хойш нийт 60-70 орчим койн, токенууд анхдагч зах зээл дээр арилжаа хийгдсэн. Бидний судалгаагаар нийт 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө татсан.

-Хэрэв дотоодын койнууд луйвар байсан нь тогтоогдвол хохиролыг хэрхэн барагдуулах зохицуулалттай вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо хуулиараа зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, хяналт тавих чиг үүрэгтэй. Харин виртуал хөрөнгө болох койн токены луйврын шинжтэй асуудал хууль сахиулах байгууллага шалгах үүрэгтэй. Хэрэв тухайн виртуал хөрөнгө гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл цаашид хэрхэхийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

-Дотоодын койнуудыг “White paper” буюу мөрдөх дүрмээ зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг мөрдүүлэх тал дээр танай зүгээс ямар арга хэмжээ авч ажилладаг юм бол...

-Өмнө нь ямарч хяналтгүй байсан. Одоо бол СЗХ-д бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн боловсруулсан дүрэм, журмын дагуу өөрийн платформ дээр шинэ койнууд эсвэл хуучин койнуудыг листлэх, түүнд хяналт тавих журмуудыг баталсан байгаа. Үүгээр тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид койн, токен гаргагчиддаа холбогдох хяналтыг тавьж “White paper”-т байгаа үйл ажиллагааны дагуу явж байна уу гэдэгт хяналт тавина. Хэрэв үүнээс болж ямар нэг хохирол үүсвэл түүнтэй холбоотой асуудал нь ВХҮҮ-чид хариуцах зохицуулалттай.

-Хоёр дахь зах зээл дээр нууцаар их хэмжээний токенуудаа биржээр дамжуулж арилжаалсан гэх яриа гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хэд хэдэн төрлийн үзэгдэл өнгөрсөн хугацаанд гарсан. ICO, IEO, IDO зэрэг. ICO нь ямар нэг солилцоон дээр гарахгүйгээр анхдагч зах зээлийн хөрөнгө босгох, ямар нэг вэб сайтаар хувь хүний данс тавьж байсан. Үүнтэй холбоотойгоор зарим виртуал хөрөнгө гаргагчид хоёр дахь арилжаа нэр бүхий виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр гаргасан тохиолдол байсан. Энэ нь мөн адил тухайн виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын гэрээний асуудал. Цаашид зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр олон нийтээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа явагдана гэсэн заалт бий.

-Дэлхийн крипто зах зээлийн одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлага ямар байна?

-Дэлхий нийтийн крипто валютын зах зээл уналттай байна. Үүнийг олон улсад крипто өвөл гэж ярьдаг. Энэ уналтаас шалтгаалан монгол токен, койн, виртуал хөрөнгүүд ч уналттай байна. Хэрэглээний үүднээс энэ нь блокчейн технологийн нэг хэрэглэгдэхүүн хэсэг. Дэлхий нийт блокчейн технологи руу шилжих нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнд гол хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн нь койн, токен юм. Алсуураа бол өөрчлөлтийн эхлэл хэсэг нь явагдаж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд маш их хэмжээний ашиг олох зорилгоор койн, токен гаргасан. Тодорхой үйл ажиллагааны чиглэлтэй, чиглэлгүйгээр гарсан нь удахгүй ил болох байх.

-Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ тал дээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Блокчейн технологи цаашид хөгжих асуудал нь цаг хугацааны асуудал бөгөөд СЗХ олон нийтээс хөрөнгө татаж байгаа хэсэгт л холбогдох хяналтыг тавьж ажиллана. Олон нийтээс хөрөнгө татаж байгаа асуудалд хөрөнгө оруулагчид хохирохгүй байх ёстой. Тэдний эрх ашиг хамгаалагдах ёстой учраас СЗХ үндсэн үүргийнхээ дагуу үүнд хяналт тавин ажиллана. Түүнээс биш энэ технологийг ямар нэг байдлаар хяналт тавихгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 53 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 53 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 22 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 50 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 58 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top