УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр Авлигатай Тэмцэх газраас баривчилсан байна.
Түүнийг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж байгаа аж. Гэхдээ ямар үндэслэлээр баривчилсан тухайд албан ёсны эх сурвалжууд тайлбар хийгээгүй байна.
Дашрамд, лхагва гаригийн шөнө түүний ах, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн 48 цагийн хугацаатай саатуулсан юм.
Үүнтэй холбогдуулан тэрээр хэвлэлийг хурал хийсэн билээ.