x

Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ

Колумбын хууль сахиулагчдын удирдлага дор явуулсан мансууруулах бодистой тэмцэх олон улсын ажиллагааны явцад их хэмжээний кокаин тээвэрлэж байсан зургаан “мансууруулах бодис тээвэрлэгч шумбагч онгоц”-ыг саатуулсан гэж Латин Америкийн тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Колумбын Тэнгисийн цэргийн хүчний ажиллагааны штабын дарга, дэд адмирал Орландо Энрике Грисалесийн хэлснээр, 62 улсыг хамарсан томоохон ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 14-ний хооронд 1400 гаруй тонн мансууруулах бодис хураан авсны ихэнх нь марихуан байжээ. Мөн 225 тонн кокаин хураан авсан бөгөөд үүний 5 тонныг нь Колумбаас Австрали руу мансууруулах бодис наймаалдаг далайн замаар явж байсан шумбагч онгоцноос илрүүлсэн байна.

Австралид хүрэхэд хангалттай хэмжээний түлштэй байсан уг хөлөг онгоцыг Номхон далайд саатуулсан бөгөөд тухайн маршрутын дагуу саатуулсан гурав дахь “шумбагч онгоц” гэдгийг О.Грисалес сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний ярьснаар, эхнийхийг нь Колумбын усан бүсээс илрүүлсэн бөгөөд газрын зургийн тусламжтайгаар маршрутыг тодорхойлж, улмаар Австралийн эрх баригчидтай хамтран ажиллаж эхэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд мансууруулах бодис наймаалдаг олон улсын картелиуд "кокаины хэрэглээ нэмэгдэж, гудамжинд зардаг үнэ нь хамгийн өндөр байгаа үеийг ашиглан" Австралийг улам ихээр онилж байна. 

Эрх баригчид “мансууруулах бодис тээвэрлэгч шумбагч онгоц”-ыг хураан авсан анхны тохиолдол энэ биш юм. 1990-ээд оны сүүлээр Колумбын картелиуд хууль бус ачаагаа АНУ руу тээвэрлэхийн тулд ийм төрлийн хөлөг онгоцуудыг ашиглаж эхэлсэн байна.

Нийт 225 тонн кокаин хураан авсан нь их хэмжээний мансууруулах бодис илрүүлсэн тохиолдол мөн. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны энэ оны тайланд дурдсанаар, 2022 онд дэлхийн кокаины үйлдвэрлэл 2700 тонн болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2 цаг 18 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2 цаг 24 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2 цаг 45 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 2 цаг 57 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 3 цаг 4 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 3 цаг 10 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 3 цаг 21 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 3 цаг 25 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 3 цаг 31 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top