x

Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ

Өмнөд Солонгост хоёр өдөр дараалан их хэмжээний цас орсны улмаас олон арван нислэгийг цуцалж, гатлага онгоцны хөдөлгөөнийг түр зогсоожээ. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас дөрвөн хүн амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Нийслэл Сөүл хотод сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд үзэгдээгүй хамгийн их цас орсон бөгөөд энэ талаарх мэдээллийг 1907 онд эмхэтгэж эхэлснээс хойш гуравдугаарт бичигдэх их цас орсон гэж Yonhap агентлаг хотын засаг захиргааны мэдээллээс эш татан уламжилжээ.

Пүрэв гаригийн өглөө Сөүл хотын зарим хэсэгт 40 см зузаан цас орсноор 140 гаруй нислэгийг цуцлахад хүрсэн байна. Орон нутгийн цагаар өглөөний 10:00 цаг гэхэд цаг агаарын албаныхан их хэмжээний цас орохыг анхааруулсан сэрэмжлүүлгийг цуцалжээ.

Гольфын талбай дээр цасаар дүүрсэн тор нурсны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн бол өөр нэг хүн машины зогсоолын хамгаалалтын байр  нурсны улмаас амиа алдсан байна. Мөн нийслэлээс зүүн тийш чиглэсэн хурдны замд гарсан ослын улмаас хоёр хүн амиа алджээ.

11 дүгээр сард ер бусын их цас орсон нь Солонгосын хойгийн баруун хэсгийн далайн ус ердийнхөөс дулаан болж, хүйтэн агаарын урсгалтай "мөргөлдсөнтэй" холбоотой хэмээн тайлбарлаж байна. Хөрш зэргэлдээх Умард Солонгосын зарим нутагт 10 см-ээс дээш цас орсон тухай Солонгосын төв телевиз мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 1 цаг 4 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 1 цаг 10 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 1 цаг 31 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 43 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 1 цаг 50 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 1 цаг 56 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 2 цаг 7 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 2 цаг 11 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 2 цаг 17 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална
Top