x

Монгол Улсын агаарын замын 80 хувь нь шинэчлэгдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор “EASY BUSY 2030” арга хэмжээг зохион байгууллаа. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Тээврийн салбарын үр өгөөж, үйлчилгээг хүртдэггүй иргэн, аж ахуйн нэгж, айл өрх байхгүй. Хил хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах үүднээс манай тээврийн салбарт олон шинэчлэл, зорилт тавьсны нэг нь өнөөдөр бид бүхний хэрэгжүүлж байгаа энэ ажил юм. Тээврийн салбар аюулгүй, ая тухтай байх ёстой. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 бодлогын баримт бичгүүдэд ч дээрх зорилт туссан. Агаарын орон зайн шинэ зохион байгуулалт хийж, агаарын замын ашиглалтыг сайжруулж, аюулгүй, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх зорилт тавьсны нэг хэсэг нь өнөөдөр ийнхүү биелэж байна. Агаарын орон зайгаа ашигтайгаар зөв зохион байгуулах ажлыг эхлүүлсэн та бүхэндээ баярлалаа. Монгол Улсын маань тэнгэр нь цэлмэг байж, хөөрөлт, буулт маань аюулгүй, ая тухтай байгаасай гэж хүсье” хэмээн үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр Олон Улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болж байна. Ингэснээр үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замтай байгаа юм.

Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийт 16 RNAV5 ангиллын агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгч нарт илүү олон, аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болголоо.

Мөн нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтуудыг шинэчилж, 6 секторын 2 нь болох Алтай, Баян сектор процедур удирдлага үзүүлдэг байсныг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, “Баян” секторыг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын  удирдлагад шилжүүлсэн юм.

Дээрх өөрчлөлтүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлтийн шаардлагуудыг шинэчлэх төлөвлөлтийн ажлуудтай уялдуулан ИНЕГ-аас цогцоор нь системтэйгээр хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм. Ингэснээр Монгол Улсын агаарын замын 80 хувь нь шинэчлэгдэж байна.  

Монгол Улс агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоо жилд 500.000-д хүрч агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого өснө. Агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын түвшинд хүрнэ.

Агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, гадаад ертөнцтэй шууд холбогдох сүлжээг өргөжүүлж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ хэмээн тооцоолж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 3 цаг 21 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 3 цаг 27 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 3 цаг 48 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 4 цаг 0 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 4 цаг 7 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 4 цаг 13 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 4 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 4 цаг 28 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 4 цаг 34 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлү...
Top