x

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НҮБ-ын Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн гишүүн хатагтай Элина Штайнерте тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элина Штайнерте, Ажлын хэсгийн айлчлалын гол зорилго нь эрх чөлөөгөө хасуулахтай холбоотой асуудлаар хүний эрхийн олон улсын холбогдох стандартыг хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Засгийн газарт зөвлөх, Тусгай журмын айлчлалын бүрэн эрх, удирдамж, харилцан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хорих анги, цагдаагийн газар, сэтгэцийн эмгэг судлалын байгууллага, цагаачлалын түр саатуулах байруудад очиж, эрхээ хасуулсан иргэдтэй уулзана гэдгээ илэрхийлсэн. Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг протоколыг соёрхон баталсан цөөн улсын нэг. Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор олон улсын гэрээнд заасан хэм хэм хэмжээг зөрчиж хүнийг дур зоргоор саатуулж, албадан хорьдог явдлыг хязгаарлахад чухал ач холбогдолтой гэлээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, энэ жил Монгол Улс НҮБ-д гишүүн орноор элссэний 61 дэх жилийн ой болж байна. Монгол Улс хүний эрхийн асуудлыг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд чухалчлан үздэг гэдгийг онцлон тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллага, хүний эрхийн байгууллагын гишүүд, удирдлагыг сонгохдоо Хүний эрхийн талаарх нээлттэй сонсголыг олон талын оролцоотой зохион байгуулж олон нийтийн оролцоог хангадаг болсон. Энэ нь хараат бус байдлыг бий болгоход хамгийн чухал хэмээн үздэг гэлээ.

Дашрамд дурдахад, Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь 1991 онд НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар Замби, Латви, Малайз, Шинэ Зеланд, Эквадор гэсэн 5 гишүүн улсын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Ажлын хэсгийн гишүүд манай улсад ажиллах хугацаандаа төрийн бүх шатны болон иргэний нийгмийн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтантай уулзаж, Ажлын хэсгийн бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 3 цаг 27 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 3 цаг 33 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 3 цаг 54 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 4 цаг 6 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 4 цаг 13 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 4 цаг 19 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 4 цаг 30 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 4 цаг 34 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 4 цаг 40 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлү...
Top