x

Зургаан аймаг ангиографийн аппараттай болж, иргэд өндөр өртөгт үйлчилгээг орон нутагтаа авч байна

Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан.

Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд 6 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “ангиографийн аппарат” худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан нь зүрх судасны чиглэлийн тусламж үйлчилгээг улс орон даяар хүртээмжтэй болгоход нэн чухал алхам болсон.

Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ,  Тархины судасны оношилгоо, Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо  зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлээд байна.

Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.

Жишээ нь Орхон аймаг энэ төрлийн тусламж, үйлчилгээг 2021 оны 12-р сараас хойш үзүүлж эхэлсэн бөгөөд өөрийн аймгийн болон ойролцоох Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 185 өвчтөнд төлөвлөгөөт болон яаралтай шугамаар энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Үүнд зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвчилсөн 77 иргэнд ..., Зүрхний архаг ишемиттэй 101өвчтөнд, Диализийн тунель гуурс тавих мэс ажилбарыг 2 өвчтөнд, Элэгний хавдрын үеийн тэжээгч судас бөглөх эмчилгээг 3 иргэнд, Тархины судасны оношилгоо 2 иргэнд ангиографийн оношилгоо, эмчилгээг хийжээ. Орхон аймагт ангиографийн аппараттай болсноор дээр дурдсан гурван аймгийн иргэдийн нийслэлийн зорих урсгал 90 гаруй хувиар багассан байна.

Бусад аймггуудын хувьд Дорнод аймаг 34, Өвөрхангай аймаг 35, Ховд аймаг 40-өөд тохиолдолд энэ төрлийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна. 

Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг багаар нь сургах нь хамгийн чухал бөгөөд БОЭТ-ийн эмч, сувилагч, инженер техникийн ажилтнууд Улаанбаатар хотын УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн ангиографийн тасгуудад суралцахаас гадна Ангиографийн үндэсний баг орон нутгуудаар явж ажлын байран дээр нь сургаж, дадлагажуулах ажил үргэлжилж байна. 

Мөн орон нутагтаа оношилж эмчлэхэд төвөгтэй  тохиолдолд туршлагатай эмч, мэргэжилтнүүд газарзүйн байршлаас үл хамааран онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг орон нутагт очин мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 1 цаг 28 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 1 цаг 56 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2 цаг 3 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2 цаг 13 мин 1968 оны Чехословакийн хавар 2 цаг 40 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2 цаг 54 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 4 цаг 28 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 4 цаг 37 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 4 цаг 58 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 5 цаг 48 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 5 цаг 58 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 37 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top