x

Монголд эмчлэгдэх боломжгүй байсан зүрхний эмчилгээг УНТЭ-д нэвтрүүлжээ

Эрүүл мэндийн яамнаас Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний тоог бууруулж шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд цогц төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 6 өвчнийг монгол улсад эмчилдэг болсон. Үүний нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр нэвтрээд буй “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээ юм. 

Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, ЭМД-д санхүүгийн зохицуулалт хийх цогц төлөвлөгөө шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас бодлогоор 870 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, АНУ-д үйлдвэрлэгдсэн Philips брэндийн зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны Volcano аппарат, АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга зэргийг нийлүүлж  өнөөдөр УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмараар ахлуулсан Зүрхний мэс заслын баг 5 тохиолдолд эмчилгээг амжилттай хийгээд байна.

Энэ төрлийн эмчилгээг эх орондоо хийж эхэлснээр А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагагүй боллоо.  Уг оношоор гадаадад эмчлүүлэхэд 250-350 сая төгрөгийн өртгөөр эмчлүүлдэг байсан бол одоо УНТЭ дээр энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлснээр мэс заслын нэг удаагийн хэрэгслийн зардал нь 25-30 орчим саяд багтаж байгаа бөгөөд иргэнээс гарах төлбөрийг хамгийн бага түвшинд байлгах санхүүгийн зохицуулалтууд ЭМД дээр хийгдэж байна. 

Өмнө нь УНТЭ, УГТЭ-ийн зүрхний эмч нар Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээний хөнгөн хэлбэрүүдийг ангиографийн тусламжтайгаар хийдэг байсан. Хүнд хэлбэр нь  ЭМС 2017 оны А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх жагсаалтаар гадаад улсад эмчлүүлдэг байсан.

Гол судасны баллон шахуурга дэмжлэг үзүүлэгч зүрх хамгаалах төхөөрөмжгүйн улмаас зүрх судасны хавсарсан хүнд эмгэгийн эмчилгээ, мэс заслыг Монголд эмчлэх боломжгүй, энэ төрлийн мэршсэн мэргэжлийн эмчээр удирдуулсан баг байхгүй байсан тул энэ мэс заслыг хийх боломжгүй байсан. “Зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны хамгийн сүүлийн үеийн VOLCANO аппарат нь титэм судасны нарийслын анатомийн бүтэц, стент судасны хананд сайн шахагдсанг оношилдог оношилгооны өндөр чадамжтай аппарат юм.

”Шинэ технологи нэвтрүүлэхэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаас гадна хүний нөөцийг бэлтгэх нь хамгийн чухал байдаг. УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмар нь Франц улсад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бол тасгийн эмч, инженер, техникч нар БНСУ, АНУ зэрэг улсуудад зүрх, судасны чиглэлээр суралцаж төгссөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 47 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 1 цаг 4 мин 1968 оны Чехословакийн хавар 1 цаг 32 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 46 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 20 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 цаг 29 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 3 цаг 50 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 4 цаг 40 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 4 цаг 50 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 29 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 21 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top