Дэлгүүрээс худалдаж авсан бүтээгдэхүүнээр гэртээ хүүхдийн хоол хийх нь таны хүүхдийн идэж буй хоолонд агуулагдах хорт хүнд металлын хэмжээг бууруулахгүй гэж CNN агентлагт тусгайлан нийтэлсэн шинэ судалгаанд дурджээ.
"Дэлгүүрээс худалдаж авсан бүтээгдэхүүнээр хийсэн гэртээ бэлтгэсэн хүүхдийн хоол хүнс нь хүнд металлын бохирдлын хувьд дэлгүүрт худалдагдаж буй бэлэн хүүхдийн хоолноос илүү байдаг гэдгийг нотлох ямар ч нотлох баримт олдсонгүй" гэж тус сэтгүүлийн хамтран зохиогч, "Эрүүл хүүхэд, гэрэлт ирээдүй" судалгааны захирал Жэйн Хоулихан хэлэв.
Энэхүү ашгийн бус байгууллага, эрдэмтэд, хандивлагчдын холбоо нь нялх хүүхдийн мэдрэлийн хорт химийн бодисын хордлогыг бууруулах зорилготой бөгөөд тус судалгааг судлан гаргажээ.
Судлаачид АНУ-ын дэлгүүрүүд болон фермерүүдийн зах зээлээс худалдаж авсан үр тариа, жимс, хүнсний ногоо, хөнгөн зууш, шүдлэх хоол, үр тариа, будааны бялуу зэрэг нялх хүүхдүүдийн гэртээ иддэг бас бус зүйлс зэрэг 288 хүнсний бүтээгдэхүүнд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадми байгаа эсэхийг туршжээ.
Эдгээр хүнд металлууд нь ДЭМБ-ын нялх хүүхэд, хүүхдүүдэд санаа зовдог 10 химийн бодисын нэг юм.
"Хортой металлын хордлого нь хөгжиж буй тархинд ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй. Энэ нь суралцах, танин мэдэхүй, зан үйлийн асуудалтай холбоотой" гэж Америкийн Хүүхдийн Эмнэлгийн Академи мэдэгдсэн байна.
Судлаачид мөн нийтлэгдсэн судалгаанууд болон Америкийн Хүнс Эмийн Холбооноос мэдээлсэн 7000 хүнсний туршилтын өгөгдлийг судалж үзжээ.
Тэд үйлдвэрт үйлдвэрлэсэн хүүхдийн хоол, гэр бүлийн хоол, худалдан авсан түүхий хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн гар хийцийн нухашны 94% нь нэг буюу хэд хэдэн хүнд металлын агууламжтай болохыг тогтоожээ.
Судалгааны явцад нялх хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн зарааны бүтээгдэхүүний 90%, дэлгүүрээс худалдаж авсан гэр бүлийн хоол, гар хийцийн нухашны 80%-д хар тугалга илэрсэн байна.
AAP-ийн мэдээлснээр хар тугалгын аюулгүй түвшин байхгүй байна.
Дэлгүүрээс худалдаж авсан хүүхдийн хоол хүнсний 68%, гэр бүлийн худалдан авсан эсвэл гэртээ бэлтгэсэн хүнсний 72%-д хүнцэл илэрсэн байна. Зарааны хүнсний 65%, гэр бүлийн хүнсний 60%-д кадми, дэлгүүрээс худалдаж авсан хүүхдийн хүнсний 7%, гэр бүлийн хүнсний 10%-д мөнгөн ус илэрсэн байна. (Далайн хоолонд мөнгөн усны агууламж хамгийн өндөр байдаг бөгөөд энэ судалгаанд тухайлчлан туршиж үзээгүй болно)
Мэргэжилтнүүд хүүхдийн хоолонд агуулагдах хорт бодистой тэмцэх нь тариаланчид, ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчидтэй хамтран зохицуулалт, хамгаалалтыг бий болгох шаардлагатай төрийн байгууллагуудын ажил гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ төрийн оролцоог хүлээлгүйгээр энэ хооронд эцэг эхчүүд өөрчлөлт хийж чадна.
Хулихан хэлэхдээ "Энэ төрлийн эрсдлийг бууруулахын тулд өдөр бүр нэг энгийн сонголт хийхэд л том түлхэц болно. Ингэхдээ эцэг эхчүүд будааны төрлийн элдэв хөнгөн зууш, хоолноос татгалзаж, оронд нь жижиглэсэн алим өгч болно. Эсвэл өдөр бүр лууван, амтат төмс хүүхэддээ өгөхгүй байх хэрэгтэй" гэсэн юм.
А.Долгор