x

Б.Цолмон: Цэргийн ангид сүрьеэгийн халдвар авсан 21 цэрэг эмчилгээ хийлгэж байна

Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангид сүрьеэгийн халдвар тархсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, эмч Б.Цолмон мэдээлэл өглөө.

Тэрээр "Уг асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба болон бусад тасаг нэгжүүд, Цэргийн төв эмнэлгээс хамтарсан баг Ховд аймгийн .. дугаар ангид очиж ажиллаад ирсэн.

Халдвар авсан цэргүүд бүгд эмчилгээнд хамрагдсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байна. Тус ангид сүрьеэгийн эхний тохиолдлууд дөрөвдүгээр сараас бүртгэгдсэн. Биднийг очиход нууц үеийн хугацаа нь таарсан бөгөөд хариу арга хэмжээ авсан тул сүрьеэгийн тухайн дэгдэлтийг хяналтдаа авсан. Бид тус ангийн нийт бие бүрэлдэхүүнийг шинжилгээнд хамруулсан. Одоогоор нийт 21 цэрэг эмчилгээнд байна. Сүрьеэгийн эмчилгээ нь өөрөө тодорхой хугацаатай дүрэм журамтай бөгөөд түүний дагуу эмчилгээ хийгдэнэ. Тодруулбал, сүрьеэгийн халдвар авсан хүн хамгийн багадаа зургаан сар эмчлэгддэг.

Харин дэгдэлтэд өртсөн эрүүл хүмүүсийг сүрьеэгийн нянг устгах үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулдаг юм.

Цэргийн анги бол өөрөө өвөрмөц орчин. Ялангуяа амьсгалын замын халдварын үед эрсдэлтэй нөхцөл болох гээд байдаг талтай.

Ер нь манай улс сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны нэгд тооцогддог буюу хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл өргөн тархсан хандлагатай байдаг. 100 мянган хүн амд 700 гаруй сүрьеэгийн тохиолдол байна гэсэн тооцоо судалгаа бий. Энэ нь эрэгтэйчүүдийн дунд илүү төвлөрсөн бөгөөд ялангуяа цэргийн насны залуучууд буюу 15-34 насны эрэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байдаг. 

Тиймээс тэдний дунд ар гэртээ сүрьеэгийн өвчлөлтэй хүний хавьтал болсонтой холбоотойгоор ийм өвчлөл дэгдэж болно.

Амьсгалын замын халдварт өвчин хүн олноор цугласан газар амны хаалт, агааржуулалтыг сайн байлгах нь энэ төрлийн халдвараас сэргийлэх гол арга зам юм” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 16 цаг 43 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 17 цаг 0 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 13 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 18 цаг 10 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 22 цаг 34 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 22 цаг 39 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 23 цаг 0 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 23 цаг 12 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 23 цаг 19 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 23 цаг 25 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 23 цаг 36 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 23 цаг 40 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 23 цаг 46 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top