УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хүчингүй болсон тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварын хөнгөлөх тухай хууль хүчингүй болсон тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болох тухай, Хуулийн төслүүд болон тогтоол хүчингүй болсон тухай" хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.