Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 1-ний байдлаар 580.2 мянган га талбайд тариалалт хийжээ.
Үүнд:
-
Үр тариа 376 мянган га-д
-
Техникийн ургамал 119.1 мянган га-д
-
Таримал тэжээл 53.3 мянган га-д
-
Төмс 19.7 мянган га-д
-
Хүнсний ногоо 11.3 мянган га-д
-
Бусад ургамал 0.7 мянган га-д тариалсан байна. Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 60.2 (9.4%) мянган га-гаар буурсан аж.
Ургамлын төрлөөр авч үзвэл:
-
Үр тариа 46.9 (11.1%) мянган га
-
Таримал тэжээл 36 (40.3%) мянган га
-
Бусад ургамал 0.6 (45.7%) мянган га
-
Төмс 0.1 (0.5%) мянган га-гаар тус тус буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.