x

​Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 'Таван толгой түлш' ХХК-д ажиллалаа

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх, хичээлийн шинэ жил, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах асуудлуудаар албан даалгавар гарган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр дээр энэ сарын 13-ны өдөр ажиллалаа.

Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоёр зуун мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг үе шаттай зогсоох, зүүн болон дөрөвдүгээр үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, хөрөнгө оруулалт засвар угсралтын ажлууд хийгдэж байна. Шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор “Таван толгой түлш” ХХК шахмал түлшин дэх хүхэрлэг хийн агууламжийг 50 хүртэл хувь бууруулах судалгаа хийж, эхний үр дүн гарч үйлдвэрлэлийн туршилтад оруулаад байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалттай өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтын ажлыг мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн наймдугаар сарын 1-н гэхэд өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхийг сануулж, хэрэгжилтийг долоо хоног бүр өөрийн биеэр шалгана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 17 цаг 40 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 17 цаг 58 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 11 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 19 цаг 8 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 23 цаг 31 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 23 цаг 37 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 23 цаг 58 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top