x

О.Хангай: Түрүү бөхийн шагналаа хүүхдүүдийн төлөө зориулж байгаадаа баяртай байна

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өнгөрлөө.

Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай уран мэх, хүч бяраа гайхуулан түмэн олноо баясгалаа. Тэрбээр арав давж Улсын шинэ аварга болсон.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь улсын баяр наадмын албан ёсны түншээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулсаар ирсэн билээ.

Дэлхий нийтийг цочроосон COVID-19 цар тахлын үеэр буюу сүүлийн хоёр жилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөл болгон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота маркийн HIACE автомашиныг бэлэглэж байв.

Харин энэ удаад түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болоод байгаа юм.

Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна.

Хүлээлгийн хэсэг, хүүхэд саатуулах, хуурайлах хэсгүүдийг тусгайлан бэлтгэж буй бөгөөд ирж буй хүн бүрд зөөлөн дулаан уур амьсгал бүрдүүлэхээр зураг төслийг гаргажээ.

Баяр наадмын хамгийн сайхан нь эрийн гурван наадам. Эрийн гурван наадмаас монгол зон олны сэтгэл, нүдийг баясгадаг нь яах аргагүй хүчит бөх. Олон түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн энэ жилийн түрүү бөх О.Хангай өөрийн бай шагналыг хүүхэд багачуудын төлөө зориулж буйдаа тун талархалтай байгаа юм.

Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэв.

Үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү "Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Наадамд залуу бөхчүүд өнгөлж, улсын аварга, арслан шинээр төрлөө. Тоёота Сэйлс Монголиа ХХК Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын түнш болж ажилладаг. Энэ жилийн түрүү бөхийн бай шагналаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн засварыг хийж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгон тохижуулж, түрүү бөхийн мялаалгыг эхлүүлж байгаад талархалтай байна" хэмээлээ.

Тоёота Сэйлс Монголиа ХХК-н Гүйцэтгэх захирал Ясүо Оүчи "Тоёота брэндээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхээр ажилладаг ба монголчуудын нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Тоёота зөвхөн аюулгүй автомашин нийлүүлэхээс гадна ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хичээж ажиллаж байна. Бидний саналыг хүлээн авч хамтран ажиллахыг зөвшөөрсөнд маш их баярлалаа" гэлээ.

ЭХЭМҮТ-н Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа "ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд эх болон хүүхдийн төрөлжсөн нарийн үйлчилгээг үзүүлдэг. Манай төвийн хүүхдийн амбулаторийн тасгийг тохижуулж байгаад маш их баяртай байна. Энэ амбулаториор өдөрт 1000-1400 хүүхэд, 4000-5000 эцэг эх үйлчлүүлдэг. Манай амбулаториор тусламж үйлчилгээ авахад зай талбай, хүлээлгийн суудал багатайн улмаас бухимдал их гардаг байсан. Харин энэ засварыг хийснээр хүлээлгийн танхимтай, сайхан орчинтой болж байна. Улмаар эцэг эх, хүүхдүүд тав тухтай үйлчлүүлэх боломжтой болно. Одоогоор барилгын явц 30-40 хувьтай байна. Наймдугаар сарын сүүлээр завсар бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна" хэмээв.

“Тоёота Мотор Корпорац” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэжээ. Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

Хүүхдийн амбулаторийн засварын ажил ид үргэлжилж буй бөгөөд 2022 оны 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэн өгөх юм.

“Тоёота Сэйлс Монголиа" компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар "Монгол Контент" ХХК ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 17 цаг 21 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 17 цаг 38 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 51 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 18 цаг 48 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 23 цаг 12 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 23 цаг 17 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 23 цаг 38 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 23 цаг 50 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 23 цаг 57 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top