Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх гэж байна. Наадмын хүрээнд 22 арга хэмжээг төлөвлөсөнөөс нэгдсэн хөтөлбөрийн дагуу 7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар баяр наадам эхэлсэн.
Харин соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрт урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, музейн зэрэг олон төрлийн арга хэмжээ багтсаны дээр зарим нэг онцлох арга хэмжээнээс дурдвал “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.